Цаг үе
“Монгол Улсын хууль сахиулах ажиллагаан дахь хүний эрх” төслийн бэлтгэл ажлыг хангаж байна
Хууль зүй, дотоод хэргийн яамны санаачилгаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсын хууль сахиулах ажиллагаан дахь хүний эрх” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа ба уг төслийг АНУ-ын Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал хариуцсан товчоо санхүүжүүлэх юм.
Дээрх төсөл нь цагдаагийн болон бусад хууль сахиулах ажиллагаанд дагаж мөрддөг хууль тогтоомж, дүрэм, журам болон практик хэрэглээг боловсронгуй болгох, түүнчлэн хууль сахиулах алба хаагчдыг бэлтгэдэг үндсэн институт болох Дотоод хэргийн их сургуулиас олон улсын хүний эрхийн стандартад нийцсэн боловсрол олгох чадавхийг дэмжих замаар хууль сахиулах салбарт хүний эрхэд суурилсан хандлагыг бэхжүүлэх зорилготой юм.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа нар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч, суурин төлөөлөгч Лин Цао, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Л.Бархас нартай уулзаж, төслийн явц, зарим анхаарах асуудал болон төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам
Цаг үе
Нийт нутгийн 68 хувьд цастай байна

Цаг үе
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
Цагдаагийн байгууллагад өдөрт 15-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Залилах гэмт хэрэгт өртөх томоохон шалтгаан нь иргэд өөрсдийн ашигладаг дансаа бусдад ашиглуулах, хувийн мэдээллээ өгснөөс үүдэлтэй. Тухайлбал,
- Энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Энхийг сахилуах ажиллагаанд явсан дүү маань шуудангаар доллар явууллаа, зардлаа төлөөрэй гэсний дагуу 16 сая 955 мянган төгрөг бусдын дансруу шилжүүлж, залилууллаа”;
- Энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Миний хувийн мэдээллийг ашиглан зээлийн аппликейшнээс 17 сая төгрөгийн зээл авсан байна”;
- Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Баригдаж буй барилга руу 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж залилууллаа”;
- Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Зээл чөлөөлнө гэх зарын дагуу холбогдож, 35 сая төгрөг залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Залилах гэмт хэрэг нь иргэдийн хэрэгцээ шаардлага, сүсэг бишрэлийг далимдуулах, боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж, харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг юм.
Иргэд Та бүхэн залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байх, өөрийн хэрэглэж буй цахим платформынхоо нууц үгийг тодорхой хугацаанд солих, хуурамч зар мэдээлэлд итгэж гүйлгээ хийхгүй байна уу.
Цаг үе
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэл дуусаад энэ сарын 25-наас хойш eyesh.eec.mn сайтын "Шалгуулагчийн булан"- гаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэж авах боломжтой.
Өвлийн буюу тухайн жилийн хоёр дахь шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой юм.

-
Урлаг спорт2019/06/16
Морь унаач хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангах тухай зөвлөмж
-
Үзэл бодол2020/03/09
БСШУС-ын сайд теле хичээлийг бичих явцтай танилцлаа
-
Цаг үе2024/10/14
Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ...
-
Улстөр нийгэм2021/12/31
Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг дахин 6 сарын хугацаагаар хойшлу...
