Цаг үе
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

ОХУ-ын Онцгой байдлын яамнаас олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан 33 дахь удаагийн “Предотвращение, Спасение, Помощь” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Гал эсэргүүцэх албаны академийн IV курсийн сонсогч, дэд ахлагч Б.Нандин-Эрдэнэ, Иргэний хамгаалалтын академиас зохион байгуулсан “Предотвращение, Спасение, Помощь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд магистрын II курсийн сонсогч, ахмад Н.Төрбат, бакалаврын III курсийн сонсогч, дэд ахлагч Г.Батхангай, дэд ахлагч М.Ганбат нар оролцож, илтгэл хэлэлцүүллээ.
Мөн Гал эсэргүүцэх албаны академиас зохион байгуулсан “Организация работы с кадрами в системе МЧС” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд V курсийн сонсогч, ахлагч О.Батболд, IV курсийн сонсогч, дэд ахлагч Э.Энхсувд нар илтгэл хэлэлцүүлснээс магистрын II курсийн сонсогч, ахмад Н.Төрбат, бакалаврын III курсийн сонсогч, дэд ахлагч Г.Батхангай, дэд ахлагч М.Ганбат, V курсийн сонсогч, ахлагч О.Батболд, IV курсийн сонсогч, дэд ахлагч Э.Энхсувд нар амжилттай оролцсон юм.
Дээрх олон улсын эрдэм шинжилгээний хуралд Абхаз, Азербайжан, Армени, Беларусь, Вьетнам, Казахстан, Киргизстан, Монгол, Молдав, Серби, Тажикистан, Узбекистан зэрэг улсын шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд, онцгой байдлын албаны төлөөлөгчид оролцсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийг танилцууллаа. Цагдаагийн байгууллагаас 47.427 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 310 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Он гарснаас хойш телеграм апп-аар дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар тоон мэдээлэл байна.
Телеграм аппликэйшнээр дамжуулан бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж улмаар амиа хорлох үйлдэл хийсэн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь телеграм апп-ийг ашиглах явцдаа даалгавар биелүүлэн мөнгөө өсгөж аваарай гэх зар мэдээллийн дагуу холбогдож бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилуулсны улмаас олон тооны эм уусан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкнуудын холбоотой хамтран иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна.
Иргэн та цахим орчинд гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд нэг даруй кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарт хандаж яаралтай хариу арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Цаг үе
Барилгын ажил хийж байгаад унаж, амь насаа алджээ
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Үзэл бодол2024/08/22
Н.Учрал: Засгийн газар их өгөгдөлд суурилж шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж бай...
-
Улстөр нийгэм2024/09/19
ЗГ: Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн зарим асуудал, багшийн хүрэлцээний талаар тан...
-
Улстөр нийгэм2021/06/29
С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов
-
Үзэл бодол2020/01/07
Энэ жил сайжруулсан шахмал түлшний нэг үйлдвэр барина