Цаг үе
ЗГ: Худалдан авах ажиллагаанд хүний оролцоог бууруулж, цахимжуулна
Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.
Манай улс 2000 оноос хойш төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг бие даасан хуулиар зохицуулж эхэлсэн байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог багасгах, мэдээллийн ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тухай асуудал болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтод нийцүүлэн боловсруулжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгад:
1. Технологийн дэвшилд тулгуурлан хүний оролцоог 60 хувиар бууруулах,
2. Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэл цахим системээр зохион байгуулах,
3. Ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх
4. Дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжих,
5. Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгажээ.
Сүүлийн жилүүдэд хийгдэж буй төрийн цахим шилжилтийн үр дүнд тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, үнэлгээ хийх явцыг хурдан шуурхай зохион байгуулах боломж бүрдсэн. Мөн аж ахуйн нэгжүүдээс тендер шалгаруулалтад оролцоход бүрдүүлж буй баримт бичгийг 70 хувиар бууруулж, төрийн мэдээллийн системд хадгалагддаг бүх мэдээллийг тендерт оролцогчдоос шаардахгүй байх зэрэг эерэг үр дагаврыг бий болгоно гэж үзэж байна.
Монгол Улсын хэмжээнд худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д нийт 17,609 аж ахуйн нэгж бүртгүүлж, цахим тендерт оролцож байгаа бөгөөд манай улс төрийн худалдан авах ажиллагааны бүх үе шатыг цахим болгох бололцоотой байна. Төрийн мэдээллийн сангууд хоорондоо хүний оролцоогүйгээр мэдээллээ солилцож тендерийг бодитой, түргэн хянан үзэх боломжийг бий болгоно.
Цаг үе
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын хоёрдугаар төв эмнэлэг, эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлогын дэмжлэг үзүүлснээр тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.
Үүний дүнд эмч нарын баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш 43-65 насны таван хүнд амьд донороос дурангийн мэс заслын аргаар элэг шилжүүлэн суулгаад байна. Мөн 11 хүнд зүрхний титэм судсан дотуурх хэт авиан оношилгоо, эмчилгээ, найман хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ.
Эдгээрээс гадна элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс, уушгины хавдрыг дурангийн аргаар тайрч, залгах 1,000 гаруй мэс засал хийгээд байна.
Төв ашиглалтад орсноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжих, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нутагших, хүмүүсээ сургаж бэлтгэх, бусад эмнэлгийн ачааллыг хуваалцахад томоохон дэмжлэг болсныг эмнэлэг, төвийн эмч нар ярилаа.
Манай иргэд гадаадын улс орнуудад, тухайлбал Япон, Солонгост 400-500 сая, Энэтхэг, Турк Улсад 150-350 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгуулдаг.
Шинэ төвийг богино хугацаанд ашиглалтад оруулж, гадаадад эмчлүүлэх гэж их хэмжээний мөнгө заралгүй, эх орондоо дэлхийн чанартай тусламж, үйлчилгээ авах боломж улам бүрдсээр байгаад эмч нар болон элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн иргэд, тэдний донорууд Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудтай уулзахдаа, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаад нь талархаж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Цаашид бусад эрхтнийг шилжүүлэн суулгах мэс засал нэвтрүүлэх санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ирэх оноос элэгнээс гадна бөөр, уушги, нойр булчирхай, гэдэс шилжүүлэн суулгаж эхэлнэ. Улмаар робот мэс засал нэвтрүүлж, амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.
Манай улсад элэгний хавдрын өвчлөл жил бүр нэмэгдэж, хавдраар жилд 1,745 хүн, элэгний хатуурлаар 643 хүн нас барж байгаа нь дэлхийд өндөр үзүүлэлт юм. Элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас 7-8 дахин өндөр байна. Улсын хэмжээнд элэгний донор хүлээж байгаа 325 хүн байдгийн 25 нь Улсын хоёрдугаар эмнэлэгт байгаа юм.
Цаг үе
Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна
Цаг үе
Төрийн албаны ерөнхий шалгалтын 2026 оны тов гарлаа
Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг улирал тутам зохион байгуулдаг.
Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 551 дүгээр тогтоолоор төрийн албаны ерөнхий шалгалтын 2026 оны бүртгэл, зохион байгуулалтын товыг доорх байдлаар тогтоосон. Шалгалтын товийг нийтэд мэдээлж, шалгалт зохион байгуулах бэлтгэл ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд зөвлөж байна.
-
Цаг үе2019/10/24
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
-
Шударга мэдээ2024/06/24
Үргэлжилсэн борооны улмаас үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч байна
-
Цаг үе2025/10/21
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
-
Шударга мэдээ2024/09/16
Нүхтийн аманд барьж буй дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын хөдө...












