Үзэл бодол
С.Эрдэнэд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох ямар ч боломжгүй гэв
АН-ын дарга С.Эрдэнэ эрх мэдлээ урвуулан ашиглаж УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс 100 сая төгрөг шаардаж, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж буйг тус намын гишүүн, Шинэчлэлийн хадөлгөөний тэргүүн П.Галиндэв мэдэгдэж, Үндсэн хуулийн Цэцэд хандаж буйгаа хэллээ. Тодруулбал, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах, Улс төрийн намын тухай хуульд заасан аливаа нам намынхаа гишүүдийг сонгуульд нэр дэвшихэд нь боловсрол, хөрөнгө мөнгөөр нь ялгаварлаж, хязгаарлаж болохгүй зэрэг холбогдох хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн тул тус намын гишүүд ийн намынхаа даргыг Цэцэд өгч, албан тушаалаас нь огцруулахыг шаардаж эхэллээ.
АН-ын даргын албан тушаалд С.Эрдэнэ суусан тэр өдрөөс хойш тус нам бохир мөнгөнд живсэн гэдгийг П.Галиндэв тодотгож, хоёр жилийн хугацаанд намынхаа бүх албан тушаалыг үнэлж зарсан тухай ярилаа.
Түүнчлэн С.Эрдэнэ АН-ын даргын албан тушаалд очихоосоо өмнө буюу Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ Улаанбаатар хотын бүх газрыг зарсан болохыг мэдэгдлээ. Тэрбээр “Одоо УИХ-ын суудпыг 100 саяас эхлүүлэн хэдэн зуун саяар үнэлж, гишүүддээ зарж эхэллээ. Энэ хүн ингэж бохир мөнгө босгож, АН-ын гишүүдийг хууль бус үйлдэл рүү татан оруулж байна. Сонгогчид “Та 100 сая төгрөг төлж, нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсны дараа түүнийгээ хэдэн сая, тэрбум болгож улсын төсвөөс, татвар төлөгч бидний халааснаас гаргаж авах вэ” гэж асуухад манай намын нэр дэвшигчид юу гэж хариулах вэ. Намын дарга нь өөрөө нэр дэвшигчдээ татан унагах шийдвэр гаргалаа. Манай нам 180 орчим гишүүнтэй. С.Эрдэнэ даргын хэргээс болж намын нэр хүнд уналаа. Түүнд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох ямар ч боломжгүй болж байна. Хэрэв УИХ-д сонгогдож чадахгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Сонгуулийн дараа 100 сая төгрөг тушаасан хүн ямар нэгэн албан тушаалд томилогдсон ч түүнийг АТГ-аас дуудах нь ойлгомжтой нөхцөл байдал үүсгээд байна” хэмээв.
АН-ын толгойд С.Эрдэнэ шиг Монголын улс төрийг бохирдуулж, албан тушаалыг худалдаж, хууль бус үйл ажиллгааа явуулдаг бүлэглэл олон байгаагийн нэгээр Ц.Элбэгдоржийг нэрлэж, холбогдох хуулийн байгууллагуудыг үүнд анхаарал хандуулахыг хүслээ. Тэрбээр их хэмжээний ашиг хонжооны төлөө эрх мэдлээ ашиглаж эх орныхоо газар нутаг, үнэт баялаг, төрийн өндөр албан тушаалыг худалддаг хүмүүсээс салах цаг болсон, үүний төлөө намын гишүүд нь өөрсдөө дуугарах хэрэгтэйг тодотгов. Түүнчлэн үүсээд буй нөхцөл байдлын улмаас нийгэм, эдийн засаг хүндэрч, улсын төсөвт ачаалал нэмэгдэж буй энэ үед УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлт гаргаж, АН-ын дарга С.Эрдэнэд 100 сая төгрөг тушаасан хүмүүсийг тухайн мөнгөө эргүүлэн авч, онцгой нөхцөл байдалд, галын шугам дээр ажиллаж буй ажилчдад болон УОК-т хадивлах зэргээр сайн үйлст зарцуулахыг уриаллаа.
АН-ын дарга С.Эрдэнэ өөрийнх нь эсрэг шударга дуугарч, хууль бус үйлдлийг сануулсан гишүүдийг намаасаа хөөх, сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах зэрэг арга хэмжээ авдаг байна. Мөн намынхаа гишүүдийн төлсөн татварын мөнгөөр өөрсдийг нь харлуулах ажиллагаа явуулдаг аж.
Үндсэн хуулийн Цэц иргэний гаргасан хүсэлтийн дагуу 14 хоногийн дотор хэрэг үүсгэж, шалган дүгнэлтээ УИХ-д хүргүүлэх ёстой. Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт ирүүлэхэд УИХ-ын гишүүдийг зоригтой дуугарч, зөв шийдвэр гаргаж, энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохыг хүслээ.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2024/09/13
Энэ долоо хоногт Улаанбаатар хотод 4 байршилд авто замыг хааж, шинэчилнэ
-
Цаг үе2022/01/20
УИХ-ын Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Цаг үе2023/06/12
ӨНӨӨДӨР: Дараах байршлуудад халуун ус хязгаарлана
-
Улстөр нийгэм2022/10/20
“ЖДҮҮ” эрхлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдаа Төв талбайд эхэллээ
