Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2022 оны 05 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө нийт нутгаар бага зэрэг сэрүүсч, Дархадын хотгор болон Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.
2022 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29, 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 29-30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар дулаарна.
Цаг үе
Бичил тээврийн хэрэгслийн осол хоёрхон сарын дотор 1235-д хүрчээ
Цаг үе
Сүүлийн 10 жилд усны ослоор 232 хүүхэд амь насаа алджээ
Сүүлийн 10 жилийн хугацаанд усны ослын улмаас 232 бага насны хүүхэд амь насаа алдсан байна. Усанд эндсэн шалтгааны дийлэнх нь эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унасан зэргээс үүдэлтэй байна.
Иймд:
- Гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг нэг хором ч хараа хяналтгүй орхихгүй байх,
- Гол мөрөнд ашиглах зориулалтгүй хийлдэг гудас, дугуй, хөвөгч тоглоом зэрэг хэрэгслээр хүүхдээ тоглуулахгүй байх,
- Гол, нуурын эрэг дагуу бууж амрах, майхан барихдаа тухайн газрын усны урсгал, гүн, эргийн тогтоц зэрэг нөхцөл байдлыг урьдчилан судалж, эрсдэлээ тооцоолон аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Цаг үе
"Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
"KHARKHORUM 360° visual art & music festival" төслийн талаар хэвлэлийн хурал 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр боллоо.
Өдгөө дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус фестиваль цаг хугацаа буюу TIME нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн хугацаанд тус төслийн хүрээнд хиртэлт буюу цаг хугацааны солбилцол, сүнс буюу дотоод ертөнц зэрэг агуулгын хүрээнд гурван бүлэг хийж, гурван жил завсарласан. Харин энэ жил үндэсний бахархалыг сэргээх, олон улсын түвшинд гарах зорилготойгоор ажиллаж буйг тодотгов.
"KHARKHORUM 360° visual art & music festival" төслийн багийнхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Өдгөө дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус фестиваль цаг хугацаа буюу TIME нэртэйгээр зохион байгуулагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд тус төслийн хүрээнд хиртэлт буюу цаг хугацааны солбилцол, сүнс буюу дотоод ертөнц зэрэг агуулгын хүрээнд гурван бүлэг хийж, гурван жил завсарласан. Харин энэ жил үндэсний бахархалыг сэргээх, олон улсын түвшинд гарах зорилготойгоор ажиллаж буйг тодотгов.
Энэ жилийн онцлог нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайзыг бүтэн тойрсон 12 метр өндөр, 300 метр урттай 360 градусын дэлгэц байрлуулах юм. Уран бүтээлч бүрт зориулан бүтээсэн дижитал контент тус дэлгэцээр тасралтгүй дүрслэгдэж, үзэгчид тоглолтыг зөвхөн сонсох бус, орчинд нь бүрэн автан мэдрэх боломжтой байна. Мөн дуугаралтын хувьд Cinematic Orchestral системийг ашигласнаар хөгжмийн орон зайн мэдрэмж, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү бодитоор хүргэхээр төлөвлөжээ. Ингэснээр амьд хөгжмийн тоглолт, дижитал дүрслэл, орон зайн дуугаралт нэгэн зэрэг хослуулах юм.
Тус фестиваль наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэхүү тоглолт нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ урлаг болох visual art буюу таван мэдрэхүйн урлагийн хөгжлийг гайхуулах хөгжмийн үдэшлэг юм. Энэ жил TIME буюу Хүннүгийн үеэс хойших таван томоохон үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар харуулж, үзэгч сонсогчдыг 2000 гаруй жилийн цаг хугацаагаар аялуулахаар төлөвлөжээ.
Мөн COP17 хурал Монгол Улсад зохион байгуулагдаж буйтай холбогдуулан "Нэг тасалбар -Нэг мод -Нэг өв" санаачилгыг эхлүүлсэн байна. Санаачилгын хүрээнд Хархорум төгөл бүтээх аж.
Фестивалийн хүрээнд нийт 12 өдрийн арга хэмжээ зохион байгуулахөөр төлөвлөсөн байна. Үүний нэг болох бүтээлч соёл, түүх, худалдаа наймааг агуулсан Bazaar төсөл маргааш буюу наймдугаар сарын 11-нд эхэлнэ. Уг арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы дэргэд 10 өдрийн турш үргэлжилнэ. Өдөр бүр өөр агуулгатай байх аж.


