Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Наймдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

Огноо:

,

Наймдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ.

-Наймдугаар сарын 05-06-нд  Хүрээ цам даншиг наадам. Хүй долоон худагт үндэсний бөхөөр 256 (түрүү бөх 30,0сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, мөнгөн тоногтой эмээл) өвөр монгол, буриад бөхөөр тус бүр 64 (түрүү бөхчүүд  тус бүр 25,0 сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал ба мөнгөн тоногтой эмээл) бөхийн барилдаан болно. Бүх барилдаан сугалаагаар зохион байгуулагдана.

-Наймдугаар сарын 05-нд  Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Алтан Овооны тахилга наадмын 128 бөхийн барилдаан,

-Наймдугаар сарын 05-нд  Хонхор өртөөнд Төмөр замчдын баярт зориулсан 64 бөхийн барилдаан,

-Наймдугаар сарын 08.09-ний өдрүүдэд Өвөрмонголын Ордос хотод Өвөрмонгол 256 бөхийн барилдаан болно. 10 бөхийг урилгаар оролцуулах бөгөөд Эрээн хотоос Ордос хот хүртэлх замын зардал, байр хоолыг зохион байгуулагч талаас хариуцна. Түрүү бөхийн шагнал 20,0 сая төгрөг.

-Наймдугаар сарын 13-14-ны өдрүүдэд ОХУ-ын Тува улсын үндэсний баяр наадам Кызыл хотод болно. Урилгаар 5 бөх оролцох бөгөөд нэрсийг Тува улсын Спортын яаманд хүргүүлнэ.

-Наймдугаар сарын 19-нд  11:00  цагаас Налайх дүүргийн Налайхын голын эхэнд Нүүдэлчин Монгол фестивалын 64 бөхийн барилдаан.  Түрүү бөх 3,0 сая төгрөг.

-Наймдугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит 256 бөхийн барилдаан Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна. Түрүү бөхөд авто машины шагналтай.

-Наймдугаар сарын 27-нд  Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит сумо бөхийн нээлттэй тэмцээн 85 кг, -115 кг, +115 кг жингийн ангиллаар  Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна.Түрүү бөх тус бүр 30,0 сая төгрөгний мөнгөн шагналтай гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

"The MongolZ" баг "IEM Katowice" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Огноо:

,

Цахим спортын "CS2" төрлийн энэ оны хамгийн эхний том тэмцээн "IEM Katowice" Польшийн Катовице хотод 12 өдрийн турш үргэлжилж, дэлхийн шилдэг 24 багаас Францын "Vitality" баг аваргаар тодорлоо.

Хоёрдугаар байрт Оросын "Spirit" баг, гуравдугаар байрт манай улсын "The MongolZ" баг шалгарсан байна. "The MongolZ" багийн хувьд хагас шигшээд "Vitality"-д хожигдсоноор ийнхүү хүрэл медаль хүртжээ.

Тэдний дараагийн тэмцээн нь хоёрдугаар сарын 14-ны өдөр Румынд эхлэх 1.25 сая ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Харбин-2025” Азийн Өвлийн наадмыг МҮОНТ болон MNB SPORT сувгаар...

Огноо:

,

БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн  өвлийн наадам өнөөдөр Улаанбаатарын цагаар 20:00-д нээлтээ хийнэ. 

“Харбин-2025” Азийн өвлийн наадмыг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз болон MNB Спорт суваг эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ. Мөн MNB.mn сайт наадмын үйл явцын талаар огтмол мэдээлэх болно.

Тус наадам биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах 6 спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм. Харин Монгол Улсын шигшээ баг тамирчид 4 спортын 7 төрөлд 35 тамирчин энэ удаагийн наадамд өрсөлдөнө.

“Харбин-2025” Азийн өвлийн наадам энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ.

Сонирхуулахад, Азийн өвлийн наадам 1986 онд анх удаагаа зохион байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын шигшээ баг тамирчид тасралтгүй оролцож, нийт 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Улаанбаатар” өвлийн наадам энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно

Огноо:

,

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Скай резорт” цанын баазад зохион байгуулах гэж байна. Монгол Улсын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.

Наадмын үеэр

  • Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Параглайдинг /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Уулын цанын сонирхогчийн тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Кёрлингийн хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулна.

Үзвэр, үйлчилгээ

  • Шүхрийн үзүүлбэр
  • Шувуулахуйн үзүүлбэр
  • Хоол ундны үйлчилгээ
  • Цана, чарганы үйлчилгээ явагдана.

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгур, Бүгд найрамдах Тува, Бүгд найрамдах Буриад улс гэх мэт Монгол туургатны 100 гаруй гадаад тамирчин оролцоно.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох