Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ

Огноо:

,

Цахим орчинд “Байр түрээсэлнэ” гэх зар мэдээллийг байршуулж, олон иргэдийг нэг цаг хугацаанд залилж байна. 

Тухайлбал, энэ оны тавдугаар сарын 5-7-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн зарын нэгдсэн группт Бат-Оргил гэх хаягаас "Байр хямд үнээр түрээсэлнэ" гэх зар мэдээллийг байршуулж, нийт 3 иргэнээс 9,400,000 төгрөг авч, залилсан гэх үйлдлийг тус аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна.
 
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь бусдын орон сууц түрээслэн, худалдана гэх зар мэдээлэл дээрх гэрэл зургийг хуулбарлан авах эсвэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэх зэрэг байдлаар байр түрээслэх хэрэгцээ шаардлагатай иргэдийг мэдээллээр төөрөгдүүлж, эд хөрөнгийг нь хуурч мэхлэн авдаг.
 
Энэ оны эхний 4 сарын байдлаар цагдаагийн байгууллагад "Залилах гэмт хэрэг" 5744 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 30.9 хувийг эзэлж байна.
 
Цагдаагийн байгууллагаас түрээсийн үйлчилгээтэй холбоотойгоор иргэдийн эд хөрөнгийг залилсан 41 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
 
Иргэд та бүхэн амар хялбар аргаар мөнгө олох зорилготой этгээдүүдэд таны өмчлөх эрхэнд халдах боломжийг бүү олгоорой. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн авах вэ

Огноо:

,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.

Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх

Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх

Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх

Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт

Хуулийн этгээдийн албан хүсэлт

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа

Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ. 

Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.

Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.

Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Огноо:

,

"Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК нийслэлийн төвийн зургаан дүүрэгт иргэдээс авто зогсоолын журмын төсөлтэй холбоотой санал авах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт нийт 400 гаруй иргэн оролцож, авто зогсоолын хүртээмж, төлбөрийн тогтолцоо, нэгдсэн менежмент, бүсчлэлтэй холбоотой санал бодлоо илэрхийлсэн юм. Иргэд авто зогсоолын тариф харилцан адилгүй, зогсоолын хүрэлцээ хангалтгүй, шөнийн тарифыг тэглэх буюу хөнгөлөх, мөн иргэдэд ойлгомжтой, нэгдсэн зохицуулалт шаардлагатай байгаа талаар олон санал дэвшүүлэв.
 
Хэлэлцүүлгийн үеэр "Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн захирал Э.Цэенрэгзэн, Авто зогсоолын төлөвлөлт, хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Б.Батзаяа нар авто зогсоолын өнөөгийн эрх зүйн орчин, шинэчилж буй журмын төсөл, цахим төлбөрийн систем болон нэгдсэн менежментийн тогтолцооны талаар мэдээлэл өглөө.
 
Мөн авто зогсоолын асуудлыг зөвхөн төлбөрийн зохицуулалтаар бус хотын хөдөлгөөн, төлөвлөлт, хүртээмж, технологид суурилсан цогц менежментийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох