Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хорооны сонсголын тов тогтоож, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг баталлаа

Огноо:

,

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, нотлох баримтыг шинжлэх нийтийн сонсголын товыг тогтоох, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг батлах зэрэг таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хянан шалгах түр хороо нь УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу нотлох баримтыг холбогдох байгууллага, хувь хүн, хуулийн этгээдээс шаардан гаргуулахын зэрэгцээ хянан шалгагч, шинжээч томилж дүн шинжилгээ хийх, нийтийн сонсголоор шинжлэн судалж, үнэлэх, гэрчээр дуудаж мэдүүлэг авах, асуулт тавих бүрэн эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд түр хорооны сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд, гуравдугаар сарын 13-17-нд буюу гурван үе шаттайгаар явуулахаар тогтлоо.

Товыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, сонсголыг улирал дамнуулахгүйгээр шуурхай зохион байгуулах боломж байгаа эсэх, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн халхавчин дор Хөгжлийн банкнаас анхнаасаа буцааж төлөхгүй гэсэн бодолтойгоор зээл авсан хүмүүсийн өр зээлийг буцааж төлүүлэх талаар хэрхэн ажилласан талаар асуулаа. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, хяналт шалгалтын ажлын цар хүрээ асар өргөн байгааг тайлбарлаж, одоогоор 1.0 сая гаруй гүйлгээг шалгаад байна гэлээ. Цаана нь ч шалгах шаардлагатай гүйлгээ олон байгаа юм. Тийм учраас бүлэглэж, сонсголыг гурван үе шатанд хуваасан байна. Эхний үе шатанд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсоно.

Хоёр дахь үе шатанд тус банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын өгсөн дүгнэлт зөвлөмж, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, холбогдох гэрчээс мэдүүлэг авах юм. Харин гурав дахь үе шатанд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авахын зэрэгцээ тус банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсож, нээлттэй сонсголын үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг сонсоно. Үндсэндээ Хянан шалгах түр хорооны сонсголоор Хөгжлийн банкны бүхий л үйл ажиллагааг тэгээс нь эхлээд адаг хүртэл нь ярих боломж гарна гэж Б.Энхбаяр дарга тайлбарлалаа. Ийм хэмжээний хянан шалгалт урьд өмнө Хөгжлийн банканд огт хийгдэж байгаагүй. Тодруулбал, тус банкны зээл, гүйлгээ бүрийг шалгаж, тухайн хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхийг нэг бүрчлэн шалгаж буй юм хэмээн тэрбээр ярив.

Хянан шалгах түр хорооны сонсголын товыг тогтоохтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Ганбат, Ж.Батсуурь нар санал хэллээ. Өнөөдрийн байдлаар, УИХ-ын гурван хянан шалгах түр хороо байгуулагдаад байгаа бөгөөд анхных нь Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хороо юм.  Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нотлох баримтыг шинжлэх нийтийн сонсголыг холбогдох гэрчүүдийн бүрэн ирцтэйгээр, ард түмний итгэлийг алдахгүй амжилттай зохион байгуулж, бусаддаа жишиг болж ажиллахыг үг хэлсэн гишүүд онцлон анхааруулж байлаа.

Дараа нь, нотлох баримтыг шинжлэн судлах Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрсийг баталж тогтоол гаргав. Тогтоолоор, ҮАБЗ-ийн шийдвэрээр 2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, улс төрд нөлөө бүхий хүмүүс, Хөгжлийн банкны удирдлага, албан тушаалтнууд, зээлдэгчид, эцсийн өмчлөгч нар, хамаарал бүхий этгээдүүд зэрэг нийт 166 гэрчийг дуудаж асуухаар боллоо.

УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар гэрчийг гурваас доошгүй хоногийн өмнө дуудах ёстой бөгөөд мэдэгдлийг цаг, минуттай нь тодорхой дурдаж дуудах учиртай гэж хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр онцлоод, эдгээр гэрчийг сонсголд ирж, асуултад хариулахдаа бэлтгэх цаг хугацаа гаргаж өгөх үүднээс бид 1-3 сарын өмнө зарлаж байна гэсэн юм.

Нийтийн сонсголд гэрчээр дуудна гэдэг бол тэр хүмүүсийг буруутгаж байгаа хэрэг биш юм, харин ч өөрийгөө өмгөөлөх, буруугүйгээ нотлох боломж олгож байгаа юм гэж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тодотгов. Тэрбээр, нэрсийн жагсаалтыг хэрхэн тогтоосон болон хэрхэн гурван удаагийн сонсголд хуваарилан зохион байгуулах талаар асуухад хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, одоогоор хийгдээд байгаа хяналт шалгалтын хүрээнд нэрсийн жагсаалтыг гаргасан бөгөөд өдөрт 10-аас доошгүй гэрч дуудаж мэдүүлэг авна гэсэн хариулт өглөө. Гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийн жагсаалтад УИХ-ын гишүүн Т.Доржханд санал гаргаж зарим хүнийг нэмсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ял эдэлж байгаа хүнийг хасуулав.

УИХ-ын ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн үеийн албан тушаалаар/

 

№

Албан тушаал

Овог нэр

1 Дарга Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2 Орлогч дарга Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
3 Зөвлөлийн гишүүн Сангийн сайд Ч.Улаан
4 Зөвлөлийн гишүүн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  Ч.Сайханбилэг
5 Зөвлөлийн гишүүн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
6 Зөвлөлийн гишүүн Уул уурхайн сайд Д.Ганхуяг
7 Зөвлөлийн гишүүн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
8 Зөвлөлийн гишүүн Эрчим хүчний сайд М.Сономпил
9 Зөвлөлийн гишүүн Зам, тээврийн сайд А.Гансүх
10 Зөвлөлийн гишүүн УИХ-ын ЭЗБХ-ны дарга /зөвшилцснөөр/ Б.Гарамгайбаатар 
11 Зөвлөлийн гишүүн УИХ-ын ТБХ-ны дарга /зөвшилцснөөр/ Ц.Даваасүрэн
12 Зөвлөлийн гишүүн Монголбанкны ерөнхийлөгч /зөвшилцснөөр/ Н.Золжаргал
13 Зөвлөлийн гишүүн Санхүүгийн зохицуулах хорооны дарга /зөвшилцснөөр/ Д.Баярсайхан
14 Зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /зөвшилцснөөр/ П.Цагаан
15 Зөвлөлийн гишүүн УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Одхүү
16 Зөвлөлийн гишүүн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
17 Нарийн бичгийн дарга Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Шинэбаатар


УИХ-ын ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС

/Улс төрд нөлөө бүхий этгээд/

 

№

Овог нэр

Албан тушаал

1 Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч асан
2 Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч асан
3 Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн, сайд
4 С.Бямбацогт УИХ-ын гишүүн, сайд
5 Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн, сайд
6 Ш.Адьшаа УИХ-ын гишүүн
7 Г.Амартүвшин УИХ-ын гишүүн
8 Ц.Анандбазар УИХ-ын гишүүн
9 Ё.Баатарбилэг УИХ-ын гишүүн
10 Г.Дамдинням УИХ-ын гишүүн
11 Х.Ганхуяг УИХ-ын гишүүн
12 Ч.Ундрам УИХ-ын гишүүн
13 О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга
14 Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайд асан
15 Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайд асан
16 С.Баярцогт УИХ-ын гишүүн асан
17 Ц.Гарамжав УИХ-ын гишүүн асан
18 А.Сүхбат УИХ-ын гишүүн асан
19 Д.Энхтайван УИХ-ын гишүүн асан
20 Б.Ундармаа УИХ-ын гишүүн асан
21 Д.Хүрэлбаатар Монгол Улсын ерөнхий аудитор асан
22 Б.Болор Сангийн сайд асан
23 Д.Цогтбаатар Барилга, хот байгууллатын сайд асан
24 З.Баянсэлэнгэ Барилга, хот байгууллатын сайд асан
25 Г.Мөнхбаяр Барилга, хот байгууллатын сайд асан
26 М.Баярмагнай ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд
27 Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн дэд сайд
28  Ш.Лхамсүрэн МАН-ын Бага хурлын гишүүн
29  Ш.Үнэнбат МАН-ын Бага хурлын гишүүн
30 Ж.Батзандан УИХ-ын гишүүн асан


УИХ-ын ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС

/Хөгжлийн банкны албан тушаалтнууд/

 

№

Овог нэр

Албан тушаал

Холбогдох зээл

1 Д.Дэлгэрсайхан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Комплант ХХК, НВЦ ХХК, Модун ХХК, Инжир ХХК, Мон дулаан трейд ХХК, Бэрэн групп ХХК, Пирамид орд ХХК, Болор шүр ХХК, Баруун баян транс ХХК
2 Л.Мягмаржав Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Газ-Импорт ХХК, Модун ХХК, Сэлэнгийн герефорд ХХК
3 Д.Цогтбаатар Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Газ-Импорт ХХК, Мондулаан трейд ХХК, Модун ХХК,
4 Ц.Билгүүн Хөгжлийн банкны мэргэжилтэн асан Комплант ХХК, Инжир ХХК, Мондулаан трейд ХХК, Сэлэнгийн герефорд ХХК
5 Б.Шинэбаатар Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД, Хөгжлийн банкны ТУЗ-н дарга асан Эрдэнэс Монгол ХХК,  Бэрэн групп ХХК, Ньюяармаг ХХК
6 Н.Мөнхбат Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Эрдэнэс Монгол ХХК,  Бэрэн групп ХХК, Ньюяармаг ХХК
7 Б.Батбаяр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Газ-Импорт ХХК, Комплант ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Инжир ХХК, Модун ХХК,  Мондулаан трейд ХХК, Чингисхаан банк, Монголдрай милк ХХК, Болоршүр ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК
8 С.Батзориг Хөгжлийн банкны мэргэжилтэн асан Бэрэн групп ХХК
9 М.Баярмагнай ЗГ-н ХЭГ-н дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд Бэрэн групп ХХК, Мондулаан трейд ХХК
10 Ж.Оюунчимэг Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн Бэрэн групп ХХК
11 Б.Бат-Очир Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн Бэрэн групп ХХК
12 С.Магнайсүрэн Барилга, хот байгуулалтын яамны ТНБД, ТУЗ-н гишүүн Бэрэн групп ХХК, Мондулаан трейд ХХК,
13 Г.Дөлгөөн Эрсдэлийн газрын захирал асан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК,  Инжир ХХК, Ганхүдэр орд ХХК, Болоршүр ХХК, Газ-Импорт ХХК, Бэрэн групп ХХК, Баруун баян транс ХХК
14 Р.Батбаяр Хөгжлийн банкны газрын дарга асан Бэрэн групп ХХК
15 Г.Дашзэвгэ Хөгжлийн банкны Хуулийн газрын захирал асан Бэрэн групп ХХК
16 М.Золжаргал Хөгжлийн банкны Хуулийн газрын захирал асан Бэрэн групп ХХК
17 Г.Одонтуул Хөгжлийн банкны Зээлийн газрын захирал асан Бэрэн групп ХХК
18 М.Баянмөнх ХХААЯ-ны газрын дарга асан, ТУЗ-н гишүүн Бэрэн групп ХХК
19 Б.Найдлаа ТУЗ-н гишүүн, ХҮН намын гишүүн Бэрэн групп ХХК
20 Ч.Отгончулуу Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны газрын дарга асан, ТУЗ-н гишүүн Бэрэн групп ХХК
21 Б.Батзаяа Зам, тээврийн яамны ТНБД асан, ТУЗ-н гишүүн Бэрэн групп ХХК
22 Ч.Нэргүй Худалгаа аж үйлдвэрийн танхимын газрын дарга асан, ТУЗ-н гишүүн Бэрэн групп ХХК
23 Б.Будхүү Хөгжлийн банкны Хуулийн газрын дарга асан Инжир ХХК, Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Модун ХХК, Сэлэнгийн герефорд ХХК,
24 Ч.Мөнхбаяр Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Зээлийн газрын дарга асан Газ-Импорт ХХК, НВЦ ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Болоршүр ХХК, Баруун баян транс ХХК
25 Л.Аззаяа Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн НЦВ ХХК
26 О.Батбаатар Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын дарга асан Вертекс майнинг партнер ХХК
27 Ц.Цоожсүрэн Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга Вертекс майнинг партнер ХХК
28 Б.Цолмон Хөгжлийн банкны хэлтсийн захирал асан Болор шүр ХХК
29 Б.Амгалан Хөгжлийн банкны газрын дарга Чингис хаан банк, Бэрэн групп ХХК
30 А.Хүчитбаатар Хөгжлийн банкны хэлтсийн дарга Чингис хаан банк
31 Н.Баярчимэг Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн асан Мондулаан трейд ХХК,
32 Ч.Энхбат Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан ........................... Инжир ХХК, Модун ХХК, Мондулаан трейд ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК
33 Т.Мөнхтулга Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Сэлэнгийн герефорд ХХК
34 С.Хүрэлбаатар Хөгжлийн банкны газрын мэргэжилтэн Сэлэнгийн герефорд ХХК
35 Г.Гантогтох Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч Сэлэнгийн герефорд ХХК
36 Б.Чойжилжалбуу Хөгжлийн банкны дэд захирал асан Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Инжир ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Модун ХХК, Мондулаан трейд ХХК, Чингис хаан банк, Болор шүр ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК
37 Д.Ринчиндорж Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Инжир ХХК
38 Д.Даажамба ЗГХЭГ-ын дэд дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-н дарга Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Пирамид орд ХХК, Бэрэн групп ХХК
39 Т.Пүрэвсүрэн Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч Бэрэн групп ХХК
40 Б.Чинзориг Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн ахлах хуульч Бэрэн групп ХХК
41 Я.Сод-Эрдэнэ Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал  

УИХ-ын ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС

/Зээлдэгчдийн төлөөлөл/

 

№

Овог нэр

Албан тушаал

Холбогдох зээл

1 Ш.Төгсбат Гүйцэтгэх захирал Бармон ХХК
2 О.Баяр Гүйцэтгэх захирал Комплант ХХК
3 Р.Мөнхжаргал Дэд захирал КЬЮ ЭС СИ ХХК
4 Д.Эрдэнэбилэг Хамаарал бүхий этгээд КЬЮ ЭС СИ ХХК
5 С.Бямбасүрэн  Хувьцаа эзэмшигч МБҮ ТРЕЙД ХХК
6 Д.Батбаяр Хувьцаа эзэмшигч МОДУН ХХК
7 Д.Лхагвадорж Хувьцаа эзэмшигч МОНГЕМА ХХК
8 Э.Эрдэнэбилэг Эцсийн өмчлөгч МОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК
9 Б.Даваасүрэн Хувьцаа эзэмшигч МОНГОЛ МАХ ЭКСПО ХХК
10 Ч.Баттогоо Хувьцаа эзэмшигч МОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК
11 Г.Цолмон Хувьцаа эзэмшигч ПИРАМИД-ОРД ХХК
12 Г.Байгальмаа Хамаарал бүхий этгээд ПИРАМИД-ОРД ХХК
13 Ц.Баттогтох Хувьцаа эзэмшигч ПРОМОН ТРЕЙД ХХК
14 Л.Болдбаатар Санхүү эрхэлсэн захирал СОР КАШЕМИР ХХК
15 Г.Батдорж Эцсийн өмчлөгч СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК
16 Б.Амармэнд Гүйцэтгэх захирал ЦЭЦЭНС МАЙНИНГ ЭНД ЭНЕРЖИ ХХК
17 М.Баянмөнх Гүйцэтгэх захирал ЭЙЧ ЭНД ЭЙЧ РЕМИКОН ХХК
18 Ө.Болдсайхан Эцсийн өмчлөгч ЭНСАДА-ИСТЕРН ХХК
19 Д.Мөнхбаатар Эцсийн өмчлөгч ЭРД ХУЛ ХХК
20 Мягмардорж Хувьцаа эзэмшигч ГАЗ-ИМПОРТ
21 Т.Пүрэвдорж Хувьцаа эзэмшигч МОН ВАТТ
22 Н.Тавинбэх ЭХЯ-ны ТНБД Эрчим хүчний яам
23 Г.Тэнгэр ТТЦС ХХК-ийн захирал Эрчим хүчний яам
24 н.Баттулга Эгийн голын УЦС ХХК-ийн захирал Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК
25 Я.Батсуурь Гүйцэтгэх захирал Эрдэнэс Тавантолгой ХК
26 Б.Энхбат Санхүү эрхэлсэн дэд захирал Эрдэнэс Тавантолгой ХК
27 Б.Бямбасайхан Гүйцэтгэх захирал Эрдэнэс Монгол ХХК
28 Ц.Түмэнцогт Гүйцэтгэх захирал асан Эрдэнэс Монгол ХХК
29 П.Ганхүү Гүйцэтгэх захирал асан Эрдэнэс Монгол ХХК
30 Д.Хаянхярваа Гүйцэтгэх захирал асан Эрдэнэс Монгол ХХК
31 О.Хулан Гүйцэтгэх захирал  /үүрэг гүйцэтгэгч/ Эрдэнэс Монгол ХХК
32 А.Гантулга  Ерөнхий захирал асан ТОСК ТӨҮГ
33 Л.Батжаргал Гүйцэтгэх захирал ТОСК ТӨҮГ
34 Д.Ганхуяг Батлан хамгаалах яамны ТНБД ТОСК хөдөлгөөнт цогцолбор
35 Ц.Эрдэмжаргал Захирал Зэст-Өндөр ХХК
36 Г.Ононтуул Захирал Заг инженеринг ХХК
37 Л.Чулуунбаатар Захирал, үүсгэн байгуулагч Болор шүр ХХК
38 Ц.Содхүү Хувьцаа эзэмшигч Болор шүр ХХК
39 Ц.Ууганбаяр Гүйцэтгэх захирал НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ ХХК
40 Б.Эрдэнэбат Хувьцаа эзэмшигч ЭРЭЛ ХХК
41 М.Билэгт Хувьцаа эзэмшигч АЧЛАЛ ТРЕЙД ХХК
42 Э.Золзаяа Хувьцаа эзэмшигч ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК
43 Д.Оюундэлгэр Гүйцэтгэх захирал ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК
44 Г.Буяндэлгэр Хувьцаа эзэмшигч ТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГ ХХК
45 Ш.Билэгтэй Хувьцаа эзэмшигч ШАНХ МАЙНИНГ ХХК
46 Б.Гантүлхүүр  Хувьцаа эзэмшигч ПИ СИ ВАЙ ХХК
47 Ц.Отгонбаатар Хувьцаа эзэмшигч ПЕТРОЛЕУМ ПРОДАКШИН ХХК
48 Ц.Насанбат Хувьцаа эзэмшигч ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИНГ ХХК
49 Б.Алтангадас Гүйцэтгэх захирал МОНПЕЛЛЕТС ХХК
50 Б.Болормаа Хувьцаа эзэмшигч МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК
51 Б.Мөнхтөр Захирал Бэрэн групп ХХК
52 М.Цэлмэг Гүйцэтгэх захирал Бэрэн групп ХХК
53 Т.Болдмаа Нягтлан бодогч Бэрэн групп ХХК
54 Н.Сүхболд ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Бэрэн групп ХХК
55 Б.Батбаатар Захирал Инжир ХХК
56 Ч.Өлзий Захирал Инжир ХХК
57 Э.Эрдэнэ Тагнуулын ерөнхий газрын газрын дарга асан Инжир ХХК
58 Ш.Бүтэд Мон дулаан трейд ХХК-ийн захирал Чингис хаан банк
59 Г.Ганчимэг Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч МАВАНГҮЙ ХХК
60 Ж.Дашдэмбэрэл Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч ТИ ЖИ ВАЙ ХХК
61 Н.Амгалан Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч БИЙД МАЙНИНГ ХХК
62 В.Ганзориг Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч ХАМТЫН ЭХ БУЛАГ ХХК
63 Ц. Пүрэврэнчин Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч СОДМОНГОЛ ХХК
64 Б.Лхагвадорж Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч ПИ АЙ ЭМ ЭМ ХХК
65 А.Ариунболд Хамаарал бүхий этгээд МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК
66 Ц.Баатарбилэг Гүйцэтгэх захирал НВЦ ХХК
67 Х.Энхсайхан Гүйцэтгэх захирал Монлаа ХХК
68 Ц.Баярсайхан Хувьцаа эзэмшигч Мондулаан трейд ХХК
69 Б.Чулуунбаатар Хувьцаа эзэмшигч Моннис майнинг ХХК
70 Ханагатын Асылбек Хувьцаа эзэмшигч Скайланд энержи ХХК
71 С.Дуламжав Хувьцаа эзэмшигч Сонгоулд ХХК
72 Б.Баярмаа Хувьцаа эзэмшигч Хатант интернэйшнл ХХК
73 Д.Мандахбаяр Хувьцаа эзэмшигч Ганхүдэр орд ХХК
74 М.Энхтайванбаатар Хувьцаа эзэмшигч Империал голд майнинг ХХК
75 Н.Батмагнай Хувьцаа эзэмшигч Империал голд майнинг ХХК
76 Г.Аюулгүй Хамаарал бүхий этгээд Азийн бамбар ХХК
77 У.Тулгаболд Хувьцаа эзэмшигч Нью хаппи ХХК
78 Н.Өлзийбаяр Хувьцаа эзэмшигч БНМС ХХК

Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нийтийн сонсголд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хэрхэн оролцуулах, дуудсан гэрчүүдийг заавал ирүүлэх талаар хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах эсэх талаар тодруулав. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, хуулийн хүрээнд сэтгүүлчдийн ажиглах, сурвалжлах бүрэн боломжийг нээж, сонсголыг нээлттэй явуулна. Харин гэрчүүдээс асуулт асуух, ярилцах эрх зөвхөн хянан шалгах түр хорооны гишүүдэд л бий гэлээ. Мөн тэрбээр, Улсын Их Хурал хуулийн байгууллага, шүүх, прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх эрхгүй тул хянан шалгах түр хорооноос дуудсан гэрчүүдийг сонсгол болтол хилийн хориг тогтоо гэх мэт үүрэг даалгавар өгөх боломжгүй юм. Гагцхүү, нийтийн сонсголын ирцийг бүрдүүлж, дуудсан гэрчүүдийг ирүүлэхэд тусалж ажиллахыг хууль хяналтын байгууллагуудад уриалж л чадна гэсэн юм.

Тогтоолын гуравдугаар заалтаар тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Түр хорооны сонсголд гэрчээр дуудах нэрсийн жагсаалтад нэмэлт оруулах, зохицуулалт хийхийг хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярт зөвшөөрөв.

Мөн Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанаар хянан шалгагчийн ажлын хөлс болон шинжээчийн төлбөрийн хэмжээг баталлаа. Түүнчлэн өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзсан Монголбанкны Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Батцэнгэлийн Мөнх-Оршихыг шинжээчийн бүрэлдэхүүнээс чөлөөлж, Чулууны Амарбаясгалан, Очирхуягийн Мөнхбат нарыг уг бүрэлдэхүүнд ажиллуулахаар томилов. Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчдийн үндсэн ажлын байрыг хадгалах, нийгмийн баталгааг алдагдуулахгүй байх, нэр хүндийг хамгаалахад анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зөвлөлөө.

Хуралдааны төгсгөлд, Түр хорооны хяналт шалгалтын ажлын хүрээнд холбогдох материал, баримт сэлтийг цаг тухайд нь бүрэн гүйцэд гаргаж өгч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Чингис хаан банкны Гүйцэтгэх захирал Э.Ганзориг нарт чиглэл болголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа.

Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Газрын тосны бүтээгдэхүүний шаардлагатай нөөц бүрдүүлэх, хангамжийг тогтворжуулах зорилгоор “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензинийн жижиглэн худалдааны үнийг хилийн үнэтэй уялдуулан литр тутамд 1000 хүртэл төгрөгөөр бууруулах зохицуулалтыг шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. Үүнд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох сайдын батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэнэ.

Мөн 2027 оны бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл хангах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, бэлэн байдлыг сайжруулах, хомстол үүсэхээс сэргийлэх зорилгоор нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

Огноо:

,

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын зүгээс улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг албан ёсоор өнөөдөр мэдээлж байна.

Энэ нь үндэсний түвшинд манлайлан, дархлаажуулалтыг эрчимжүүлж, тандалтыг тогтмол хийн, дэгдэлтийн хариу арга хэмжээг бүх түвшинд нягт уялдаа холбоотой хамтран зохион байгуулсаны үр дүнд хүрсэн нийгмийн эрүүл мэндийн чухал ололт юм.

Халдварт өвчний тандалтын мэдээллээр улаанбурхан өвчний хамгийн сүүлийн батлагдсан тохиолдол 2026 оны 8 дугаар сарын 24-нд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул  улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон гэж үнэлж болохоор байна. Уг үнэлгээг өнөөгийн тархвар судлалын нөхцөл байдал болон лабораторийн мэдээлэлд үндэслэн хийсэн бөгөөд шинэ нотолгоо, мэдээлэл гарсан тохиолдолд тандалтыг үргэлжлүүлж, үнэлгээг дахин хянана. Дэгдэлтийг таслан зогсоосон нь улаанбурхан өвчний эрсдэл бүрэн арилсан гэсэн үг биш юм.

Улаанбурхан өвчний дэгдэлтийг хяналтад авахад дархлаажуулалт гол үүрэг гүйцэтгэсэн. Товлолт дархлаажуулалтыг эрчимжүүлж, нөхөн болон нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулснаар өмнө нь вакцинд хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амын тоог бууруулахад чухал хувь нэмэр оруулсан. Эдгээр хүчин чармайлт нь нэгэн чухал зүйлийг тодорхой харуулж байна: улаанбурхан өвчний эсрэг вакцин үр дүнтэй. Зөвлөмж болгосон вакцины хоёр тунг товлосон хугацаанд бүрэн хийлгэх нь хувь хүн болон олон нийтийг хамгаалж, өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлэхийн зэрэгцээ улаанбурхан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Энэхүү амжилт нь Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд, ялангуяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон түнш байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Дархлаажуулалтыг эрчимжүүлэх, тархвар судлал болон лабораторийн тандалтыг сайжруулах, сэжигтэй тохиолдлыг шуурхай илрүүлж, судлах, эмнэлзүйн менежментийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ нь халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлсэн.

ДЭМБ-ын зүгээс энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газарт дэгдэлтийн хариу арга хэмжээний зохицуулалт, дархлаажуулалтын стратеги, тандалт, эрсдэлийн үнэлгээ, тохиолдлын менежмент, халдварын хяналт, сэргийлэлт, эрсдэлийн харилцаа холбооны чиглэлээр техникийн туслалцаа, стратегийн зөвлөмж үзүүлэн ажилласан.

Эрүүл мэндийн яамны удирдлага дор хэрэгжүүлсэн дархлаажуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээний үр дүнд улаанбурхан өвчинд өртөмтгий хүн амын тоог бууруулахад чухал ахиц гарсан. Гэсэн хэдий ч дархлаагүй хүн ам тодорхой хэмжээнд  хэвээр байгаа бөгөөд вакцинд огт хамрагдаагүй буюу дутуу хамрагдсан хүүхэд, бусад хүн амын бүлэг халдвар авах эрсдэлтэй хэвээр байна.

Иймд эдгээр хүн амд хүрч ажиллах, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг нөхөн дархлаажуулах, улаанбурхан өвчний дэгдэлт дахин гарахаас сэргийлэх хүчин чармайлтыг тогтвортой үргэлжлүүлэх нь нэн чухал юм. Улаанбурхан өвчин дэлхийн олон улс оронд тархсаар байгаа тул зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдэх эрсдэл хэвээр байна. Ялангуяа дархлаажуулалтын хамралт хангалтгүй хүн амын дунд халдвар цааш тархаж, шинэ дэгдэлт үүсэх эрсдэлтэй.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлж болох өвчин бөгөөд уг халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нэвтрүүлээд даруй 50 гаруй жил өнгөрсөн ч дэгдэлтийн үед бид уг өвчнөөр бага насны хүүхдүүдээ алдсан нь тун харамсалтай хэрэг юм. Ирээдүйд дахин ийм нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүр эрүүл, аюулгүй нөхцөлд өсөн торних, цаашлаад улаанбурхан төдийгүй бусад вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулж, таслан зогсооход Засгийн газрын зүгээс тасралтгүй анхаарч ажиллахаа илэрхийлж байна. Харин үүнд бүх түвшний эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд эцэг эх, асран хамгаалагч, ард иргэдэд дархлаажуулалтын ашиг тусын талаар зөв мэдлэг, мэдээлэл өгөхөд тэргүүн эгнээнд хамтран ажиллах нь чухал юм. Иймд Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-аас хүүхэд бүрийг улаанбурхан өвчний эсрэг вакцины зөвлөмж болгосон хоёр тун вакцинд товлосон хугацаанд бүрэн хамруулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллахыг уриалж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд аймаг, дүүрэг бүрд дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг тодорхойлж, нөхөхөд тухайн орон нутгийн дархлаажуулалтын хамралт, тандалт болон эрсдэлийн үнэлгээний мэдээллийг тогтмол ашиглан зорилтот арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг харьяа эрүүл мэндийн байгууллага, өрх, сумын эрүүл мэндийн төвөөс нягталж, хоцорсон тун байгаа тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна.

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте: Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон нь нийгмийн эрүүл мэндийн салбарт гарсан чухал амжилт юм. Дархлаажуулалт нь улаанбурхан өвчнөөс хамгаалах хамгийн хүчирхэг арга хэвээр байгаа бөгөөд хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг цаг алдалгүй авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нягт уялдаа холбоотой ажиллагаа нь үүнд чухал үүрэгтэй байдаг. Энэхүү ахиц дэвшлийг тогтвортой хадгалахын тулд дархлаажуулалт болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлж, эрүүл мэндийн ажилтнуудаа дэмжихийн зэрэгцээ гэр бүл, олон нийтийг эрүүл мэндээ хамгаалахад нь идэвхтэй оролцогч болгон чадавхжуулах шаардлагатай. Энэхүү дэгдэлтийг хяналтад авахад Засгийн газрын манлайлал, хөрөнгө оруулалт нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бид цохон тэмдэглэх нь зүйтэй. Эдгээр хүчин чармайлт нь дэгдэлтийг хяналтад аваад зогсохгүй, цаашид нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед хүн амын эрүүл мэндийг хамгаалах Монгол Улсын бэлэн байдал, чадавхыг улам бэхжүүллээ.

Эрүүл мэндийн яам болон ДЭМБ нь дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, дархлаажуулалтад хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүн бүрд хүрч ажиллах, тархвар судлалын болон лабораторийн тандалтыг тогтвортой үргэлжлүүлэх, мэдрэг байдлыг нэмэгдүүлэх, улаанбурхан өвчний дэгдэлт болон вакцинаар сэргийлэх боломжтой бусад өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэн цаашид хүрсэн ололт, амжилтаа  бататгах үүрэг амлалтандаа бат зогсохоо дахин мэдэгдэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр Монгол Улсын төрийн тэргүүний хувьд сүүлийн үед болоод байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл хийж байна. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Зэвсэг хүчний ерөнхий камондлагч хэмээх эрхэм хүндтэй албыг хашдаг. Иймд Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол гадаад нэр хүндтэй мөн шууд холбоотой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүнд ноцтой гэмт хэрэгт холбож байна, ингэж болдог юм уу. Би хэсэг харлаа, ажиглаж явлаа. Хариуцлагатай албан тушаал. Монгол Улсад хүн засагладаггүй, хууль засагладаггүй. Хууль доор хүн бүр тэгш эрхтэй байна.

Ардчилсан Нам үүрэгт ажлаа өгөөч, үнэн худлаа тогтоох нь зүйтэй гэсэн байна. Үүнтэй санал нийлж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө.

Гадаад харилцаа бэхжиж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өдөр ирэх тусам өсөж байна. Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн. Янз бүрийн бодлогын алдаа гаргаагүй. Олон улсын түвшин хамтын ажиллагаа сайжруулсан.

Дэлхий түвшинд Монгол Улсын хүлээн зөвшөөрдөг болсон. Дэлхийн олон төрийн тэргүүнүүд Монгол Улсад төрийн айлчлал хийж, манай улсын нэр хүнд хэрхэн өсөж, бэхжиж тэлснийг сүүлийн таван жилийн хугацаанд олж харсан байх. Би 17 настай байхдаа цэрэг болж эх орондоо тангараг өргөж байсан. Би офицер хүн. Худлаа ярьж хулгай хийж, хуурч мэхэлж явсангүй. Энэ миний үндсэн зан. Үүнийг ч ард түмэн мэднэ.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч үнэний төлөө, шударга ёс тогтоохын төлөө өөрийнхөө үүрэгт ажлыг хүлээлгэж өгнө. Энэ ажилласан хугацаандаа ард түмэн болон төр засгаас хулгай хийж байгаагүй. Харин хулгайд алдсан үйлдвэр орд газрыг эх орондоо авч ирсэн. Тухайбал, Эрдэнэт үйлдвэр, Салхитын мөнгөний орд, Тос тосон бумбын орон, Тарвагатай орд, Ноён уул бусад алдагдсан байсныг бүгдийг авч өнөөдрийн баялагийн сангийн үндэс суурийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орондоо төлөө зүтгэж ажилласан” гэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох