Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Төрийн банкны "Мөрөөдлөө хадгалъя" аяны супер урамшууллын эзэд тодорлоо

Огноо:

,

Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай өрнөж супер урамшууллын эздээ тодрууллаа.

“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 – 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгосон билээ. Тав дахь урамшууллын эзэд болон супер урамшууллын эздээ 2022.01.19-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулаад байна.





Хадгаламжийн урамшуулалт аяны 5 дахь 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.
  •     100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ Бага Тойруу тооцооны төвийн харилцагч О.Чимэг;
  •     100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Увс аймгийн Зам Улаангом тооцооны төвийн харилцагч Д.Отгонзаяа;
  •     Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Өвөрхангай аймгийн Бүрд тооцооны төвийн харилцагч С.Тунгалаг;
  •     Bluetoothчихэвчний эзнээр Төрийн банкны Дархан-Уул аймгийн Хуучин Дархан тооцооны төвийн харилцагч Р.Рэнцэнцэдэв;
  •     Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны Дархан-Уул аймгийн Хуучин Дархан тооцооны төвийн харилцагч М.Эрдэнэтуяа;
  •     Нисдэг тэрэгтэй дотоодод аялах эрхийн эзнээр Төрийн банкны Өвөрхангай аймгийн Есөнзүйл тооцооны төвийн харилцагч Т.Шүрэнцэцэг нар тус тус тодорлоо.
Урамшууллын эздийг 2022.01.26-ны Лхагва гарагт тус банкны Төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.






“Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны СУПЕР  урамшууллын эзэд Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодруулж, 2022.01.25-ны өдөр Төрийн банкны Төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ. СУПЕР урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.
  •     IPHONE13 гар утасны эзнээр Төрийн банкны УБ Мөнгөн Завьяа тооцооны төвийн харилцагч Л.Алтанзул;
  •     TABLET-н эзнээр Төрийн банкны УБ хотын Чингэлтэй дүүрэг салбарын харилцагч У.Булган;
  •     SCOOTER Цахилгаан дугуйны эзнээр Төрийн банкны УБ Баянзүрх дүүрэг салбарын харилцагч Б.Нарантуяа;
  •     1,000,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Завхан аймгийн Арал тооцооны төвийн харилцагч Д.Мөнхтогтох;
  •     Турк улсад аялах аяллын эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Хөвсгөл аймгийн Мөрөн-2 тооцооны төвийн харилцагч Г.Гадиймаа;
 
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох