Шударга мэдээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Азийн урлагийн наадмыг жил бүр зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газар Монгол үндэстний болон Ази тивийн ардын урлагийн авьяастнуудын дунд “Ардын урлагийн их наадам”-ыг анх удаа зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Энэхүү наадамд Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн 1700 гаруй, Азийн 12 орны 200 гаруй авьяастан, уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж, шилдгүүдээ тодруулахаар хүрэлцэн иржээ.
Азийн урлагийн наадмын нээлтийн ажиллагаа энэ сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэллээ.
Монголын уламжлалт соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэгч ардын авьяастнууд, Монгол нутгийг минь зорьж ирсэн Азийн ардын урлагийн уран бүтээлчид, зочид, төлөөлөгчдөд Ерөнхий сайд талархал илэрхийлээд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно” хэмээн тодорхойлсон гэдгийг тэмдэглэлээ.
Үндэсний хэл бичиг, түүх, уламжлалт ёс заншил, өв соёл, урлаг бол улс орны оршин тогтнох дархлаа бөгөөд даяаршлын түрлэгийн энэ үед бусдаас ялгарахонцлог болох юм. Иймд Монгол Улсын Засгийн газар энэ наадмыг уламжлал болгон, жил бүр зохион байгуулж, Монголын болон Азийн ахуй, соёл урлагийг дэлхийд сурталчлан таниулахад онцгой анхаарч ажиллах болно гэлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ардын урлагийн анхдугаар наадам”-ыг зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцож байгаа төр, олон нийтийн болон олон улсын байгуулага хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, энэ их наадам бол ард иргэдээ "Соён гэгээрүүлэх” аяны хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа юм гэдгийг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Шударга мэдээ
Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-нд зохион байгуулах гэж байгаа.
Зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургууль энэ сарын 8-ны өдөр 16:00 цагт улс даяар болно. Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192 талбай бий. www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс иргэд гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очиж, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед учрах хүндрэлүүдтэй танилцаж, түүнийг хэрхэн шийдэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийх боломжтой юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төв
Шударга мэдээ
Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан.
Монголын хөрөнгийн бирж 2023 оны эхний 5 сарын байдлаар хугацаанд нийт 1,542,400 тонн нүүрс борлуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 1,024 мянган тонныг биржээр арилжив. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулж байна.
Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойшхи хугацаанд нийт 11,084,924 тонн нүүрс экспортлоод байна.
Эх сурвалж: "ЭТТ"ХК
Шударга мэдээ
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоов
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон ба нэвтрэх нэг удаагийн тасалбарыг Welcome to Mongolia уриалгатай нийцүүлэн шинэчиллээ.
Иймд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаад журмын хэрэгжилтийг ханган, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, бусад хамгаалалтын захиргаадад 6 дугаар сарын 5-аас эхлэн нэвтрэх тасалбарыг хүргүүлэх юм.
Эх сурвалж: БОАЖЯ
-
Улстөр нийгэм2022/09/14
ЗГ: Цементийн импортын татварыг он дуустал тэглэх шийдвэр гаргалаа
-
Цаг үе2021/06/30
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
-
Улстөр нийгэм2021/02/24
Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх Ажлын хэсэг хурал...
-
Шударга мэдээ2021/08/06
У.Хүрэлсүх: Хэрэглэгчдийг хохироосон өндөр хүүтэй зээл олголтын эсрэг хууль эрх ...
Сэтгэгдэл