Бидэнтэй нэгдэх

Цаг үе

НОК: Шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршил...

Огноо:

,

Хөдөө, орон нутаг руу хүнс, шатахуун, өвс, тэжээлийн тээвэр, эрүүл мэндийн шалтгаан болон буяны ажлаар зайлшгүй явах иргэд доорх цэгүүдэд ПГУ /PCR/ шинжилгээ өгнө.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Өнгөрсөн сард 81 аж ахуйн нэгж, байгууллага, 1786 гадаадын иргэнийг хяналт шалгалтад хамруулжээ

Огноо:

,

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард төлөвлөгөөт 3, төлөвлөгөөт бус 22  удаагийн хяналт шалгалтад 81 аж ахуйн нэгж, байгууллага, 1786 гадаадын иргэнийг хамрууллаа.

Зөрчилд холбогдсон нийт 396 гадаадын иргэн, 128 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 10 улсын 22 иргэнийг албадан гаргав. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 108 иргэнийг хилээр оруулалгүй буцаалаа.

Зөрчилд холбогдсон иргэдийн дийлэнх хувийг Хятад, Вьетнам, Филиппин, Орос улсын иргэд эзэлж байна. Тухайлбал, БНХАУ-ын 195, БНСВУ-ын 51, БНФУ-ын 22, ОХУ-ын 14, бусад улсын 114 иргэн байна.

Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хонгконгийн хүүхдийн гэмтлийн мэс засалч эмч Лиу Кинг Лок ГССҮТ-тэй хамтарч ажиллахаар боллоо

Огноо:

,

Хонгконгийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, Хүүхдийн гэмтлийн мэс засалч, нурууны мэс засалч эмч Лиу Кинг Лок болон согог засалч, сувилагч Анн Вонг нар энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллалаа.
 
Энэ хүрээнд тус төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгуур эрхтний төрөлхийн болон олдмол согогийн үзлэг оношилгоо, эмчилгээний арга технологийн талаар эмч нарт сургалт хийсэн юм.
 
Түүнчлэн ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг нартай уулзаж, нурууны төрөлхийн мурийлт, гажиг согогийн эмчилгээнд нэн шаардлагатай зориулалтын ортез протез болон тусгай хэрэгслийг үйлдвэрлэх workshop-ийг хөгжүүлэх асуудлаар ярилцсан байна.
 
Тус уулзалтаар ортез протез бэлтгэх нарийн мэргэжилтнийг сургаж бэлтгэх, нурууны мурийлт, хүүхдийн бусад согогийн мэс заслын болон мэс заслын бус эрт үеийн эмчилгээг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.
 
Тэрбээр мөн Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны холбогдох хүмүүстэй уулзалт хийж, хүүхдийн гэмтэл согогийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр хийх ажлуудаа төлөвлөсөн байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны гуравдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 7-9 хэм дулаан байна.


2025 оны гуравдугаар сарын 20-ноос 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 20, 21-нд нийт нутгаар хур тунадас орохгүй. 22-нд Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Монгол-Алтай болон Хангайн уулархаг нутгаар 5-10 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 23-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе5 минутын өмнө

Өнгөрсөн сард 81 аж ахуйн нэгж, байгууллага, 1786 гадаадын иргэнийг ...

Цаг үе9 минутын өмнө

Хонгконгийн хүүхдийн гэмтлийн мэс засалч эмч Лиу Кинг Лок ГССҮТ-тэй ...

Улстөр нийгэм19 минутын өмнө

УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчди...

Улстөр нийгэм24 минутын өмнө

УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг у...

Улстөр нийгэм41 минутын өмнө

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Улстөр нийгэм46 минутын өмнө

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч...

Улстөр нийгэм54 минутын өмнө

Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

Цаг үе1 цаг 7 минут

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Улстөр нийгэм2025/03/18

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаан...

Цаг үе2025/03/18

13 настай хүүхэд мотоциклоос унаж нас баржээ

Санал болгох