Улстөр нийгэм
Улаанбаатарт "Түгжигдсэн" орон нутгийн иргэдийг ойрын хугацаанд шинжилгээнд хамруулж, буцаах ажлыг хийнэ
Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хотод ирээд хөл хорионд орсон иргэдийг орон нутаг руу нь хэрхэн буцаах талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зарим аймгийн Засаг дарга, сумын удирдлагууд нэг мэдээллээр нэгдсэн удирдлагатай ажиллана гэдгийг хатуу сануулъя.
Улаанбаатар хотод хөл хорионд орсон хөдөө орон нутгийн иргэдийн асуудлаар томоохон судалгаа хийгдсэн. Удахгүй бүртгэлийн систем ажиллуулж бүртгээд, бүгдийг нь түргэвчилсэн оношлуур болон PCR-ийн шинжилгээнд хамруулна. Үүний дараа иргэдийг орон нутагт нь буцаах ажлыг цагдаагийн болон орон нутгийн удирдлагуудын удирдлага дор зохион байгуулна.
Харин иргэд орон нутагтаа очоод өөрсдийгөө гэрийн тусгаарлалтад оруулж, аймаг орон нутгийн хууль хүчний байгууллагынхан нь хяналт тавьж ажиллана. Очсон иргэдийн халууныг нь үзээд сэжигтэй тохиолдол байвал тусгаарлах байранд тусгаарлана. Түүнээс биш орон нутгийн удирдлагууд дур мэдэн хотоос болон өөр аймгаас очиж байгаа иргэдээ шууд бүгдийг тусгаарлах байранд буюу буудалд өндөр үнэтэй байлгахгүй” гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, парламент болон бусад салбарын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирснийг онцлоод, үүнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Лаосын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж, харилцан айлчлал, туршлага солилцох үйл ажиллагаа тогтмолжиж байгааг тодотголоо. Мөн Лаосын Үндэсний Ассамблейгаас 2003 онд Монгол Улсын Их Хуралд бэлэглэсэн улаан модон ширээ, сандал зэрэг тавилга өнөөдөр ч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд байгаа бөгөөд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны үнэ цэнтэй бэлгэ тэмдэг болсоор байгааг тэмдэглэв.
Улсын Их Хурал 2020 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг ханган, эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг УИХ-ын дарга дурдаад, хоёр улсын аудитын байгууллагын хамтран зохион байгуулах сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авсан УИХ-ын даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага, төрийн аудитын байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж буйд сэтгэл хангалууд байгаагаа тэмдэглэлээ. Мөн тэрбээр тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлах БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей даргын урилгыг уламжлав.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын дэд ерөнхийлөгч Той Понтхилат, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хонгкео Соуксават нар оролцлоо
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

-
Цаг үе2022/04/05
Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!
-
Цаг үе2021/09/27
Улаанбаатар өдөртөө 17 хэм дулаан
-
Цаг үе2024/01/04
Баярын өдрүүдээр ГССҮТ-д 1262 хүн яаралтай тусламж үйлчилгээ авчээ
-
Улстөр нийгэм2020/01/24
Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
