Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Ш.Одсүрэн IPFC бүсийн эзэн боллоо

Огноо:

,

Энэ оны есдүгээр сарын 22-ны өдөр Оросын Холбооны Улсын Владивосток хотноо зохион байгуулагдсан “Владивосток-2019” олон улсын тэмцээнд IPFC /Ippon Primorye Fighting Championship/ холбооны холимог тулааны 61 кг-ийн жинд тулалдаж, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Ш.Одсүрэн Оросын Холбооны Улсын тамирчин Гажди Курбаналиевыг ялж IPFC бүсийн эзэн боллоо.

Тэмцээнд Оросын Холбооны улс, Бүгд найрамдах Солонгос улс, Бразил, Монгол зэрэг улсын 30 гаруй тамирчин оролцжээ. Монгол Улсыг төлөөлөн хоёр тамирчин оролцсон байна. Мөн Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Ш.Одсүрэн нь MFC, Sibforce тэмцээнүүдэд тус тус тэргүүлж байсан юм.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Урлаг спорт

Нийслэл дэх “Соёлын сэргэлт 2023” аяны хаврын хаалт боллоо

Огноо:

,

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. 

Уг аяны нийслэл дэх хаврын хаалтын арга хэмжээг Багахангай дүүрэгт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, тус дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцов.

Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд “Соёлын сэргэлт аяны хүрээнд Багахангай дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн гар урлаачид өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн дэлгээд байна. Мөн дүүргийн зүгээс соёл, урлагийг дэмжсэн хэд хэдэн томоохон ажлыг өрнүүлж буй. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Багахангай дүүрэгт 500 хүний суудалтай шинэ Соёлын ордон барьж байна. Мөн өнгөрсөн жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын ордны 19 төрлийн 63 тоног төхөөрөмжийг шинэчилсэн” хэмээлээ.

Энэ үеэр иргэдэд зориулан лекц, илтгэл хэлэлцүүлснээс гадна соёлын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын тоглолт зэрэг соёл, урлагийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулав.

“Соёлын сэргэлт-2023” аяныг нийслэлийн дөрвөн дүүрэг (Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай)-т зохион байгуулсан бөгөөд ирэх намраас бусад таван дүүрэгт зохион байгуулах юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн нээлт болно

Огноо:

,

Нүүдлийн соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Nomadic education” зуны хөтөлбөртэй зусланг хүүхэд багачууддаа зориулан Хэнтий, Өвөрхангай, Дундговь аймгийн таван байршилд албан ёсоор нээж байна.

Тус зусланд 21 улсын 60 гаруй сургуулийн сурагчид хамрагдаж, язгуур соёлоо таньж анд найзууд болох юм.

"Нүүдлийн соёлын боловсрол" хөтөлбөрийн нээлт 2023 оны тавдугаар сарын 26-28-нд, нэгдсэн арга хэмжээ 2023 оны зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд болно. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

ДАШТ-ээс медаль хүртсэн бокс, жүдогийн тамирчдыг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Олимпын угтвар жилийн ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцсоор байгаа. Тухайлбал, жүдо бөхийн ДАШТ-ээс Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтнууд болсон.

Түүнчлэн боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс Б.Чинзориг мөнгө, Б.Мишээлт хүрэл медальтай ирсэн юм.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийн дэвжээнд амжилттай өрсөлдөж, медальтны эгнээнд багтсан тамирчдыг дасгалжуулагчдын хамт Олимпик хауст хүлээн авч уулзан, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, П.Нямлхагва, боксын шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нар байлцав.

Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийгээс медаль хүртсэн тамирчдад баяр хүргээд, Парисын олимпын мөчлөгт тамирчдаа бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Боксын тамирчид зургадугаар сард Германд хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа бол жүдочид ирэх зургаадугаар сарын 23-25-нд Улаанбаатар хотноо зохиогдох Их дуулга тэмцээний бэлтгэлдээ ороод байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох