Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Хөдөөгийн хөгжил ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт олон улсын форум боллоо

Огноо:

,

“Хөдөөгийн хөгжил ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт олон улсын форум Филиппин улсын нийслэл Манила хотноо боллоо. Азийн Хөгжлийн банкнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг, Олон Улсын хүнс судлалын институт, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа тус форумд Ази тивийн 30 гаруй орны төлөөлөгчид, Монгол Улсаас ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле оролцсон.  Форумыг нээж Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао хэлсэн үгэндээ хөгжиж байгаа орнуудад цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь чухал бөгөөд тус банкнаас энэ чиглэлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно гэдгийг онцлов.

Форумын үеэр Азийн хөгжиж байгаа орнуудын хүнс, хөдөө аж ахуй салбар, хөдөө орон нутгийн хөгжилд тулгамдаж байгаа асуудлууд, тухайлбал дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, ургац алдалт, хүн амын хүнсний хомсдол, шим тэжээлийн дутагдал, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа зэрэг сорилт бэрхшээлүүд, эрсдэл, тэдгээрийг даван туулах арга зам, нөхцөл боломжуудын талаар хэлэлцэв.

“Тогтвортой хөгжлийн зорилт–2030”-д дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнууд болон олон улс, бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын идэвхтэй оролцоо чухал ач холбогдолтой гэдгийг форумын үеэр төлөөлөгчид тэмдэглэж байв.

Хүнсний хомсдолыг арилгах, шим тэжээлийн дутагдал, далд өлсгөлөнтэй тэмцэхэд улс орнууд хөдөө аж ахуйн салбарыг төрөлжүүлж хөгжүүлэх, хүнсний шим тэжээллэг чанарыг дээшлүүлэх, хэрэглэгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байгаа тухай, мөн хувийн хэвшлийг идэвхжүүлэх замаар бүс нутгийн орнуудын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн эдийн засгийг тусад нь онцгойлж авч үзэх, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар асуудал хөндлөө.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана

Огноо:

,

БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.

Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ

Огноо:

,

Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.

Энэхүү шийдвэр нь  тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.

Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.

Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Огноо:

,

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 3-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсэж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны аравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 7-9 хэм дулаан байна.


2025 оны аравдугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 4-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох