Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Зургаадугаар сарын 1-нээс эхлэн барилгын зөвшөөрлийг цахимаар олгохыг зорьж байна

Огноо:

,

Жил бүрийн хаварт бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Тэр дундаа хамгийн их авлига яригддаг салбар бол барилгын салбар. Газрын асуудал, барилгын зөвшөөрлөөс эхлээд барилга хүлээлгэн өгөх, улсын комисс хүлээн авах хүртэл үйл ажиллагааг хүртэл цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна.

Энэ салбарт хийж буй шинэтгэлийн тухайд Хотын дарга Д.Сумъяабазар "Egazar.gov.mn сайт болон аппликэйшн ашиглалтад ороод газрын албаны бүхий л үйл ажиллагаа цахимд шилжсэн. Барилгын үндэс газар шүү дээ. Тиймээс газрын менежментээ зөв болгох хэрэгтэй байна. УИХ дээр Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг нийслэл дэх газрын асуудлыг цэгцлэх юм. Үүний дараа биржтэй болж, иргэд, аж ахуйн нэгж хэн нэгний дэмжлэгээр бус, дуудлага худалдаагаар ил тод, нээлттэй явдаг болно. Ингэснээр газрыг худалдан авч буй хүмүүсийн хөрөнгө эрүүл, хуулийн дагуу бүртгэлтэй хөрөнгө байх юм. Том зургаараа Улаанбаатар хот авлигаас ангид болох төдийгүй улсын хэмжээний авлигын индексийг бууруулах юм. Газрын асуудал шийдэгдчихээр барилгын хүнд суртал, 44 гарын үсэг зуруулдаг буруу зуршил алга болно. Тэр олон гарын үсгийг зуруулах гэж хагас жил шахам болдог байсан бол цахимд шилжсэнээр долоо хоногийн дотор барилгын зөвшөөрөл шийдэгддэг болно. Хэрэвзээ бичиг баримт нь дутуу бол бүрдүүлэх материалыг нь шилэн байдлаар мэдээлж, дахин долоо хоногийн хугацаа өгөх буюу 14 хоног дотор л асуудал шийдэгддэг болох жишээтэй. Барилгынхан зөвшөөрлөө хөөцөлдсөөр явтал урин дулааны улирлыг алдаж, тэр нь улирлын чанартай салбарт бүтэн жилийн ажил алдсантай адил тусдаг. Үүнээс болж компаниуд банкны зээл, хүү, торгууль, алданги хүлээж байдаг. Ийм цаг үед тэгж хүнд суртал үзүүлэх юм бол эдийн засаг, ажлын байрны алдагдлыг төр нь өөрөө бий болгож байна гэсэн үг. Төр нь асуудлыг аль болох хурдан шийдэх тусмаа нэг компанийн цаана 100-400 ажлын байр, нийгмийн асуудлыг шуурхай зохицуулж байна гэсэн үг" хэмээсэн юм. 

Энэ оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн барилгын зөвшөөрлийг цахимаар олгохыг зорьж байна. Цахим шилжилт хийснээр энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хэн бүхэнд төрийн үйлчилгээ илүү таатай, илүү нээлттэй болох юм. Энэ тухайд Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва "Өнгөрсөн онд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс ирсэн 14 мянга гаруй санал, хүсэлт, гомдлыг нэгтгээд харахаар, газрын харилцаа, барилга барих үйл ажиллагаатай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлсэн байдаг. Тэгэхээр энэ хоёр салбарт үзүүлж буй үйлчилгээ иргэн, хуулийн этгээдэд хүндрэл чирэгдэл учруулж, хүнд суртал болж байна, магад цаанаа авлига үүсэх эрсдэл байна гэдгийг харуулж буй юм. Бид газрын чиглэлийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн. Одоо газартай холбоотой гомдол санал бага болсон. Энэ онд барилгын салбарын 40 гаруй төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлэхээр зорьж байна. Зургаадугаар сарын 1 гэхэд цахимд шилжихээр бэлтгэл ханган ажиллаж байна" гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Огноо:

,

Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нисэх онгоцны буудлаас Минск хотын Ялалтын талбайд хүрэлцэн ирж, амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Мөнхийн гал нь Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Ялалтын хөшөөний дэргэдэх дурсгалын бэлгэдэл юм.

Минск хотыг чөлөөлсний 17 жилийн ойгоор 1961 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ялалтын хөшөөний суурийн дэргэд Мөнхийн галыг байрлуулж, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Алексей Бурдейный асаасан.

Ялалтын хөшөө нь Беларусийн ард түмний дайны үеийн баатарлаг тэмцэл, Минск хотыг чөлөөлсөн үйл явдлыг дурсан хүндэтгэх зорилгоор бүтээгдсэн.

Хөшөөний оройд Ялалтын одонгийн дүрсийг байрлуулж, суурийн хэсэгт дайны түүх, баатруудын гавьяаг харуулсан уран баримлын дүрслэлүүдийг харуулсан.

Ялалтын талбай болон Мөнхийн гал нь Минск хотын аялал жуулчлалын чухал цэг юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд Найрамдах Зөвлөлийн дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга нар тус тус бараалхана.

Айлчлалын үеэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, спорт, магадлан итгэмжлэл, гааль, харилцаа холбоо зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд Минск хотноо “Монгол-Беларусийн бизнес форум”, “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” үндэсний урлагийн тоглолтыг толилуулна.

Монгол Улс, Беларусь Улстай 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулан, иргэдийн санал хүсэлт, сонирхсон асуултад шууд хариуллаа.

Засгийн газраас дэвшүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам” бодлогын хүрээнд эдийн засгийн чөлөөлөлт, хүний эрхийн чөлөөлөлт, амьдралын чанар болон ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг цахим чөлөөлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав. Тухайлбал, төрийн зардлыг бууруулж, иргэдийн орлогыг хамгаалах, Оюутолгойн өгөөжийг ард түмэнд хүртээх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, татварын болон тэтгэврийн реформ, 16 мянган өрхийг орон сууцаар хангах, төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх, боловсролын салбарт хөрөнгө оруулах, эмийн үнийн дарамтыг бууруулах, ногоон шилжилтийг эрчимжүүлэх зэрэг бодлогын зорилтыг танилцуулав.

Уулзалтад оролцсон иргэд нийслэлийн дахин төлөвлөлт, орон сууцны хүртээмж, олон жил шийдвэрлэгдээгүй барилга байгууламж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлтэй холбоотой асуудлуудыг хөндөж, холбогдох албаныханд санал хүсэлтээ уламжиллаа.

Дахин төлөвлөлт, Сэлбэ хотын бүтээн байгуулалтад тухайн хорооны иргэд хэрхэн хамрагдах, сонгон шалгаруулалтын шалгуурт тэнцэх боломжгүй иргэдэд ямар нөхцөл, боломж олгох, 20 орчим жил дуусаагүй, эзэнгүй орхигдсон барилга иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учирч буйг хэлж, уг асуудлыг шийдвэрлэхийг хүсэв.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 5 дугаар сургуулийн хашаа руу түрж барьсан барилга 10 гаруй жилийн турш шийдвэрлэгдээгүй байгааг иргэн Н.Даваахүү хөндөж, хууль тогтоомж, эрүүл, аюулгүй орчны шаардлагад нийцэхгүй барилгын асуудлыг шийдвэрлэхийг хүссэн юм. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 40, 50 мянгатын оршин суугчдын дахин төлөвлөлт, барилгын давхрын хязгаарлалт, соёлын өвд бүртгэхтэй холбоотой асуудал хөндөгдлөө. Иргэдийн зүгээс эдгээр асуудлыг хууль, журмын хүрээнд шийдвэрлэж, оршин суугчдын эрх ашгийг харгалзан үзэх шаардлагатайг илэрхийлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сэлбэ хотын бүтээн байгуулалтын хүрээнд 8,575 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд барилгын ажлын гүйцэтгэл 35 орчим хувьтай байгааг танилцууллаа.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах бодлогын хүрээнд хуваарилалтыг квотын зарчмаар, нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд нийт 43 байршилд ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль байгуулах боломжийг судлан, иргэдэд ээлтэй орчныг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. 40, 50 мянгатын бүсийн тоосгон барилгуудын дахин төлөвлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор хувийн хэвшлийн оролцоог хангах, барилгын давхрын хязгаарлалтыг дахин нягтлан үзэх чиглэлээр зураг төслийн бэлтгэл ажил хийсэн талаар мэдээлэв. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй барилга байгууламжийн асуудлыг судалж, эрсдэлийг бууруулах, шаардлагатай арга хэмжээ авах чиглэлээр баг гарган ажиллахаа илэрхийлээ.

Уулзалтын төгсгөлд иргэдийн санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн ажиллахаа илэрхийлэв. Нийслэлийн иргэн та бүхэн “Хотын дарга сонсож байна 150150” тусгай дугаарт санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэх боломжтойг хэллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт8 цаг 35 минут

“Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо

Цаг үе8 цаг 38 минут

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжи...

Шударга мэдээ8 цаг 44 минут

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нэ...

Улстөр нийгэм9 цаг 5 минут

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргө...

Улстөр нийгэм9 цаг 20 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал ...

Урлаг спорт9 цаг 39 минут

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ...

Улстөр нийгэм9 цаг 43 минут

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаа...

Урлаг спорт2026/10/23

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт болл...

Шударга мэдээ2026/10/23

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Улстөр нийгэм2026/10/23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч ба...

Санал болгох