Цаг үе
Гялсбанк урамшуулалт аяны iPhone14 Pro утасны эзэн тодорлоо
Төрийн банкнаас таны цагийг хэмнэж, банканд очилгүйгээр санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээндээ 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал урамшуулалт аяныг зарласан. Уг аяны хүрээнд харилцагч Гялсбанк үйлчилгээг ашиглан гүйлгээ хийх, зээл авах, хэрэглээний төлбөр, торгууль, татвар төлөх зэргээр сард зургаагаас дээш гүйлгээ хийснээр энэхүү урамшуулалт аянд хамрагдах боломжтой юм.
Аяны хүрээнд Гялсбанк үйлчилгээг ашиглан 12 дугаар сард зургаагаас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас 8 дахь удаагийн урамшууллын эзнээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харилцагч Д.Болортуяа тодорч, урамшууллаа гардан авлаа.
Техник технологийн өндөр хурдтай өсөн хөгжиж буй цаг үед Төрийн банк Гялсбанк үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлсээр байгаа бөгөөд банк дотор болон банк хооронд гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөхийн зэрэгцээ гурван сая төгрөг хүртэл Гялс зээл авах, картгүйгээр АТМ-ээс бэлэн мөнгө авах, карт захиалах, цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах зэрэг шинэ боломжуудыг нэвтрүүлэн хөгжүүлсээр байна.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Цаг үе
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс АНУ-ын Флоридагийн их сургууль, Монгол Улсын ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол оронд тархсан зарим зооноз өвчний үүсгэгчид, тэдгээрийн дамжуулагч болон агуулагч амьтдын тархалт, эктопаразитуудын акарицидын эсрэг мэдрэг чанарын судалгаа” төслийн хүрээнд хээрийн судалгааг амжилттай зохион байгууллаа.
Судалгааг 2026 оны дөрөвдүгээр сарын 13-26-ны хооронд Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн байна.
Судалгааны багт ЗӨСҮТ, АНУ-ын Флоридагийн их сургууль, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн судлаачид болон Баянхонгор, Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.
Судалгааны явцад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өлзийт, мөн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт, Уянга сумдын нутаг дэвсгэрт нийт 25 цэгт тандалт хийж ажиллав.
Haemaphysalis төрлийн хачгийн тархалтыг нарийвчлан тогтоох, амьдрах орчны онцлогийг тодруулах зорилгоор дээж цуглуулж, хачиг илэрсэн байршлуудын солбилцлыг GPS багажаар баталгаажуулан газарзүйн мэдээллийн систем (GIS)-д бүртгэн мэдээллийн сан бүрдүүллээ.
Судалгааны үр дүнд Баянхонгор, Өвөрхангай аймгуудын хачгийн зүйлийн бүрдэл, тархалтын зураглалыг шинэчилж, хачгаар дамжих халдварын эрсдэлтэй бүс нутгийг илүү нарийвчлан тодорхойлох боломж бүрдэж байна.
Хамтарсан тандалт, судалгааны хүрээнд мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож, багаар ажиллах ур чадвараа бэхжүүлсэн нь онцлох үр дүн боллоо гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг байсан. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлж байна.
Мөн дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй боллоо. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой байна.
Зорчигч та дараах боломжуудаас өөртөө тохируулан ашиглаарай.
- UB card аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та QR ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та зориулалтын картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй,
- Та бүх банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой юм.
Картаа хэрхэн цэнэглэх вэ?
- UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх боломжтой.
- Toki, Monpay, SocialPay зэрэг аппликейшн ашиглан цэнэглэлт хийх боломжтой.
Зорчигч та бүхэн санал хүсэлт, мэдээллээ ажлын 08:00-17:30 цагийн хооронд 70151289 дугаарт өгнө үү.
Цаг үе
Нэн ховор амьтны жагсаалтад орсон “Монгол бөхөн”
Их мөстлөгөөс амьд үлдсэн бөхөн Монголын говь нутагт л байдаг. Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний амьтан.
Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтдын нэг юм.
Монгол бөхөн мөстлөгийн эрин үеэс устаагүй үлдсэн, зөвхөн Монголд байдаг, дэлхийд гайхагдсан цорын ганц эртний эрмэл амьтан юм. “Бөхөн” бол татар гаралтай үг. Бөгтийн хатирч цагт 80-90 километр цагийн хурдтай давхидаг тул бөгтөр бөхөн гэсэн нэр хайрлажээ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар тушаалаар “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриалж байна.
-
Улстөр нийгэм2021/03/16
Гудамж, талбайд нус, цэр, шүлсээ хаяхгүй байхыг анхааруулж байна
-
Цаг үе2022/09/29
"Хятад орныг танин мэдэх, Монгол Улстай холбогдох” Өвөр монголын соёл...
-
Цаг үе2022/03/16
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Улстөр нийгэм2020/12/28
УОК: Нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ...
