Улстөр нийгэм
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Энэхүү хуралдаанаар “Нууц мэдээлэл харилцан солилцох, хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” батлах тухай, “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төсөл, Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцод нэгдэн орох тухай, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар тус тус хэлэлцэх юм байна.
Мөн Багануурын цахилгаан станцын төслийн концессын гэрээнд өөрчлөлт оруулах талаар болон Эмнэлгийн барилгын ажлын асуудлаар авах зарим арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
“Нууц мэдээлэл харилцан солилцох, хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” батлах тухай |
Л.Оюун-Эрдэнэ |
2. |
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухай |
Д.Цогтбаатар |
3. |
“Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төсөл |
Ч.Хүрэлбаатар |
4. |
“Санхүүжилтийн хэлэлцээр болон зээлийн гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төсөл |
Ч.Хүрэлбаатар |
5. |
Хуулийн төсөл эгүүлэн татах тухай |
Ч.Хүрэлбаатар |
6. |
Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцид нэгдэн орох тухай |
Ч.Хүрэлбаатар |
7. |
Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар* |
Ё.Баатарбилэг |
8. |
Хөрөнгө гаргах тухай |
Ё.Баатарбилэг |
9. |
Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай |
Ч.Улаан |
10. |
Бусад асуудал* |
У.Хүрэлсүх |
Танилцуулах асуудал
11. |
Багануурын цахилгаан станцын төслийн концессын гэрээнд өөрчлөлт оруулах талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
12. |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
13. |
Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
14. |
Эмнэлгийн барилгын ажлын асуудлаар авах зарим арга хэмжээний талаар |
Д.Сарангэрэл |
Улстөр нийгэм
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо.
Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь:
- 1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,
- 2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,
- 2006-2009 онд FM-104 радиод захирал,
- 2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,
- 2011-2013 онд SEVEN телевизэд захирал,
- 2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
- 2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- 2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байв.
Улстөр нийгэм
Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 12-нд Олон Улсын Валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал бөгөөд Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седиктэй уулзлаа.
Хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний оролцооны өнөөгийн байдал, бүтээмж, цалин хөлсний бодлого, тэтгэврийн реформ, нийгмийн халамжийн бодлого, орон сууцжуулалт зэрэг Олон Улсын Валютын сангийн төлөөллөөс ирүүлсэн асуултад мэдээлэл өглөө.
Монгол Улсад өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цагт 4715 төгрөг буюу нэг сард 792 мянган төгрөг байна.
Тэтгэврийн реформыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна.
Нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт хүргэх хуулийн төслийг мөн боловсруулж байна.
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны дэд даргаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ажилладаг бөгөөд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой бодлогын хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгааг онцлов.
Улстөр нийгэм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.06.13/
-
Цаг үе2024/08/27
Мах, сүүний чиглэлийн үхрийн гол тэжээл нь эрдэнэшиш
-
Шударга мэдээ2024/12/18
Байгаль орчны зөрчил, мэдээллийг хүлээн авах 117 тусгай дугаарыг ажиллуулж эхэлл...
-
Цаг үе2024/02/07
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
-
Цаг үе2023/08/11
Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох замын газар чөлөөлөлт 95 хувьтай бай...