Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

"Солонгост байгаа монголчууд Төрийн банкаар дамжуулан орон сууцтай болох боломжтой"

Огноо:

,

Дундаж давхрагыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк болох Алсын хараатай ажиллаж буй Төрийн банк нь Гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ зориулан онцлог нөхцөл бүхий багц бүтээгдэхүүн гаргажээ. Энэ талаарТөрийн банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн захирал Б.Одбаясалаас тодрууллаа.

-Шинээр гаргасан багц бүтээгдэхүүнийхээ талаар товч мэдээлэл өгөөч?

– Төрийн банк нь харилцагчдадаа банкны үйлчилгээг хамгийн хялбараар нэг дороос, багцаар нь хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд гадаадад урт хугацааны ажлын гэрээ болон бусад визний зөвшөөрлийн дагуу сурч, ажиллаж буй монголчууддаа зориулан хуримтлал үүсгэж улмаар орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх, санхүүгийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн багц бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ. Бид эхний ээлжинд монголчууд хамгийн их амьдардаг БНСУ-д урт хугацаанд сурч, ажиллах зөвшөөрөлтэй Монгол иргэддээ Олон улсын карт, Гялсбанк, Хаус хадгаламж болон Орон сууцны зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамтад нь багцалж санал байгаа юм.

-Яагаад заавал Солонгост зөвшөөрөлтэй амьдарч байгаа монголчуудад зориулсан юм бэ?

– Төрийн банкны хувьд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны зөвшөөрөл бүхий Төлөөлөгчийн газартай. Тус төлөөлөгчийн газраараа дамжуулан БНСУ-д амьдарч буй 37 мянган монголчуудад санхүүгийн боловсрол, зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажиллаж байна. Бидний хийсэн судалгаагаар Солонгост ажиллаж, амьдарч буй монголчууд маань хуримтлал үүсгэх, орон сууц худалдан авах хүсэл зорилгоор тус улсыг зорьдог тул хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн багц бүтээгдэхүүн гаргасан юм.

-Багц бүтээгдэхүүнийг хэрхэн, хаанаас авах вэ?

– Солонгосруу явах гэж байгаа визний зөвшөөрөлтэй харилцагч Монгол Улсад байх хугацаандаа Төрийн банкны өөрт ойрхон салбарт очиж Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлж, олон улсын карт нээлгэх боломжтой.  Харин Хаус хадгаламжийг Солонгос дахь Төрийн банкны Төлөөлөгчийн газарт хандан нээлгэх бөгөөд сар бүр 2.5 сая төгрөгөөс дээш дүнгээр, 12 сарын турш тасралтгүй хуримтлуулснаар урьдчилгаа төлбөр бүрдүүлэх нөхцөлийг хангаж, орон сууцны зээлийн хүсэлт гаргах боломжтой болно.  Өөрөөр хэлбэл, Хаус хадгаламждаа сар бүр хуримтлал хийж орон сууцны урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэн орон сууцны зээл авах, зээл болон бүх төрлийн хэрэглээний төлбөрөө Гялсбанкаараа төлөх, картаа ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх гэх мэт багц боломжуудыг энэхүү багц бүтээгдэхүүн олгож байгаа юм.

-Хаус хадгаламжийн хүү, нөхцөлийн хувьд?

– Хаус хадгаламж 365 хоногийн хугацаатай жилийн 10.3 хувтийн хүүтэй, доод үлдэгдэл нэг сая төгрөг, Сар бүр тогтмол хийх орлогын дүн 2.5 сая төгрөгөөс дээш байгаа. Мөн Хаус хадгаламжийн бүтээгдэхүүн нээсэн харилцагчийн Карт болон Гялсбанкны эхний жилийн хураамжаас чөлөөлнө.

-Орон сууцны зээлийн нөхцөлийн талаар мэдээлэл өгч болох уу?

– Бид харилцагчдадаа гурван төрлийн орон сууцны зээл санал болгож байна. Үүнд:

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл, Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээл, Орон сууцны ипотекийн зээл багтахж байгаа. Дээрх гурван төрлийн зээлийн нөхцөлийн хувьд харьцангуй уян хатан буюу Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл сарын нэг, Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээл сарын 1.2, Орон сууцны ипотекийн зээл Монголбанкны эх үүсвэртэйгээр жилийн 6 хувийн хүүтэй байгаа.

-Бүтээгдэхүүн нөхцөл, шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

– “Гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдэд зориулсан багц бүтээгдэхүүн”-ийн нөхцөл, тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас https://www.statebank.mn/product/1258 -т хандан авах боломжтой. Мөн Төрийн банкны БНСУ дахь төлөөлөгчийн газрын 010-8280-0712, 010-4480-1883, 010-7280-1883 утсаар мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох