Цаг үе
Вэб сайт, пэйж хуудас хөгжүүлэлт, хамгаалалт ба эрх зүйн орчин сэдэвт сургалт болно
Вэб сайт, пэйж хуудас хөгжүүлэлт, хамгаалалт ба эрх зүйн орчин сэдэвт сургалт болно. Уг сургалтыг Монголын сайтын холбооноос , Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газартай хамтран зохион байгуулах юм.
Сургалт Пума зочид буудлын 2 давхарт 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 13 цагаас эхлэх бөгөөд ямар нэг үнэ төлбөргүй, холбооны гишүүнчлэл харгалзахгүй, нээлттэйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Пэйж хуудас, вэб сайт эрхлэгчид, сэтгүүлч админуудыг өргөнөөр хамрагдахыг урьж байна.
Холбоо барьж бүртгүүлэх утас: 88113780.
Сургалтын хөтөлбөрийг таницуулбал,
|
ВЭБ САЙТ, ПЭЙЖ ХУУДАС ХӨГЖҮҮЛЭЛТ, ХАМГААЛАЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН СУРГАЛТ 2022 оны 2 дугаар 18 ПУМА ЗОЧИД БУУДЛЫН 2 ДАВХАР |
|
|
12:40 - 13:00 |
Бүртгэл Пума зочид буудлын 2 давхарт |
|
13:00-13:05 |
Нээлт /Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү/ |
|
13:05-13:50 |
Интернетэд суурилсан үйлчилгээний зохицуулалт ба вэб сайтуудтай холбоотой зарим асуудлууд /Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Д.Гантулга/ |
|
13:50-14:00 |
Асуулт хариулт |
|
14:00-14:30 |
FB цэнхэр тэмдэглэгээ, вэб сайт, пэйж хуудас хөгжүүлэлт, хамгаалалт /Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Г.Баттулга/ |
|
14:30-14:40 |
Асуулт хариулт |
|
14:40-15:20 |
Цахим орчин дахь хүүхэд хамгаалал /Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Г.Энхмаа/ |
|
15:20-15:30 |
Асуулт хариулт |
|
15:30-15:50 |
Цайны завсарлага |
|
15:50-16:30 |
Зохиогчийн эрхийн тухай хуулийн зохицуулалт /Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн мэргэжилтэн М.Ариунболд/ |
|
16:30-16:40 |
Асуулт хариулт |
|
16:40-17:20 |
Оюуны өмчийн хэрэглээ ба ашиглалт /Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга С.Ганзориг/ |
|
17:20-17:30 |
Асуулт хариулт |
|
17:30-18:00 |
Оюуны өмчийн зөрчил анхаарах асуудал /Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Г.Бат-Оргил/ |
|
18:00-18:10 |
Асуулт хариулт |
|
18:10-18:40 |
DDoc халдлагын үед сайтын хэвийн үйл ажиллагааг хангах нь /Айтүүлс ХК/ |
|
18:40-19:00 |
Асуулт хариулт |
|
19:00: 19:10 |
Дурсгалын зураг авахуулах |
Эх сурвалж: Монголын сайтын холбоо
Цаг үе
Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай
2025 оны байдлаар Монгол Улсын улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээний дийлэнх хэсэг нь ашиглалтын хугацаа өндөр болсон үзүүлэлттэй байна. Замын сүлжээний насжилтын судалгаанаас үзвэл нийт 4,038.5 км буюу 56 хувь нь 13-аас дээш жилийн, 2,813.6 км буюу 39 хувь нь 6-12 жилийн, харин 1,104.7 км буюу 15 хувь нь 1-5 жилийн насжилттай авто зам эзэлж байна.
Өөрөөр хэлбэл, улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь ашиглалтын хугацаа урт болсон бөгөөд их засвар, шинэчлэлийн хэрэгцээ нэмэгдэж байгааг энэхүү судалгаа харуулж байна.
Харин сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон буюу 1-5 жилийн насжилттай авто замууд нь Улаанбаатар-Дархан-Сүхбаатар, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад, Өндөрхаан чиглэл зэрэг улсын голлох коридорууд болон зарим аймгийн төвүүдийг холбосон чиглэлүүдэд төвлөрчээ.
Авто замын насжилтыг тогтмол үнэлж, их засвар, ээлжит засвар арчлалтын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ашиглалтын хугацааг уртасгах, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөхөд чухал ач холбогдолтойг албаныхан хэлж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Цаг үе
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой
Энэ сарын 04-ний өдрөөс эхлэн эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар халах тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны наймдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 07-ноос
2026 оны наймдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говь орчмоор 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 35-40 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна. 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-наас ихэнх нутгаар сэрүүснэ.
-
Үзэл бодол2020/12/02
УИХ-ын дарга аймаг, нийслэлийн ИТХ-ын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ
-
Урлаг спорт2020/12/21
Хөөмийбитийг онлайнаар сурч болно
-
Үзэл бодол2024/08/15
Л.Хосбаяр: Богд-Ар хорооллын орчимд барьж байгаа цэцэрлэгийн газрын маргааныг ши...
-
Цаг үе2020/06/02
Аварга яст мэлхий 3 метр урт хуягтай байжээ
