Улстөр нийгэм
Монголд баригдах газрын тосны үйлдвэрт 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр тусална
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д айлчилсан билээ. Тус айлчлалын талаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Мохеэндер Прат Сингх өчигдөр хэвлэлийн хурал хийлээ.
Тэрбээр хэлэхдээ, Ерөнхийлөгч Х.Баттулга нь арван жилийн дараа Энэтхэг улсад зочилсон юм. Улмаар тус айлчлалын үеэр Энэтхэгийн ерөнхийлөгч Рам Нахт Ковинд, Ерөнхий сайд Нарендра Модит нартай уулзаж хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангаж цаашид Монгол, Энэтхэгийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ажиллаж байхаар тохиролцов.
Мөн хоёр орон нь соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын холбоо, ардчилал, эрх чөлөөг эрхмэлсэн нийтлэг үнэт зүйлтэй тул ирээдүйд бүхий л талын харилцаагаа улам өргөжүүлэхээр болсон байна.
Түүнчлэн төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэрээ терроризмын эсрэг үйл ажиллагаанд хамтран идэвхтэй ажиллах тухай ярилцсан төдийгүй эл бүс нутагт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болжээ.
Улмаар Энэтхэг улсаас Монгол улсруу зорчих виза шууд олгох зохицуулалт хийхийг талууд тохиролцсон аж.
Мөн айлчлалын хамгийн чухал хамтын ажиллагаа нь Монгол Улсад газрын тос үйлдвэрлэх үйл ажиллагааг Энэтхэг улсын тал 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон явдал байлаа.
Төрийн айлчлалын үеэр Монгол Улс нь, 76 орны бүрэлдэхүүнтэй эко нарны энергийн олон улсын эвсэлд нэгдэх хүсэлтээ өгсөн байна. Учир нь Монгол орон жилийн 270 өдөр нь нартай байдаг тул дээрх хүсэлт нь экологийн хувьд ач холбогдолтой чухал зүйл боллоо. Харин боловсролын салбарт Энэтхэгийн Засгийн газраас Монгол залуучуудад олгож буй тэтгэлгийг нэмэх шийдвэр гаргасан юм. Энэ нь ихэвчлэн буддизмийн сургалтын тэтгэлэг ажээ.
Хоёр орны хооронд зорчих асуудлаар “Хүннү-Эйр” авиа компаниас Монголоос, Энэтхэг улс руу шууд нислэг хийх ажлыг удахгүй турших юм байна.
Ирэх 10 дугаар сард Энэтхэг улсын төрийн томоохон төрийн түшээ манай улсад айлчилж дээр дурдсан газрын тосны боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлнэ гэж ноён Сингх хэллээ.
Ингээд уг хурлын төгсгөлд элчин сайд М.П. Сингх хэлэхдээ, ирэх жил манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Энэ үеэр Улаанбаатар болон Дели хотуудад чуулга уулзалт, соёлын арга хэмжээ зохион байгуулахыг төлөвлөж буй гэв.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Шударга мэдээ2022/04/01
Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ, зураглалын анхны хувилбарыг хэлэл...
-
Цаг үе2025/11/18
АТГ: Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
-
Улстөр нийгэм2021/11/15
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайдтай уулзав...
-
Цаг үе2023/03/30
ЗГ: “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмж, 1500 болгов...
