Үзэл бодол
И март дэлгүүрийн хамт олон уриалга гаргажээ
Ковид-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн 2 жил шахам хугацаанд тахлын эсрэг тууштай тэмцсээр байна. Ард иргэдээ хүнсээр хангах чиг үүргийн дагуу #Имарт_хайпермаркет энэ цаг хугацаанд үүргээ ухамсарлан хүнс бараа,бүтээгдэхүүний тасалдал үүсгэлгүй ажиллахын зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ эрүүл ахуйг дээд зэргээр хамгаалсан үйлчилгээг үзүүлэхээр хичээнгүйлэн ажилласаар байна.
Мөн үйлчлүүлэгч болон ажилтнуудынхаа харилцаж буй орчинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, нийт 1000 гаруй ажилтнуудаа вакцинд хамруулж, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл 2 ээлжийн ажилтнууд хоорондоо биечлэн уулзаж хавьтал үүсэхгүй байхаар зохион байгуулалттай ажиллаж байна.
Аюулт өвчний улмаас иргэдийн аж амьдрал, улс орны хөгжлийн чиг хандлага бүрэн өөрчлөгдсөн байгаа энэ үед бид нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлөх, үйлчилгээний байгууллагын үйлчилгээний стандарт соёлд шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэн, нийт аж ахуй нэгжүүдийг
#ИЛҮҮ_ХАРИУЦЛАГАТАЙ_ЗӨВ_ЗОХИОН_БАЙГУУЛАЛТТАЙ_БАЙЖ_ХҮНДРЭЛИЙГ_ХАМТДАА_АМЖИЛТТАЙ_ДАВАН_ТУУЛАХЫГ_УРИАЛЖ_БАЙНА.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Үзэл бодол2019/10/03
Хүүхдийн мөнгийг арилжааны банкуудаар дамжуулахгүй боллоо
-
Цаг үе2026/08/19
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруул...
-
Шударга мэдээ2025/04/16
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Урлаг спорт2021/10/26
Соёлын сайд Ч.Номин БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа
