Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ирэх дөрвөн жилд 2022 км хатуу хучилттай зам тавина

Огноо:

,

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 5-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагад ажилласныхаа дараа төрийн албан хаагчидтай уулзлаа. Ирэх дөрвөн жилд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2022 км хатуу хучилттай зам, 1172 у/м төмөр бетон гүүр барих юм байна. Мөн 40 гаруй сум, суурин газрыг хямд өртөгтэй замаар холбох “Нутгийн зам” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухай сайд Л.Халтар танилцуулав. Энэ онд 123 чиглэлийн 2,000 орчим км автозам болон 27 байршилд 1,400 орчим у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна.

Хот хоорондын тээвэрт явж байгаа автомашинуудын паркийг шинэчлэх, автотээврийн салбарын байгууллагууд, замын засвар, арчлалтын компаниудыг яамны бүтцэд оруулах шаардлагатай гэж сайд Л.Халтар үзэж байна. Үүнийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд чиглэл  болгов. Мөн 2021 онд “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээл үргэлжилнэ гэж тооцон ажлаа төлөвлөхийг захилаа.  Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийг ил тод, нээлттэй, хүний хүчин зүйлээс үл хамааран шууд захиалж авах боломжийг бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Гагцхүү хууль дээдэлж, иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг байх нь төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг санууллаа.

Цаашид:

- Замын засвар, арчлалтыг жилийн турш хийж байх

- Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 58 км авто замын засвар, шинэчлэлт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлыг дуусгахад анхаарах  

- Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг тэмдэг, тэмдэглэгээтэй болгож бүрмөсөн дуусгах

- Улаанбаатар-Дархан чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчилэн нээсэнтэй холбогдуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад онцгой анхаарах

- Дархан-Алтанбулаг, Налайх-Баян сум чиглэлд дөрвөн эгнээ авто зам барих

- Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч үр дүнтэй ажиллах, энэ хүрээнд тодорхой төсөл, шийдэл гаргах шаардлагатайг үүрэг болгов. Мөн баруун гар талдаа жолооны хүрдтэй, урьд нь осолд орж байсан, эвдрэлтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай автомашиныг хилээр оруулж ирэхийг хэдийнээс хориглохоо тодорхой болгох цаг болсныг хэлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

Огноо:

,

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн 1 дүгээр зүйлийн “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг Байнгын хорооны 2021.01.25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах тухай горимын санал гаргаснаар хуралдаан даргалагч гурав хоногийн завсарлага өгсөн юм. Хоригийн хугацаа дууссан учир өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг /http://forum.parliament.mn/projects/11028/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулснаар хоригтой холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, хариулт авав. Н.Алтанхуяг гишүүний “Ерөнхийлөгч яг ямар саналтай байна вэ, ямар хувилбар дэвшүүлж байгаа юм бэ” гэсэн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “Авлигатай тэмцэх газрыг байгуулах асуудлыг хэлэлцэх үеийн протоколыг үзсэн. Тухайн үед Авлигатай тэмцэх газрын даргыг бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч санал болгох хувилбарыг зөв юм байна гэж хэлэлцэн, дэмжиж баталсан байдаг. Энэ зохицуулалтыг хэвээр үлдээх хамтын шийдэл хайх саналтай байгаа юм” гэж хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Нэг намын даргад хэт их эрх мэдэл төвлөрөхөөс сэргийлж хоригийг хүлээгээд авчих нь зөв байх” гэсэн байр суурийг илэрхийлж, үг хэлэв. 

Ийнхүү хэлэлцээд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Ингээд уг асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Огноо:

,

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр тогтоолоор хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, С.Ганбаатар, Ц.Туваан нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Ажлын хэсэг 2021 оны нэгдүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд хуралдаж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Ажлын хэсгийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа хуулийн төслийн зорилго, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, зөвхөн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр байхаар тодорхой болгож, үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллах хүртэлх хугацаанд уг хуулийн төсөл хүчин төгөлдөр үйлчилж байхаар тусгасан байна. Мөн үйлдвэрийн барилга угсралтад шаардагдах машин механизм, техник тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материалыг хилээр нэвтрүүлэхдээ гаалийн түргэвчилсэн бүрдүүлбэрийг хийхээр холбогдох зохицуулалтыг нэмж оруулжээ.

Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, стандартыг монгол хэлнээ орчуулж, нутагшуулах, газрын тосны хайгуул, ашиглалт явуулах талбайг давуу эрхээр тус компанид олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэх, үйлдвэрийн газрын тос хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг орон нутгийн удирдлага олгох, тухайн орон нутгийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллах зэрэг зарчмын зөрүүтэй 13 санал болон найруулгын шинжтэй нэг саналыг Ажлын хэсгийн зүгээс боловсруулсан. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудаас санал авч тусгасан гэдгээ Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хэллээ. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тус байнгын хорооноос хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй байна.

Ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонссоны дараа Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, санал хураалт явууллаа.

Ажлын хэсгээс гаргасан хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр (цаашид “газрын тос боловсруулах үйлдвэр” гэх) байгуулах болон түүхий тос дамжуулах хоолойд гарах үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн “энэ хууль нь газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэсэн 3.4 дэх заалтыг, “барилга угсралтад шаардагдах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хийх” гэсэн 4.1.6 дэх хэсгийг, “орон нутгийн удирдлага газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” гэсэн 4.1.7 дахь хэсгийг, “газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, дүрэм, стандартыг монгол хэлнээ орчуулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлыг үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 25.3.2-т заасны дагуу бүртгүүлж, мөрдөнө” гэх 5.4 дэх заалтыг, “газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 6.2-т заасныг үндэслэн газрын тос боловсруулах үйлдвэрт газрын тос хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгоно” гэсэн 6.5 дахь заалтыг, “газрын тос боловсруулах үйлдвэр Засгийн газраас олгосон талбайд газрын тос хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна” гэсэн 6.6 дахь заалтыг тус тус нэмэх Ажлын хэсгийн саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм.

Түүнчлэн хуулийн төслөөс дөрөвдүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг болон долоодугаар зүйлийг бүхэлд нь хасахаар тогтов. Хуулийн төслийн 6.2 дахь хэсгийг “энэ хуулийн 6.1-т заасан газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг давуу эрхээр олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж, 6.4 дэх хэсгийг “газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 6.2-т заасны дагуу олгогдсон талбайд өмнө нь хийгдсэн геологи, геофизик, гидрогеологи, геохими, өрөмдлөг зэрэг хайгуулын ажлын анхдагч болон боловсруулалт хийгдсэн тайлан, материал, мэдээллийг газрын тос боловсруулах үйлдвэрт үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэж тус тус өөрчлөн найруулах саналууд байнгын хорооны хуралдаанаар дэмжигдлээ.

Үргэлжлүүлэн найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өндөрлөлөө.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилов

Огноо:

,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардуулж ажлын амжилт хүсэн ерөөв. Тэрээр "Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна" гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "У.Хүрэлсүх таны тэргүүлж байсан Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дуусгана. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллана" гэлээ.

Товч намтар 

Овог, нэр: Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29

Гэр бүл: Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг

Боловсрол:

-       1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль

-       2001 онд Бэрс дээд сургууль. Сэтгүүлч

-       2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйч

-       2015 онд Харвардын их сургууль. Төрийн удирдлагын магистр

Ажлын туршлага:

- 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

- 2002 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Хэнтий салбарын захирал

- 2006 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Бүс хариуцсан захирал

- 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

-  2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

-  2010-2014 онд НАМЗХ-ны Ерөнхийлөгч

-  2011 онд МАН-ын Нарийн бичгийн дарга

-  2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

-  2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-  2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

-  2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2021/01/28

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Ерөнхийлө...

Улстөр нийгэм2021/01/28

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхн...

Чөлөөт цаг2021/01/28

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Улстөр нийгэм10 цаг 37 минут

Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилов

Улстөр нийгэм23 цаг 23 минут

БНФУ-аас эмчилгээний тоног төхөөрөмжийг тусламжаар олгоно

Улстөр нийгэм23 цаг 31 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратеги...

Улстөр нийгэм23 цаг 35 минут

Үүрэг гүйцэтгэх явцдаа халдвар авсан албан хаагчид тэтгэмж олгох тух...

Шударга мэдээ23 цаг 39 минут

Нийслэлээс хөдөө, орон нутгийн иргэдийг буцаах ажлыг зогсоолоо

Улстөр нийгэм23 цаг 43 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно

Улстөр нийгэм23 цаг 47 минут

УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана

Санал болгох