Улстөр нийгэм
Таван настнуудын сургуульд бэлтгэгдсэн байдлын гарааны үнэлгээг хийнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын үнэлгээний төвд ажиллалаа. Боловсролын үнэлгээний төв сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулна. Ингэхдээ 325 сургуулийн 1-2 бүлгийг хамруулж, 24 мянган суралцагчаас түүврийн аргаар судалгааг авах юм.
СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЖ БУЙ НЬ ДАРААХ ЗОРИЛГОТОЙ:
- Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх
- Сургуульд шинээр элсэгчдийн мэдлэг, чадвар, хандлагын түвшинг тогтоох,
- Багш сурагчаа таньж мэдэх, түүнд тохирсон арга зүйгээр сургалтыг зохион байгуулах, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх,
- Эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллах, ахиц амжилтыг бодитой тайлбарлах, мэдээлэх.
Энэхүү судалгааны үр дүнд бодлогын судалгаа хийж, шийдвэр гаргах, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх санал зөвлөмж гаргах, арга зүйн зөвлөмж боловсруулах юм. Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхээс гадна ерөнхий боловсрол болон дээд боловсролын чанарын үнэлгээг мөн хийнэ. Цаашлаад багш, сургалтын байгууллагын боловсролын үнэлгээг хийхээр төлөвлөж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын үнэлгээний төвийг чадавхжуулж байж боловсролын салбарын шинэчлэлийг хийнэ гэдгийг онцоллоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно
14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.
Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Сэтгэгдэл