Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

Огноо:

,

Аргын тооллын наймдугаар сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 4. Сумъяа гараг. Харцага одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр.

Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, сич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нийтийн тээвэрт энгийн Umoney картыг хэвийн ашиглана

Огноо:

,

2025 оны гуравдугаар сарын 1-нээс нийтийн тээврийн Хугацаатай картын үйлчилгээг зогсооно.  Хугацаатай карт нь том хүн сард 25000₮, хүүхэд 8000₮-өөр сунгалт хийж, сарын хугацаанд хязгааргүй зорчдог юм.

Өөрөөр хэлбэл, цэнэглээд зорчдог энгийн Umoney картаас өөр карт юм. Иймд цаашид нийтийн тээвэрт энгийн Umoney картыг хэвийн ашиглана гэж Улаанбаатар смарт карт ХХК-иас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сумын эрүүл мэндийн төвүүдийн чадамж сайжирчээ

Огноо:

,

Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл” нь 2020-2025 онд хэрэгжиж өнөөдөр хаалтын тайлангийн хурлаа хийж байна.

Энэхүү төслийн нийт санхүүжилт нь 75.7 сая ам. доллар бөгөөд эрүүл мэндийн анхан шатны нэгж болох сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал 75 сумын эрүүл мэндийн төвийг түргэн тусламжийн шинэ автомашинаар, 294 сумын эрүүл мэндийн төвийг хог хаягдлын автоклаваар хангасан. Мөн ХӨСҮТ-ийн орчин үеийн шаардлага хангасан, иж бүрэн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжтэй, вакцин, био-бэлдмэлийн үндэсний төв агуулах,  205 амьсгалын аппарат, 4 иж бүрдэл компьютерт томографын аппарат, 37 ширхэг зөөврийн ЭХО аппарат, 15 ширхэг рентен аппарат зэрэг болно.

Тус төслийн нийт санхүүжилтийн 50 хувийг КОВИД-19-ийн  эсрэг вакцин худалдан авахад, 40 орчим хувийг эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийхэд,  үлдсэн хэсгийг ирээдүйд гарч болох цар тахлын урьдчилан сэргийлэлт, хяналт, эрсдэлийн үеийн үед мэргэжилтнүүдийн  чадавхыг бэхжүүлэхэд зарцуулсан байна.

Тайлангийн хурлын үеэр эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Цар тахлын онцгой хүнд нөхцөлд, цаг алдалгүй шуурхай шийдвэр гарган хамтран ажиллаж, КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд тус төсөл нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой төсөл  болсонд Дэлхийн банкны хамт олонд Эрүүл мэндийн сайдын зүгээс болон эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол Улс Ази тивээс анх удаа Нээлттэй Засгийн түншлэлийн улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод нэгдлээ

Огноо:

,

Нээлттэй Засгийн түншлэл (OGP)-ийн Ази, Номхон далайн гишүүн орнуудын Бүсийн чуулган 2025 оны хоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Филиппин улсад боллоо. Уг чуулганд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Уянга нар оролцож Сайд нарын түвшний хэлэлцүүлэг, ярилцлага, уулзалтуудад сонгуулийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж, туршлага солилцов.

Нээлттэй Засгийн түншлэлээс 2024 оноос шинээр хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Азийн орнуудаас анх удаа нэгдсэн. Тус түншлэлийн хяналтын хороо Сонгуулийн ерөнхий хорооны санаачилгыг хянан үзэж, Ази тивээс Сорилтод нэгдсэн анхны улс хэмээн батлан, чуулганы үеэр гэрчилгээ олгож баяр хүргэлээ.  
Ази, Номхон далайн орнуудын Бүсийн чуулганд тус бүсийн орнуудын төрийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцож ардчиллыг бэхжүүлэх, төр засгийн ил тод нээлттэй, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар хэлэлцэв. Түүнчлэн нээлттэй, ил тод засгийн түншлэл, санаачлагыг хэрэгжүүлэхэд бүс нутагт тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн юм.  

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Бүсийн чуулганы эхний өдөр Сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцож улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа шинэлэг ажил, зорилтыг танилцууллаа. Монгол Улсын хувьд 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа бүхэлд нь шинэчлэн баталж, улс төрийн намыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, санхүүжилт үйл ажиллагаа нь ил тод, хяналттай, хариуцлагатай, Үндсэн хуульт ардчиллын чухал институт, бодлогын нам болон хөгжиж, бэхжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Сонгуулийн төв байгууллага энэхүү хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж байгааг танилцуулсан юм. Улс төрийн намын санхүүжилтийг зөвхөн мэдээлэх нь ил тод, хяналттай байдлыг бүрэн хэрэгжүүлэхэд учир дутагдалтай тул нээлттэй эх сурвалж /open data/ болгон ил тод нийтлэх нь олон нийтийн зүгээс бүрэн хяналт тавих боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо энэ чиглэлд анхаарал хандуулж, идэвхитэй ажиллаж байгаа талаар тэрбээр илтгэлдээ дурдаад Нээлттэй Засгийн түншлэлийн Сорилтод оролцож байгаа туршлагаасаа танилцуулж, оролцогчидтой санал солилцлоо. Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг хэрэгжүүлэхдээ цахим систем ашиглан санхүүжилтийн ил тод байдлыг хангах, мэдээлэх ажлыг эхлүүлсэн. Сорилтод нэгдсэнээр оролцогч талуудын үүрэг оролцоог илүү идэвхжүүлэх, олон улсын өмнө үүрэг хүлээх, оролцогч талуудын ажлын үр дүнг илүү өгөөжтэй болгох ач холбогдолтой илтгэлдээ онцоллоо.

Бүсийн чуулганы хоёр дахь өдөр зохион байгуулагдсан “Улс төр дэх мөнгөний ил тод байдлыг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ илтгэгчээр оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох зохицуулалт болон түүнтэй холбоотой хэрэгжүүлж буй ажлуудыг танилууллаа. Нээлттэй Засгийн түншлэлийн Сорилтод оролцох санаачлага, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар болон бусад орнуудыг хэрхэн манлайлах талаарх түүний ярилцлагыг тус байгууллагын олон нийтийн цахим мэдээллийн сувгаар дамжуулсан юм.

Бүсийн чуулганы салбар уулзалтуудад Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид Нээлттэй Засгийн түншлэлийн Сорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийхээр төлөвлөж байгаа ажлуудыг донор байгууллага, олон улсын бусад байгууллагуудын төлөөлөлд танилцуулж, санал солилцов.  Уулзалтад Нээлттэй Засгийн түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын Сорилт хариуцсан ажилтнуудаас гадна, Нээлттэй нийгэм форум, Транспарэнси интернэшнл, Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчид оролцов. Цахим систем нэвтрүүлсэн олон улсын туршлагыг хэлэлцэх, дотоодын оролцогч талуудад сургалт зохион байгуулах, болон хамтарч ажиллах донор байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох уулзалтыг эхний ажил болгон зохион байгуулахаар оролцогчид санал нэгдлээ.  

Мөн донор байгууллагад санал тавих, боломжит хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг Нээлттэй Засгийн түншлэлийн төлөөлөл дэвшүүлсэнийг оролцогчид дэмжсэн. Ил тод байгаагүй ямар мэдээлэл нийтэд ил болсон талаар үнэлгээ хийж, үр дүнг харуулах нь Сорилтын чухал асуудал болохыг онцлов. Уг олон талт хэлэлцүүлгийг энэ оны гуравдугаар сарын сүүлийн хагаст Монгол Улсад зохион байгуулахаар тохиров.

Төр, засгийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах, иргэдийн оролцоог дээшлүүлэх, авлигын эсрэг тэмцэх, нээлттэй засгийн үйл ажиллагааг цахимжуулах замаар дэмжих олон улсын санаачлага нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2011 оны чуулганаар байгуулагдсан.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг олон улсын конвенци (United Nations Convention Against Corruption (UNCAC)-ийн улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хэрэгжүүлэх тухай 7.3 дахь заалтын хэрэгжилтийг идэвхжүүлэхээр Транспэрэнси интернэшнл байгууллага, Нээлттэй засгийн түншлэл хамтран санаачилж, тогтоолын төслийг боловсруулаад байгаа. Монгол Улс уг тогтоолын төслийг дэмжин батлуулах байр суурь баримталж байгаа орнуудын нэг юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох