Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрдэмтэн, судлаачидтай хамтарч байна

Огноо:

,

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штаб үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж тэдний санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгаж байна.

Тухайлбал, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газраас Шуурхай штабт холбогдох мэргэжлийн албан тушаалтан ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд үерийн нөхцөлийг өндрийн тоон загвар ашиглан тандалт судалгаа хийж байна. Энэхүү тандалт судалгаагаар үүссэн бодит үерийн нөхцөл байдлыг зохиомол үерийн тооцоололтой харьцуулан судалж байгаа юм.

Тодруулбал, зургаадугаар сарын сүүлчээр орсон борооны улмаас Улаанбаатар хот орчмын Туул голын үерийн аюултай түвшин 82 см-ээр давж үерлэсэн. Тэгвэл үерийн аюултай түвшин 100 см, 200 см-ээр давж үерлэсэн тохиолдолд Улаанбаатар хотын аль байршилд, ямар хэмжээний талбай усанд автах эрсдэлийг тооцоолох туршилт судалгааны ажлыг хийж байгаа юм.

Тандалт судалгаанд үндэслэн Онцгой байдлын Шуурхай штабаас эрсдэл бүхий байршлуудад урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг оновчтой, зөв зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хэрлэн голын үер наадмын өдрүүдэд үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай байна

Огноо:

,

Долоодугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Туул /Улаанбаатар/, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Балж, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 60 см давсан байдалтай байна.

Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер Наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10, 11-ний үед Чойбалсан хот хүрч, үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай байна.

Иймд Хэрлэн голын дагуу, ялангуяа голын адгаар суурьшиж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж, голын татмаас холдож нүүхийг анхааруулж байна.

Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 15-30 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна.

Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах асуудлыг “Тmoney” компанитай хэлэлцэнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 онд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэх, дата мэдээлэл болон цахим төлбөрийн системийг нийслэлийн мэдэлд шилжүүлэн авах ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хэлэлцээрийн асуудлаар удаа дараа уулзаад байна. 

Өнөөдөр мөн хотын дарга Х.Нямбаатар болон тус ажлын хэсгийг ахалж буй Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул нар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Шин Дун Ү тэргүүтэй төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар хэлэлцээрийн явцыг эрчимжүүлэх талаар талууд санал солилцсон юм.

Мөн нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах асуудлыг “Тmoney” компанитай хэлэлцэхээр болов.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Баяр наадмын өдрүүдэд 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүдийг хол замд зорчихгүй зөвлөв

Огноо:

,

Баяр наадмын өдрүүдэд 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна. Хэрэв танд жирэмсэн үеийн дараах аюултай шинж тэмдгүүд илэрвэл эмч дуудах, эсвэл өөрт ойрхон өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

-Ураг хөдлөхгүй болох, хөдөлгөөн цөөрөх

-Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих

-Үтрээнээс гэнэт цус, эсвэл ус гарах

-Таталт өгөх

-Аюулхай орчмоор өвдөх, дарж байгаа мэт мэдрэмж өгөх

-Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх

-Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх

-Даралт ихсэх (Толгой хүчтэй өвдөх, шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх)

-Арьс салст гэнэт цайх, хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе9 цаг 24 минут

Хэрлэн голын үер наадмын өдрүүдэд үерийн түвшинг 10 см орчим давах м...

Цаг үе9 цаг 27 минут

Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах а...

Улстөр нийгэм9 цаг 30 минут

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн сайд нарын уулзав

Улстөр нийгэм9 цаг 50 минут

Монгол Улсад суугаа Элчин сайдууд болон олон улсын байгууллагаас тур...

Цаг үе10 цаг 1 минут

Баяр наадмын өдрүүдэд 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүдийг хол замд ...

Шударга мэдээ10 цаг 13 минут

Сэлбэ, Дунд гол дагуу 70 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэх явц ...

Улстөр нийгэм11 цаг 15 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн да...

Цаг үе11 цаг 18 минут

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Урлаг спорт2024/07/03

“Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдаас 9...

Улстөр нийгэм2024/07/03

Эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авчрах ажи...

Санал болгох