Цаг үе
УОК: Иргэд, олон нийтийн зүгээс ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчиж байсан Монгол Улсын иргэн нислэгийн үеэр нас барсан харамсалтай явдал гарлаа. Улсын онцгой комиссын Шуурхай штаб энэхүү мэдээллийг нисэх онгоцны ахмадаас хүлээн авсан даруйд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон ажиллаж байна.
Талийгаачийн ар гэрийн хүсэлт, уй гашуу тохиосон энэ хүнд цаг үеийг нь хүндэтгэн үзэж, иргэд, олон нийтийн зүгээс ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье. Улсын онцгой комиссын Шуурхай штабын зүгээс талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
Цаг үе
Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо Улаанбаатар хотын авто зам, уулзваруудын ослын шалтгааныг тодорхойлж, тэмдэг тэмдэглэгээ болон хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн шийдэл боловсруулах зөвлөх үйлчилгээний мэдээлэл танилцууллаа.
Энэ хүрээнд түгжрэлийг бууруулах ажлыг хэсгийн хуралдааны гишүүд санал солилцож, осол хамгийн ихээр гарч байгаа цэгүүдийн уулзварын зохион байгуулалт, эргэлтийн радиусыг тооцоолж үзэх нь зөв гэдэгт санал нэгдлээ.
Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу НИТХ-ын дарга А.Баяр ирэх жилүүдэд нийслэл хотын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийхийг Нийслэлийн замын хөгжлийн газарт үүрэг болголоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Цаг үе
“Найрамдал” зуслан чиглэлийн 16 км авто замыг шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөв
Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг бүрэн шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Тодруулбал, 2024 оны есдүгээр сараас тус авто замыг шинэчилж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд 4 км авто замыг шинэчилсэн юм.
Харин энэ онд үлдсэн 12 км авто замыг шинэчилж, гэрэлтүүлэг, явган замын ажлыг дуусган улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан бөгөөд 46 жилийн дараа их засвар хийлээ.