Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Д.Тэрбишдагвын номын танилцуулга Мюнстер хотод үргэлжлэв

Огноо:

,

Германы Мюнстер хотод ирэв. Жихүүн салхи хацар илбэж,  наран авхай  үүлний цаанаас цухуйхад  бүдэг саарал өнгө ноёлсон  эртний барилга олонтой энэхүү хот гэрэлтэй болсон мэт мэдрэмж төрүүлэв. Хотын төв хэсэгт Монголын элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Бэхбат, зураач Ц.Ган-Эрдэнэ нар тосч авлаа.





Тэд биднийг дагуулан хотын төв хэсгээр алхаж, үүх түүхээс хуучилж, алдарт  Энхтайвны танхим (Friedenssaal) -д орцгоов.













Мюнстер хотын  түүхэн дэх хамгийн алдартай үйл явдал болох  30 жил үргэлжилсэн дайныг дуусгасан Вестфалийн энх тайвны гэрээг 1648 онд  энэ танхимд  байгуулсан  түүхтэй. Түүхийн олон үзмэрүүдийг сонирхож, нүдээ хужирлав. Цагийн зүү үдээс хойшоогоо заахад хоттой танилцах аялалаа өндөрлөж зураач Ц.Ган-Эрдэнийн  урланг зорилоо.  Тэнд  УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын танилцуулгыг  хийхээр төлөвлөсөн юм. Уран бүтээлийн урлангийн хаалгаар оронгуут хананд өлгөсөн зурагнууд эрхгүй хараа булаана.

 
Саарал өнгийн сүүдэр  давамгайлахаас  гадна  дүрслэл нь их содон.  Усан дээр тусах хүний сүүдэр ганцаараа биш гэсэн санааг илтгэх мэт. Магадгүй энэ дүрслэл нь хүний дотоод сэтгэлд  нуугдаж байдаг өөр нэгнийг ч   илэрхийлсэн байх. Бас  алхаж яваа бүсгүйг араас нь янз бүрээр дүрсэлж зуржээ. Эмэгтэй хүн чинь урдаасаа биш араасаа илүү үзэсгэлэнтэй юм биш үү гэсэн бодол зурсхийв. Түүний зургийг зэрвэс  хараад ойлгоход амаргүй ч удаан ширтэх  тусам нэг түүх, санааг өгүүлдэг учраас европ хүмүүс дурладаг байх гэсэн бодол төрж байлаа.Уран бүтээлч "Рефлекшн" буюу “Тусгал” арга барилаар уран бүтээлээ туурвидаг юм байна.


“Хүн бүр нэг талдаа гадны материаллаг, бие махбодийн амьдрал нөгөө талдаа бодол, дурсамж, уран зөгнөл, сэтгэлийн мэдрэмж, бодлын холбоо, төсөөлөл, хүсэл тэмүүлэл, айдсаар илэрдэг оюуны дотоод ертөнцийн хоёр өөр амьдралаар амьдардаг юм гэсэн санааг тусгалаар дамжуулж харуулахыг зорьдог” гэж зураач тайлбарлав. Ц.Ган-Эрдэнэ ХБНГУ-ын Мюнстер хотод 20 шахам жил ажиллаж амьдарч байгаа бөгөөд тус хотын Урлагийн академид суралцан төгссөн, бүтээлээрээ европт нэрд гарч байгаа чөлөөт уран бүтээлч. Түүний гэргий Б.Намуунаа уран барималч.  Хос уран бүтээлч  Мюнстер хотын төвд олон орны уран бүтээлчид төвлөрсөн соёл урлагийн ордонд урлангаа нээжээ. Номын  уулзалт эхлэхээс өмнө зураач Ц.Ган-Эрдэнэ  номын зохиогч Д.Тэрбишдагвыг энэхүү соёл урлагийн төвлөрсөн төвийн барилгыг эзэмшигч,  Coppenrath Verlag GmbH & Co KG хэвлэлийн газрын эзэд болох Вольфганг Холкер болон гэргий Сигги Шпигельбургтай нартай танилцуулав. Энэ гэр бүл урлагт дуртай, уран бүтээлчдийг дэмждэг  хүмүүс аж. Coppenrath Verlag GmbH & Co KG хэвлэлийн газар нь шинжлэх ухааны хэвлэн нийтлэгч гэдгээрээ алдартай төдийгүй хүүхдийн номын цувралууд нь эрэлт ихтэй. "Феликс" хүүхдийн цуврал ном, "Лиллифи гүнж"-ээр нэрд гарчээ. 




Coppenrath Verlag GmbH & Co KG хэвлэлийн газрын эзэн  Вольфганг Холкер 1995 онд 11  сая евро байсан хэвлэлийн газрын мөнгөн эргэлтийг 2005 онд 55 сая евро болгон нэмэгдүүлсэн түүхтэй юм байна. 1992 онд эхнэртэйгээ  "Die Spiegelburg" брэнд гаргажээ. Номын зохиогч Д.Тэрбишдагва Вольфганг Холкертэй   цаашид хамтран ажиллах гарц болон   Монгол Улсын түүх, соёлын талаар ярилцлаа.




Энэ гэр бүлийнхэн номонд хүндэтгэлтэй ханддаг болохоор үдээс хойш эхэлсэн  Д.Тэрбишдагвын номын  танилцуулах уулзалтад зорьж ирж оролцон  “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номон дээр зохиогчоор гарын үсэг зуруулж авав.  Зураачийн урланд номын танилцуулга хийх нь орчны зохицолын хувьд донжтой. Номын хэсгээс уншихад уншигчдад  тухайн үйл явдлын талаарх тодорхой төсөөлөл,   зураглал  буухын зэрэгцээ хаашаа ч харсан утга, агуулга гүн  зураг угтах нь таатай байсан биз ээ.  Мюнстер хот нь  соёл урлагийн төв учир  энэ удаагийн  номын танилцуулгад урлаг сонирхогчид хүрэлцэн ирсэн юм.  “Вестфеалише”  дээд сургуулийн  багш бүсгүй Андреа Волф олон улсын соёлын харилцааны  хичээл дээрээ жишээ болгон  “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын тухай танилцуулая, Монгол Улсын түүх, соёлыг харуулсан богино хэмжээний видео, үндэсний хувцастай зургаа  илгээгээч гэсэн хүсэлт тавьж байлаа.
 
Үргэлжлэл дараагийн дугаарт ...
Д.Доржпагма
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргын 01 дүгээр үүрэг даалгаврын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын ерөнхий байцаагчдын баталсан удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн байдал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль хамгаалах үүргийн хэрэгжилт, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг илрүүлэн таслан зогсоох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад хуульд заасан шаардлага хангаагүй, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс болон ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулийн заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй 2 зөрчил илэрч, уурхайн техник, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоолоо.

Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 3 үйлдэл, хууль бусаар ашигт малтмал хайсан 3 үйлдлийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.

Хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

Огноо:

,

Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд хяналт тавих чадавхыг бэхжүүлэх Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлт боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тус арга хэмжээнд оролцох үеэрээ Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн хүчин чадлыг ашиглан дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг үүрэг болголоо.

Монголд эмчийн чадвар биш эмийн чанар дутагддагийг шийдвэрлэхийн тулд эмийн чанар, хуурамч болон стандарт бус эм үйлдвэрлэл, нийлүүлэлтээр Хянан шалгах түр хороог санаачилж, үндэсний лавлагаа лабораторийг чадавхжуулах асуудлыг УИХ -ын гишүүнээр ажиллаж байх үеэсээ хөндөж, анхаарч ирсний үр дүн өнөөдөр бодитоор гарч, лаборатори ашиглалтад орж буйд баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Дотоодод үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирдэг зарим эм чанарын шаардлага хангахгүй, эмийн үйлчилгээ сул, манай лабораториуд хянаж чадахгүйгээс үйлчлүүлэгч эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог нь нууц биш. Цаашид, Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ чанарын шаардлага хангаагүй эмийн эрсдэлээс хамгаалах зорилтыг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлнэ гэдгийг онцлов.

Тус лабораторийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх лаборатори болгон хөгжүүлэхийн тулд хүний нөөцийг бэлдэж сургахад өнөөдрөөс анхаарах ёстойг Ерөнхий сайд тэмдэглээд шаардлагатай төсвийг шийдвэрлэж ажиллана гэв.

Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори бол Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны тод жишээ гэдгийг талууд онцолж байлаа.

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Захирал Доктор Саиа Ма’у Пиукала “Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж буй 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байгаа нь хүний амь насанд аюул учруулж байна. Хүчирхэг лаборатори зүгээр нэг барилга байгууламж биш. Чанартай эм нүдэнд харагддаггүй ч үр нөлөө нь эрүүл саруул амьдрал, эдгэрсэн өвчтөн, элэг бүтэн үлдсэн гэр бүлд мэдрэгддэг. Энэхүү лаборатори нь тэр үр нөлөөг баталгаажууллаа. Та бүхэн зөвхөн лаборатори бариагүй. Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө үнэт өвийг бүтээлээ” гэлээ.

 

Лаборатори ашиглалтад орсноор шинжилгээний хүчин чадал нэмэгдэж, жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийх боломж бүрдлээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэх чадавх бэхжиж, зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнд хяналт тавина. Иргэд чанартай, аюулгүй, үр нөлөөтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хангагдана гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.

Тус лабораторийг Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэн байгуулж ашиглалтад оруулжээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Сэлэнгэ аймагт эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ

Огноо:

,

Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлж, бодит үр дүнд хүрээд байна.

Аймгийн хэмжээнд 2017 оны тооллогоор 3,635 га, 2018-2025 онд 1,609.56 га буюу нийт 5,244.56 га талбай эвдэрсэн гэж бүртгэгдсэн бөгөөд нөхөн сэргээлтийн ажлын дийлэнхийг Ерөө, Хүдэр, Баянгол сумдад хэрэгжүүлжээ.

2020-2025 онд нийт 4,817.71 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Үүнээс 4,082 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өгснөөр нийт эвдэрсэн газрын 78 орчим хувийг нөхөн сэргээжээ.

Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, уул уурхайн компаниудын хариуцлагыг дээшлүүлэн ажилласны үр дүнд эвдэрсэн газрын хэмжээ буурч, байгаль орчны доройтлыг сааруулахад бодит ахиц гарч байна. Ялангуяа нөхөн сэргээлтийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийн оролцоо энэхүү үр дүнд чухал хувь нэмэр оруулсан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох