Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 11 дүгээр сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын адаг шар нохой сарын 28. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, долоон улаан мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр.
Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар хагалах, ус, булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
Цаг үе
Авто замыг хааж, шинэчилнэ
Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд БГД-ийн 6, 8, 19 дүгээр хороо, 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг үе
Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!
Манай байгууллагын ажилтан, албан хаагчдын нэрийг барьж төсөл хөтөлбөрт хамруулж, орон сууцны дараалалд оруулж өгнө гэх мэтээр иргэдтэй харилцаа холбоо тогтоож орон сууцны залилангийн гэмт хэргийн хохирогч болгон эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироох хууль бус үйлдлүүд гарсаар байна.
Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт сонгон шалгаруулалтгүй орох боломжгүй бөгөөд одоогийн байдлаар зарлагдсан төсөл хөтөлбөр байхгүй.
Манай байгууллагын албан ёсны цахим хуудас:
https://www.facebook.com/Noskhevlel
ЗАЛИЛАГЧИД БОЛОМЖ БҮҮ ОЛГО!
/Бидэнтэй 7000-6953 дугаараар холбогдоорой/
НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 16-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Шударга мэдээ2021/09/16
Малын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулж, органик бордоо үйлдвэрлэж байна
-
Цаг үе2021/05/05
Орон нутагт оршин сууж буй гадаадын иргэдийг энэ сарын 20-оос вакцинжуулна
-
Үзэл бодол2021/04/30
Төрийн банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болно
-
Цаг үе2019/08/20
Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг илрүүлжээ