Шударга мэдээ
Манай улс 140 гаруй зүйлийн модлог ургамалтай


Дэлхий дээр 100,000 зүйлийн мод сөөг байдаг бол манай улс 140 гаруй зүйлийн модлог ургамалтай. Мод бол дэлхийн дулаарлыг сааруулагч гол хүчин зүйл юм. Учир нь мод, хүлэмжийн хий болох нүүрсхүчлийн хийг шингээж авахаас гадна нүүрстөрөгч хэлбэрээр өөртөө хадгалдаг.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Шударга мэдээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Шударга мэдээ
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ
Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.
2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.
Шударга мэдээ
Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

-
Цаг үе2022/02/22
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Цаг үе2023/06/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2021/01/08
Хот орчмын батлагдаагүй шороон замууд, гарц, гармуудыг бүрэн хааж байна
-
Урлаг спорт2021/12/10
“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний к...