Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Б.Мөнхбаатар: Тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар инженер техникийн ажилтны давхцалгүй болсон

Огноо:

,

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Барилгын үйл ажиллагааны Тусгай зөвшөөрлийг цахимжуулалт хэрхэн явагдаж байгаатай танилцлаа. 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр аж нэгж, байгууллагууд тусгай зөвшөөрлийн хүсэлтийг www.licence.mcis.gov.mn цахим системээр дамжуулан гаргаж авч байгаа юм. Энэ хүрээнд барилгын салбарын инженер техникийн ажилтны болон тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн цахим системийн программ хангамжийг хөгжүүлэн, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл, Барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл, Өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлээд байна.

Долдугаар сарын 1-ээс хойш www.licence.mcis.gov.mn  цахим системд хандсан 250 аж ахуйн нэгж хандсан байна. Одоогоор цахим хэлбэрээр материал бүрдүүлэлтийг авснаар 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох материал хянагдах шатандаа байгаа талаар  Барилгын үндэсний ассоциацаас мэдээллээ.

Тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргагч иргэний болон хуулийн этгээдийн мэдээлэл, нийгмийн даатгалын мэдээлэл, дээд боловсролын мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР систем” болон “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр дамжуулан бүртгэл  үүсгэнэ.

Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа бүрэн цахимд шилжсэнээр барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт гаргах, хянах шийдвэрлэх үйл ажиллагаа нь цаасан материал бүрдүүлэлт ихтэй, ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, тодруулах, лавлагаа авах гэх мэт хүний оролцоо ихтэй, цаг хугацаа шаардсан үйл ажиллагаатайгаас гадна мэдээллийн үнэн зөв, баталгаат байдал хангалтгүй, бусад мэдээллийн сангийн цахим системүүдтэй холбогдох боломжгүй зэрэг асуудлуудыг бүрэн шийдсэнээрээ давуу талтай.

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй 6962 аж ахуйн нэгж, 36 мянга гаруй инженер техникийн ажилтны мэдээлэл Барилгын хөгжлийн төвийн мэдээллийн сангийн өгөгдөлд бүртгэлтэй байна.

Барилга, хот байгуулалтын яам

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Огноо:

,

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.

Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Санал болгох