Цаг үе
Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ.
Уг ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа тэргүүтэй ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлага, мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын 76 дугаар чуулганы индрээс Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог 15 хувьд хүргэх тодорхой бодлого зорилтыг дэвшүүлэн ажиллахаа илэрхийлсэн. Иймд энэ ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний 11 хувийг эмэгтэй цэргийн алба хаагч эзэлж буйг онцлоод “Та бүхэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлж, үнэн зөв ойлголттой байх нь туйлын чухал бөгөөд элдэв андуу ташаа мэдээлэл нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж ирсэн 20 жилийн түүхийг харлуулж, нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлж болохыг сайтар ухамсарлан ойлгож, үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсын төр засаг, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвартаа тулгуурлан амжилттай гүйцэтгэж, цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлж, хүний газар явахдаа бие биедээ анхаарал халамж тавьж, үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгээрэй” хэмээн захилаа.
Мөн энэ үеэр мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдаа төлөөлж ахлах ахлагч Б.Батдэмбэрэл үг хэлсэн юм. Тэрбээр, “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын төлөөлөл, ажил албандаа мэргэшсэн шилдэг эмэгтэй цэргийн алба хаагчидтайгаа мөр зэрэгцэн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаа амжилттай дуусгалаа. Миний хувьд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдаа төлөөлөн үг хэлж байгаадаа туйлын их баяртай байна.
Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүний 11 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчаар бүрдүүлж байна. Тийм ч учраас бид бүхэн монгол цэргийн, тэр тусмаа эмэгтэй алба хаагчдынхаа нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ нэр төртэй биелүүлэхээ гүнээ ухамсарлаж байна” хэмээсэн юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Цаг үе
Завхан аймагт газар хөдлөлт боллоо
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн “Нарын гол” гэдэг газар тавдугаар сарын 28-ны өдрийн 22:46 цагт газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн хүч 4.1 магнитудын хүчтэй байжээ.
Цаг үе
Нийт 65 компанийн хувьцаа арилжаалжээ
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 1 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 19,051,023,349.08 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 65 компанийн 30,032,791 ширхэг хувьцааг 2,703,626,181 төгрөгөөр арилжааллаа.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
№ |
Симбол |
Компанийн нэр |
Тоо ширхэг |
Үнийн дүн |
1 |
INV |
Инвескор ББСБ |
276,646 |
1,490,045,970 |
2 |
MBF |
МОН БИЙФ |
22,771,827 |
934,264,768 |
3 |
KHAN |
ХААН БАНК |
380,603 |
427,968,256 |
4 |
CUMN |
CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС |
1,345,597 |
240,909,764 |
5 |
BOGD |
БОГД БАНК |
1,763,741 |
159,590,169 |
6 |
TCK |
ТАЛХ ЧИХЭР |
4,660 |
137,066,500 |
7 |
GLMT |
ГОЛОМТ БАНК |
95,803 |
94,263,442 |
8 |
APU |
АПУ |
72,463 |
93,453,363 |
9 |
AARD |
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ |
20,599 |
64,334,237 |
10 |
MSE |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ |
370,962 |
53,741,404 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ |
Симбол |
Компанийн нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
1 |
INVC |
Инвескор капитал ҮЦК |
576,698 |
2,957,806,878 |
2 |
ZGB |
Таван Богд Капитал ХХК |
46,796,903 |
2,208,057,352 |
3 |
BDSC |
БиДиСек ХК |
3,037,044 |
991,513,105 |
4 |
GLMT |
Голомт Капитал ХХК |
4,311,367 |
955,728,860 |
5 |
MNET |
Ард секюритиз ХХК |
1,142,261 |
356,613,453 |
6 |
TTOL |
Апекс Капитал ҮЦК |
1,308,412 |
202,125,759 |
7 |
MICC |
Эм Ай Си Си ХХК |
1,645,246 |
152,790,715 |
8 |
MIBG |
Мандал Капитал Маркетс ҮЦК |
268,178 |
108,766,682 |
9 |
TDB |
Ти ди би секьюритис ХХК |
205,555 |
78,953,285 |
10 |
BUMB |
Бумбат-Алтай ХХК |
225,150 |
60,596,789 |
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
№ |
Үнэт цаасны Симбол |
Арилжсан ширхэг |
Үнийн дүн |
Дээд |
Доод |
1 |
BEND-BD-30/07/24-C0039-19.2 |
4 |
392,320 |
98,080 |
8,080 |
2 |
ETTD-BD-25/08/23-C0018-5.8 |
99 |
30,799,821 |
311,109 |
311,109 |
3 |
ICBN-BD-21/06/23-C0013-13 |
19 |
1,900,000 |
100,000 |
100,000 |
4 |
INVA-BD-10/04/24-C0041-18 |
776 |
77,600,000 |
100,000 |
100,000 |
5 |
LNDB-BD-03/04/24-C0027-15 |
33 |
3,131,700 |
94,900 |
94,900 |
Нийт |
931 |
113,823,841 |
|
|
2023 оны 5 дугаар сарын 22-ноос 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 931 ширхэг үнэт цаасыг 113,823,841 төгрөгөөр арилжаалав.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
№ |
Симбол |
Үнэт цаасны нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
1 |
MFG |
Мандал Ирээдүйн Өсөлт |
89,423 |
70,223,906 |
2 |
XOC |
ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН |
75,770 |
7,541,304 |
НИЙТ |
165,193 |
77,765,210 |
4. БАГЦЫН АРИЛЖАА:
№ |
Өдөр |
Симбол |
Үнэт цаасны нэр |
Нэгж үнэ |
Арилжсан ширхэг |
Үнийн дүн |
1 |
5/26/2023 |
INV |
Инвескор ББСБ |
5,375 |
258,417 |
1,388,882,550 |
ДҮН |
|
258,417 |
1,388,882,550 |
2023 оны 5 дугаар сарын 26-нд багцын арилжаагаар 258,417 ширхэг үнэт цаасыг 1,388,882,550 төгрөгөөр арилжаалав.
5. НҮҮРСНИЙ АРИЛЖАА:
Өдөр |
Симбол |
Худалдагч |
Багцын тоо |
Хэмжээ /тонн/ |
Хэлцлийн үнэ |
Үнийн өсөлт |
Үнийн дүн ₮ |
5/25/2023 |
ETT |
Эрдэнэс Тавантолгой ХК |
5 |
32,000 |
133.6$ |
1.52% |
4,275,200USD |
ДҮН |
32,000 |
|
|
|
2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц буюу 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 4,275,200 юань буюу 14,766,925,568 төгрөгөөр арилжаалав.
2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 8,458,352,257,872.01 төгрөг болсон бол ТОП-20 индекс 35,154.41 нэгж болж, өмнөх долоо хоногоос 2.53 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Цаг үе
“Хасбанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 179 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн А/70 тоот тушаалын дагуу “ХасБанк” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 677 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 52,700,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс буюу 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2023 оны зургаадугаар сарын 05-ны өдрийн хооронд МХБ-ээр дамжуулж хүлээн авахаар боллоо.
“ХасБанк” ХХК нь нийт хувьцааныхаа 5.0 хувьтай тэнцэх 52,700,000 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 677 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 35,677,900,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийтэд санал болгож буй хувьцааны 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувийг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын дагуу тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.
Хуваарилалтын нөхцөл:
Хөрөнгө оруулагчийн тоо |
Захиалга бүрэн биелэх хувьцааны тоо ширхэг |
Захиалга бүрэн биелэх дүн /төгрөг/ |
1-5,000 |
3,160 |
2,139,320 |
5,001-10,000 |
1,580 |
1,069,660 |
10,001-15,000 |
1,050 |
710,850 |
15,001-20,000 |
790 |
534,830 |
20,001-30,000 |
520 |
352,040 |
30,001-40,000 |
390 |
264,030 |
40,001-50,000 |
310 |
209,870 |
“Хасбанк” ХХК-ийн хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Райнос Инвестмент ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар, “Өлзий Энд Ко Капитал ҮЦК" ХХК туслах андеррайтераар тус тус ажиллаж байна.
Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
-
Улстөр нийгэм2020/10/19
Монголбанкны Ерөнхийлөгч Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчи...
-
Шударга мэдээ2022/02/16
Сарын бүрийн 1-нд согтууруулах ундаа зарахыг хориглосон шийдвэрийг хүчингүй болг...
-
Цаг үе2020/02/28
Австрали улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
-
Цаг үе2020/05/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Сэтгэгдэл