Улстөр нийгэм
Дэлхийн Банкны Дэд ерөнхийлөгч хатагтай Мануело Феротой цахим уулзалт хийлээ
Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан энэ сарын 22-ны өдөр Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Мануело Феротой цахимаар уулзалт хийлээ.
Хатагтай Феро Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбараа хамгаалах, эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүдийг шуурхай, вакцинжуулалтын түвшин өндөр байгааг онцлон тэмдэглэж, цаашид КОВИД-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад Дэлхийн банкны зүгээс бүхий л дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс Дэлхийн банкны группын гишүүнээр 1991 онд элсэн орсноос хойш өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Дэлхийн банк үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдаж, итгэлтэй түнш болохыг цохон тэмдэглэв. Мөн түүнчлэн уулзалтаар ирэх оны төсвийн төсөөлөл, төлөвлөж буй шинэчлэл, эдийн засгийг дэмжих арга хэмжээний талаар талууд санал солилцов.
Хатагтай Ферро нь 1994 оноос Дэлхийн банканд Өмнөд Ази, Африк, Европ болон Өмнөд Америк, Ойрх дорнодын бүс нутаг дахь ядуурлыг бууруулах, хямралын дараах эдийн засгийн сэргэлт, хөгжлийн бодлогын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр эдийн засгийн ухааны доктор бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Зүүн Ази, Номхон далайн орнууд хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байна.
Эх сурвалж: Сангийн яам
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, парламент болон бусад салбарын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирснийг онцлоод, үүнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Лаосын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж, харилцан айлчлал, туршлага солилцох үйл ажиллагаа тогтмолжиж байгааг тодотголоо. Мөн Лаосын Үндэсний Ассамблейгаас 2003 онд Монгол Улсын Их Хуралд бэлэглэсэн улаан модон ширээ, сандал зэрэг тавилга өнөөдөр ч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд байгаа бөгөөд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны үнэ цэнтэй бэлгэ тэмдэг болсоор байгааг тэмдэглэв.
Улсын Их Хурал 2020 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг ханган, эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг УИХ-ын дарга дурдаад, хоёр улсын аудитын байгууллагын хамтран зохион байгуулах сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авсан УИХ-ын даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага, төрийн аудитын байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж буйд сэтгэл хангалууд байгаагаа тэмдэглэлээ. Мөн тэрбээр тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлах БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей даргын урилгыг уламжлав.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын дэд ерөнхийлөгч Той Понтхилат, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хонгкео Соуксават нар оролцлоо
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

-
Цаг үе2020/07/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Шударга мэдээ2026/03/17
Ойрхи Дорнодын улсуудад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугаа иргэдийн ан...
-
Шударга мэдээ2023/05/11
ДЭЭД ШҮҮХ: З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ
-
Цаг үе2020/07/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
