Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Самсунг компанийн өв залгамжлагч хээл хахуулийн хэргээр шоронд хоригдох ял авчээ

Огноо:

,

Өмнөд Солонгос Улсын дээд шүүх Самсунг компанийн өв залгамжлагч Ли Жэ Ёнд хоёр жил зургаан сарын хорих ял оноолоо.

Түүний оролцсон хээл хахуулийн хэрэг нь хээл хахууль, авлигын хэргээр шоронд хоригдсон тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэн өмнөх хэрэгтэй холбогдсон.

Ли 2014 оноос хойш Самсунг Электроникс компанийн де-факто удирдлагаар ажиллаж байгаа ба шүүхээс гаргасан энэ шийдвэр нь технологийн аварга компанидаа ирээдүйд түүний гүйцэтгэх үүрэгт балаг болох магадлалтай юм.

Шүүхийн энэ шийтгэлийн тухай мэдээллийн улмаас Самсунг электроникс компанийн хувьцаа уг үйл явдлаас өмнөх ханшаас 4% -иар буурсан.

Лиг шоронд хорих хугацаа нь наанадаж түүний бизнесийн нэгдэлтэй холбоотой шийдвэрт түр зуур саад болох бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ ял шийтгэл нь манлайллын хоосон орон зайг бий болгож, Самсунг компанийн ирээдүйн томоохон хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргахад саад учруулж болзошгүй юм.

"Энэ үйл явдал Самсунг компанийн хувьд үнэхээр том цохилт, том хямрал болж байна" гэж Сежонгийн их сургуулийн бизнесийн профессор Ким Дэ Жон мэдээллийн агентлагт хэлсэн.

Түүний эцэг Ли Кун Хи 2014 онд зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтэхэд Ли компанийн удирдлагыг авч эхэлсэн. Түүний эцэг өнгөрсөн жил нас барсан бөгөөд өв залгамжлагчид нь өв залгамжлалын татварын асар их төлбөрийг төлөхийн тулд хөрөнгөө зарж борлуулах эсвэл ногдол ашиг авах зэрэгт шийдвэр гаргаж болзошгүй байв.

Шүүхийн шийдвэрт дурдсанаар Ли нь Самсунг компанийн зүгээс "хээл хахуулийг идэвхтэй өгч, Ерөнхийлөгчөөс өөрийн хүч чадлыг ашиглан түүний залгамж халаанд туслахыг илт хүссэн" ажээ.

Тухайн Улсын шилдэг компани, дэлхийн шинийг санаачлагч Самсунг компани нь улс төрийн эрх мэдэл солигдох бүрт гэмт хэрэгт удаа дараа холбогддог нь маш харамсалтай юм.

Шүүхийн зүгээс Лигийн хээл хахуульд өгсөн 8.6 тэрбум вон (7.8 сая доллар) -той тэнцэх хэмжээний зүй бус орлогыг нуун дарагдуулсан хэргээр буруутгаж, өнгөрсөн оны эхээр байгуулсан Самсунг компанийн бие даасан комплайнсийн хороог бүрэн зохион байгуулагдаагүй байна гэж мэдэгджээ.

"Энэ хэргийн цаана өмнөх ерөнхийлөгч албан тушаалаа урвуулан ашиглаж, компанийн эрх чөлөө, өмчийн эрхийг зөрчиж байгаа явдал нуугдаж байна. Энэ байдлыг харгалзан үзвэл шүүхээс гаргасан шийдвэр эргэлзээтэй байна" гэж Лигийн өмгөөлөгч Ли Ин Жэ сэтгүүлчдэд мэдээлэв.

Лигийн хоригдох ялын хугацаа эхэлсэн бөгөөд 18 сарын хорих хугацаа үлдсэн гэж үзэж байгаа.

Ли дэлхийн технологийн аварга компанийн удирдагч болохоор дөнгөж эхэлж байхад ч хууль эрх зүйн асуудалтай тулгарсан байдаг. Тэрээр анх 2017 оны 2-р сард Өмнөд Солонгос Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Пак Гын Хетэй холбоотой улс төр, аж ахуйн нэгжийн дуулианд оролцсон гэх хэргээр баривчлагдаж байсан юм.

Самсунг компани улс төрийн дэмжлэг авахын тулд Ерөнхийлөгч Пакын найз Чой Сун Силийн удирддаг ашгийн бус хоёр санд 43 тэрбум вон (37.7 сая доллар) өгсөн бөгөөд үүний хариуд маргаан дагуулсан Самсунг компанийн бизнесийн нэгдэлд дэмжлэг үзүүлсэн ба Ли эцэст нь нэгдмэл компанийг удирдах болно гэж буруутгагдаж байсан.

Лигийн эсрэг үүсгэсэн хэрэгт хээл хахууль, бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан, хилийн чанад дахь хөрөнгөө нуусан, худал мэдүүлэг зэрэг гэмт хэр
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ

Огноо:

,

АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.

Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.

Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ

Огноо:

,

АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.

Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.

Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.

Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.

Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.

Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох