Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНСУ-ын Наксен хоршооны дарга, төлөөллийг хүлээн авч уулзав

Огноо:

,

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан 2019 оны 5 дугаар сард БНСУ-д албан томилолтоор ажиллах үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Наксэн хоршоотой холбоо тогтоон хамтран ажиллахаар тохирон урисаны дагуу тус хоршооны дарга CHUNG JAE YOUNG Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өнөөдөр /2019.07.31/ зочиллоо.

Уулзалтад Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан, Сайдын зөвлөх Р.Жадамбаа, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан, ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Өлзийтогтох, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Г.Хүрэлсүх, Жавхлант шарга хан хоршооны гүйцэтгэх захирал Р.Гантулга, БНСУ-ын талаас Наксен хоршооны дарга болон хоршооны албаны хүмүүс болох Chung Jae Young, Lee Ra, Park Gun Hui, Yoo Seok Sun, Ban Jung Sam, Kim Su Kho, Yu Jae Young нар байлцлаа.

Төлөөлөгчид БНСУ-ын хоршооны бүтэц, зохион байгуулалт, хоршооны хөгжил,  Сүхбаатар аймгаас аймаг, сум, хоршооны ерөнхий мэдээллийг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлийг хэлэлцэж тогтлоо.

Наксэн хоршоо нь Монгол Улсад “Загвар хоршоо” байгуулахад хууль эрх зүйн зөвлөгөө, хоршооны хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах,  мэргэжил дээшлүүлэх болон шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан уулзалтанд оролцогсдод хандан Монгол Улсын Засгийн газар болон тус яамны зүгээс энэхүү хамтын ажиллагааг хуулийн хүрээнд бүх талаар дэмжиж ажиллах болно гэж мэдэгдлээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ

Огноо:

,

2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ. 

“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа

Огноо:

,

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.

Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.

Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.

Энэ хүрээнд ХУР системд 3 шинэ сервис хөгжүүлэн нэвтрүүлж, Монголын Нотариатчдын танхимд ашиглалтад хүлээлгэн өглөө.

Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм19 цаг 54 минут

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Шударга мэдээ19 цаг 56 минут

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн...

Цаг үе20 цаг 8 минут

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Цаг үе20 цаг 13 минут

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн ос...

Цаг үе20 цаг 17 минут

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж...

Улстөр нийгэм20 цаг 22 минут

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиг...

Цаг үе20 цаг 25 минут

Израил улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлн...

Цаг үе20 цаг 28 минут

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан ша...

Цаг үе2026/06/02

"Хөнгөлөлттэй эм"-ийн мэдээллийг хялбар авах боломжтой болжээ

Цаг үе2026/06/02

Ц.Идэрбат: Монгол, Беларусь улсын засгийн газар хоорондын комиссын V...

Санал болгох