Улстөр нийгэм
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд хүргэх зорилттой байна гэлээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөлтэй уулзаж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм.
Дээрх уулзалтуудын дараа Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Монгол, Францын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа”-ны түвшинд 55 жилийн хугацаанд амжилттай хөгжиж ирсэн. Уг харилцааг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгаагаа УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн илэрхийлж, үүнд хоёр талын тэргүүлж буй парламентын бүлгийн гүйцэтгэх үүрэг маш чухал болохыг онцлон тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэй хэлэхдээ, “Манай хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхэн уламжлалтай. Хоёр улсын харилцааг илүү өндөр түвшинд хүргэх, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэл эрмэлзэл аль аль талд байгаад баяртай байна. Франц Улсыг Монгол Улс, Монголын ард түмэн “гуравдагч хөршөө” хэмээн үздэгт талархалтай байдаг бөгөөд энэ нь харилцааны түвшинг ахиулахад том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Айлчлалын хүрээнд хийсэн уулзалтуудаар бид улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэг, эрүүл мэнд, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо” хэмээгээд айлчлалыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
Улстөр нийгэм
ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
· Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
· Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо.
· Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
· “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.
-
Шударга мэдээ2022/04/05
Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимд шилжүүлнэ
-
Цаг үе2020/06/10
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүллээ
-
Шударга мэдээ2021/10/15
Боловсролын дэд сайд асан Раковаг залилангийн хэрэгт буруутгажээ
-
Үзэл бодол2023/11/02
Засгийн газар, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт боллоо
Сэтгэгдэл