Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд шаардлагатай оношлуур, хамгаалах хувцас хэрэгслийг хангалаа

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 23-ны хооронд хийгдэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт 73 шинжилгээний төв, явуулын 137 багийг зохион байгуулж, халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хороодоос сонгогдсон айл өрхийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулж байна.

Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилготой тус үйл ажиллагаанд нийт 1923 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж буй бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шаардлагатай урвалж, оношлуур, ариутгалын бодис болон хамгаалах хувцас хэрэгслээр ханган ажиллаж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хуваарилагдсан нөөцөөс 410 мянган өрхөд шинжилгээ хийхэд зориулж шинжилгээ авах бамбар (тубе) 130.500 ширхэг, хамгаалах комбинзон 47.214 ширхэг, N95 амны хаалт 36.722 ширхэг, жавелион (300ш) 247 ширхэг, гар халдваргүйжүүлэгч (1 литр) 20.184 ширхэг, улавч 365.994 ширхэг, нэг удаагийн бээлий 1.681.608 хос, нэг удаагийн халаад 339.000 ширхэг, нэг удаагийн амны хаалт 43.036 ширхэг, нэг удаагийн малгай 47.706 ширхэг, гадаргуу ариутгагч (500 мл) 246 ширхэг, нүүрний хаалт 47.224 ширхэг, хогны хар уут 16.860 ширхэг, хогны шар уут 33.720 ширхэгийг нийт харьяа болон тусгай мэргэжлийн 29 эрүүл мэндийн байгууллагуудад хангалт, түгээлт хийлээ гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо

Огноо:

,

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн зургаадугаар сарын 2-ноос эхлэн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээдэг болсон. Энэ удаа эдгээр сануулах мессеж, зөрчлүүдийн талаар иргэнд саналт хүсэлт байвал, түүнийг нь засаж өөрчлөх боломжтой болжээ.

 

Энэ талаар ЗХУТ-ийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг “Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийн туршилтын хугацаанд иргэдэд зөрчлийн талаар алдаатай сануулах мессеж ирж байгаа талаарх гомдол, санал нэлээд ирж байна. Эдгээр санал хүсэлтийг хүлээн авч иргэний мэдээллийг шалган залруулга мэдээллийг өгдөг. Гэхдээ энэ тал дээр системийн шинэ сайжруулалтыг ирэх долоо хоногт хэрэгжүүлж эхэлнэ. Ингэхдээ иргэдэд очиж буй мессежний холбоос /линк/ хэсэгт санал хүсэлтийн цонхийг шинээр үүсгэсэн. Санал хүсэлтийн цонх зургаан сонголттой. Жишээлбэл, тухайн иргэний өөрийнх нь автомашин биш тохиолдолд цонх хэсэгт байрлах сонголтуудаас идэвхжүүлэн бидэнд хариу мэдээлэл илгээх боломжтой. Тухайн мэдээллийг бид хянан зөв мэдээллийг засварладаг болсон” гэлээ.

Хиймэл оюууха анд суурилсан камерын хяналтын системийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн дараах зөрчлийг илрүүлэх боломжтой. Тодруулбал,

Хурд хэмжих
Гэрэл дохионы зөрчил илрүүлэх
Чиглэлийн тээврийн эгнээний дүрэм зөрчсөн тохиолдлыг илрүүлэх
Автобусны буудал дээр зогссон зөрчлийг илрүүлэх
Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
Агшин зуурын хурд хэтрүүлэх /Энэ нь жолоочийн яг одоо ямар хурдтай явж байгаа талаарх мэдээллийг өгдөг/
Дундаж хурд хэтрүүлэх /Энэ нь тухайн аялал ямар хурдтай байсан талаарх том зураглал бүхий мэдээллийг өгдөг/
Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэх
Түр болон удаан хугацаагаар тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг илрүүлэх
Явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар байршуулсан зэрэг зөрчлийг илрүүлж байна.

Иргэд тээврийн хэрэгслийн стандартын бус номер, дугаар зүүж байгаатай холбоотойгоор хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын систем буруу таних тохиолдол гарч байгаа тул иргэдийг стандартын номер зүүхийг албаныхан санууллаа. Мөн бүртгэлийн газартай хамтран мэдээллийг нарийн шалгаж хариу илгээдэг боллоо.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

А.БАЯР: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын хурлын даргын А/190  захирамжаар хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан ахалж байна. Тус Ажлын хэсэг НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар, О.Зундуйдорж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхбаатар, Тээврийн цагдаагийн албаны дэд дарга бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Галбадрах, ЗХУТ ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй.

Ажлын хэсгийн хурлаар НИТХ-ын дарга А.Баяр “Хотод дрифт хийж чанга дуу чимээ гаргаад байгаа байдлыг таслан зогсоохын тулд хотоос гадна буюу Налайх, Эмээлт, Төв аймагт  дрифт хийх боломжит газруудыг судлах чиглэл өглөө. Тодруулбал, дрифт хийх сонирхолтой иргэдийн эрхийг хүндэтгэнэ. Хүслийг нь хааж боож болохгүй” гэдгийг анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол гаргажээ

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад наймдугаар  сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. Энэ дуудлага мэдээллийг шалгахад “Иргэн Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyoto sai автомашиныг жолоодож яваад урсгал сөрж Hyundai Aerocity маркийн автобустай мөргөлдсөний улмаас автобусанд зорчиж явсан 1 хүний амь хохирч, 5 хүн гэмтсэн” хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

Иймд Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж хориглосон нөхцөлд урсгал сөрөх үйлдлийг хийхгүй байх мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох