Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Аялал жуулчлалын өдрөөр хотын аялал зохион байгууллаа

Огноо:

,

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын 380 жилийн ой мөн “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тохиолдуулан Монголын Зочид буудлуудын холбоо, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Улаанбаатар музейтэй хамтран 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр“Хотын аялал”-ыг зохион байгууллаа.

Аяллаар зочлох үйлчилгээний байгууллага мөн Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газрууд болох жанжин Д.Сүхбаатарын талбай, Монголын Үндэсний музей, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Холидэй Инн зочид буудал, Соёл амралтын “Зайсан хилл” цогцолбор зэрэг газруудыг танилцуулав.

Тус аялалд Монгол Улсын Боловсролын их сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургуульд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны нийт 40 гаруй оюутныг хамрууллаа.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

“Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

Огноо:

,

Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор анх удаа “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

Тэмцээнд Улаанбаатар бүсээс шалгарсан Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг, Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн лаборатори  I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг, Баруун бүсээс шалгарсан Завхан аймгийн Улиастай сумын IV  сургуулийн “Хөгжил” бүлэг, Хойд бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн  “Шонхор” бүлэг, Өмнөд бүсээс шалгарсан Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын “Бумбат” гэсэн 5 бүлгийн 35 өсвөрийн аврагч оролцсон юм.

Сурагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэн, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Нийлбэр дүнгээр гутгаар байрт Хойд бүсээс оролцсон Сэлэнгэ аймгийн  “Шонхор” бүлэг, дэд байрт Зүүн бүсээс оролцсон Сүхбаатар аймгийн лаборатори I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг, шалгарсан бол тэргүүн байрт Улаанбаатар бүсээс оролцсон Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг шалгарч, “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний аваргаар тодорлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ

Огноо:

,

11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам “Тэнгис” кино театрт  нээлтээ хийлээ. Улаанбаатар хотыг соёл, урлаг тэр дундаа кино урлагаар дамжуулан олон улсад сурталчлах, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан уг наадмыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн наадам нь нийслэлийн 380 жилийн ойтой давхцаж байгаа тул нийслэлийн ЗДТГ-аас санхүүжүүлсэн бөгөөд энэ жил есөн орны 18 кино бүтээлийг үзэгч олонд толилуулах юм байна.

Энэ сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй  тус кино наадмын нээлтийн киногоор 2019 оны Венецийн Олон улсын кино наадмын шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшсэн Францын кино найруулагч Фабиен Бертодын “Ер бусын ертөнц” уран сайхны киног үзэгчдэд хүргэлээ. “Улаанбаатар”  кино наадмын хөтөлбөр нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форм, сургалт гэсэн таван хэсгээс бүрдэж байгаа юм.

Кино наадмын нээлтийн арга хэмжээнд хотын дарга С.Амарсайхан уригдан ирж хэлсэн үгэндээ: “Улаанбаатар хотынхоо түүхт 380 жилийн ойг тохиолдуулан энэ жилийн наадмыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас санхүүжүүлж, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ, Монгол дахь “Гёте” Институт, Австралийн ЭСЯ зэрэг гадаад, дотоодын олон байгууллагатай хамтран өргөн хүрээг хамруулан хийж байгаа нь наадмын цар хүрээг илтгэж байна. Кино урлагийн гайхамшигт ертөнцөөр 7 хоногийн турш аялж, дэлхий дахины орчин үеийн арт хаус киноны шидээвэр бүтээлүүдийг шимтэн үзэж, таалан соёрхохыг та бүхэндээ хүсэн ерөөе” гэлээ.

Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн: “Улаанбаатар” нэртэй кино наадам нь Монгол Улсыг дэлхий дахинд кино урлагаар дамжуулан сурталчилж байна. Оролцож буй олон улсын кино найруулагчдын уран бүтээлүүд их чансаатай бүтээлүүд байна. “Улаанбаатар” кино наадмыг анх зохион  байгуулахад нийслэлийн ЗДТГ дэмжин санхүүжүүлж ирсэн, одоо  ч мөн энэ наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа нь нийслэлчүүддээ барьж буй том бэлэг гэж хэлж болно. Кинонд дуртай үзэгч түмэн, кино уран бүтээлчдийнхээ өмнөөс Улаанбаатар хотын ЗДТГ, Нийслэлийн Соёл Урлагийн газрын хамт олонд талархаж байна” гэдгээ илэрхийлсэн.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан "Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах журам"-ын дагуу бүтээлийг 2019 оны 10 дугаар сарын 01-14-ны хооронд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авч байна.

Улсын санд худалдан авах үйл ажиллагааны удирдамжтай танилцана уу.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох