Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар өссөн байна

Огноо:

,

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар, өмнөх сараас 3.5 хувиар тус тус өссөн байна. 2022 оны 11 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.44 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.76 сая төгрөг байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Дэлхийн адууны өдрийг долоодугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ

Огноо:

,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталлаа.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий дээр 57 сая гаруй уналга, эдэлгээний адуу байна. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, цаашилбал нийгэм, эдийн засаг, аж ахуйд чухал ач холбогдолтойн илрэл юм.

Адууг уналга, ачлага, спорт уралдаан, аялал жуулчлал, амралт зугаалгын зориулалтаар эдлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр ашиг шимийг нь хүртэж байна. Ялангуяа өргөн уудам нутаг, байгаль цаг уурын онцгой нөхцөл бүхий газар орны хүн ардын амьдралд адуу илүү чухал үүрэгтэй юм.

Харин сүүлийн жилүүдэд хүний амьдралын хэв маягийн өөрчлөлт, технологийн дэвшил, эдийн засгийн төрөлжилт, уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлт болон бусад хүчин зүйлийн улмаас дэлхий даяар адууны тоо толгой, үүлдэр угсаа, аж ахуйн хэрэглээ буурах хандлагатай байна.

Иймд эрт дээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, морьтон улсын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, ач холбогдол болон олон нийтийн мэдлэг, мэдээлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг санаачилсан юм.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтний өнгөрсөн, өнөөгийн ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй асар их үүрэг, хувь нэмрийг тодотгон тэмдэглэх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил дэх адуу, адууны аж ахуйн ач холбогдлыг нэмэгдүүлэх тодорхой үйл ажиллагаануудыг дэмжих, адууны өв соёл болон бэлчээр, нүүдлийн аж ахуйн хэв маягийг хамгаалж, хадгалахыг уриалах индэрийг бий болгоход Дэлхийн адууны өдрийн ач холбогдол орших болно” хэмээн онцлов.

Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд Бүгд Найрамдах Австри Улс, Бахрейны Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс, Катар Улс, Лесотогийн Хаант Улс, Мароккогийн Хаант Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Туркменистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдлээ.

Тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"Имж эх асаргаа" нь нярайн эндэгдлийг 40 хувь бууруулдаг

Огноо:

,

“Имж эх асаргаа” нь дутуу төрсөн нярайг арьсаар хүрэлцүүлэн асрах арга юм. Нярайг дулаан байлгах, халдвараас сэргийлэх зэрэг ач холбогдолтой бөгөөд нярайн эндэгдлийг 40 хувь, үжлийг 65 хувь, гипотермийг 72 хувь, эмнэлэгт эргэн хэвтэлтийг 58 хувь бууруулж, хөхөөр дагнан хооллолтыг 20 хувь дэмжиж, нярайн өсөлтийг дэмждэг байна.

"Имж эх асаргаа"-г дутуу төрсөн нярайд зориулан 2001 оноос эхлэн хэрэглэж эхэлснээс хойш өнөөг хүртэл олон улсын сургалтад хамрагдаж нарийн техник ач холбогдлыг эмч мэргэжилтнүүд нэвтрүүлэн зөвлөн туслах байдлаар хэрэглэж байна.

“Дутуу төрөлт сэргийлэлт ба дутуу нярайн менежментийн шилдэг туршлага” олон улсын сургалт хоёр дах өдрөө үргэлжилж өнөөдөр дутуу төрсөн нярайд нэн шаардлагатай асаргааны арга техник болох “Имж эс асаргааны чиглэлийн сайн туршлага”, сургалт мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газар нярайн эндэгдлийг бууруулах зорилт тавин, 2030 он гэхэд 1000 амьд төрөлтөд 5.5, 2050 он гэхэд 2.3 хүртэл бууруулах стратегийг хэрэгжүүлж буй бөгөөд нөгөө талдаа эцэг эхчүүдийн асаргааны энгийн арга техникүүдийг сайтар сургаснаар энэ чиглэлийн эндэгдлийг бууруулах, аврах ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2025.06.10/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн байнгын хороо

· Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

· Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

10.00

“Их засаг”

2

Хууль зүйн байнгын хороо

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай

10.30

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Ёс зүй, дэгийн байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

· “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөн  зохион байгуулсан талаарх Монгол Улсын Ёс зүйн хорооны мэдээллийг сонсох

11.00

“Үндсэн хууль”

4

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо

· Ядуурал, зохистой хөдөлмөрийн зорилгын хэрэгжилтийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох

12.00

“Их засаг”

5

Эдийн засгийн байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

· Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Сэлбэ дэд төв”-ийн нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний аудитын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонсох

· Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

6

Инновац, цахим бодлогын байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

14.30

“Их засаг”

7

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

· “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлт

· Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

15.30

“Их Эзэн Чингис хаан”

8

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Үйлдвэрлэл, технологийн паркийн форум

09.00

“Их Эзэн Чингис хаан”

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох