Урлаг спорт
Монгол бүжигчид Олон улсын бүжгийн уралдаанаас медаль хүртлээ

Монголын балетын хөгжил сангийн санаачлагаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан 16 орны 1000 гаруй уран бүтээлчдийн оролцсон IUCDC буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёр сар гаран үргэлжилж 2 сарын 12-нд дүнгээ гаргажээ.
Сонгодог, ардын, орчин үе, чөлөөт, стандарт, цэнгээнт бүжгүүд ба бүжгийн сэдэвт уран зураг, кино бүтээл гэсэн төрлүүдээр явагдсан уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон хүүхэд залуус ардын, сонгодог мөн орчин үеийн төрлүүдээр 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль болон тусгай байрын шагналууд хүртлээ.
Тодруулбал, Ардын бүжгийн төрөлд Жуниор/При-Жуниор ангилалд:
-Дорноговь аймгийн Саран хөхөө театрын дэргэдэх “Саруул дэнж” хамтлаг – Алтан медаль болон Шилдэг үзүүлбэрийн шагнал
-О.Мишээл – Алтан медаль
-Г.Энгүн – Алтан медаль
-Я.Түмэн-Эрдэнэ – Мөнгөн медаль
-А.Биндэръяа – Мөнгөн медаль
-М.Энхжин – Мөнгөн медаль
-Х.Хонгорзул – Хүрэл медаль
-Э.Эмүжин – Хүрэл медаль
-Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц.Эрхсаран – тусгай байр
Ардын бүжгийн төрөлд сениор ангилалд:
Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, Монголын балетын үндэсний сургуулийн багш, соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгар – Алтан медаль болон шилдэг үзүүлбэрийн шагнал
-Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э.Амаржаргал – Мөнгөн медаль
Сонгодог бүжгийн төрөлд:
-Дархан-Уул аймгийн “Гладнес” клубын баг – Тусгай байр
-Ц.Молор – Хичээл зүтгэлийн шагнал
Орчин үеийн бүжгийн төрөлд:
Ц. Молор – Тусгай байр
О.Уянга – Тусгай байрын шагнал хүртлээ.
Уг тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, МУГЖ, Соёлын Элч Д.Алтанхуяг ажилласан байна.
Урлаг спорт
ЗГ: “Монгол соёл, Монгол баялаг” стратеги төлөвлөгөө баталж хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болж, “Монгол соёл, Монгол баялаг” стратеги төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болов.
Соёлын яам төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол хүн, монгол бүтээлийг дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор төсөл боловсруулжээ.
Урлаг спорт
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од олимпын наадамд оролцох эрхээ авлаа
Монгол Улсын гавьяат тамирчин марафонч Бат-Очирын Сэр-Од Токиогийн марафонд 2:09:26 амжилттай гүйж, 5 дахь удаагаа олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Японы "Lake Biwa Mainichi" 76 дахь удаагийн марафонд 400 гүйгч уралдсанаас Монголын тамирчин Б.Сэр-Од 33 дугаар байрт орсон байна.
Эх сурвалж: МҮОХ
Урлаг спорт
“Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөөг танилцуулав
Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.
Төлөвлөгөөг:
- Идэвхтэй, эрүүл үндэстэн
- Ялагч үндэстэн
- Спортын эко систем бүрдүүлэх
- Спорт-Хөдөлгөгч хүч
- Универсал төслүүд гэсэн чиглэлээр боловсруулж, 2024 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй монгол болохыг иргэддээ уриалж байгаа энэ үед хамтран ажиллах болсонд талархал илэрхийлж, боломжит бүх хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв. Мөн дээрх уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулах боллоо.
-
Улстөр нийгэм2020/04/03
Хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих хуулийн тө...
-
Чөлөөт цаг2020/08/03
Добермэний төрх байдал нь ихэмсэг язгууртаныг санагдуулдаг...
-
Улстөр нийгэм2019/07/19
Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлб...
-
Чөлөөт цаг2019/11/21
Тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 26 хүн дахин хар тамхи хэрэглэсэн нь тогт...