Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллана

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Шин Хи Буг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус нийгэмлэгийн зүгээс Улаанбаатар хотод сүрьеэ өвчний эсрэг төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн юм.

БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэг нь 1953 онд байгуулагдсан, ашгийн бус байгууллага юм. 2014 оноос хойш Улаанбаатар хотод сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаа явуулж буй бөгөөд сүүлийн дөрвөн жилд КОИКА-гийн дэмжлэгтэйгээр богино хугацааны төслүүдийг хэрэгжүүлж иржээ. Мөн тус байгууллага нь 2020 оноос нийслэлийн төвийн зургаан дүүрэгтэй сүрьеэгийн илрүүлгийн үйл ажиллагаанд хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний ойрын  хавьтлыг эрт илрүүлэгт хамруулах, өвчилсөн тохиолдлыг эмчилж эдгэрүүлэх, хянах зэрэг ажлыг хийж байна.

Өнгөрсөн хугацаанд зөвхөн богино хугацааны төслүүд хэрэгжүүлж байсан тул энэ удаад урт хугацаанд хэрэгжих боломжтой төсөл боловсруулсан гэдгийг БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Шин Хи Буг онцлов. Мөн тэд төслөө Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвд танилцуулжээ. Төслийн хүрээнд тус нийгэмлэг нь Улаанбаатар хотод

  • Сүрьеэгийн эмчилгээ, тусламж, үйлчилгээгээр дагнасан эрүүл мэндийн байгууллага байгуулах,
  • Эрүүл мэндийн байгууллагуудад рентгений алсын зайны болон хиймэл оюун ухааны оношилгооны үйлчилгээ үзүүлэх,
  • Сүрьеэгийн нян судлалын шинжилгээний үйлчилгээ үзүүлэх,
  • Алслагдсан газруудад явуулын эрүүл мэндийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэсэн дөрвөн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийтийн эрүүл мэндийг дэмжих, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай уг төслийг нийслэлийн зүгээс дэмжин ажиллахад бэлэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө хэлж, талархал илэрхийллээ. Төслийн цаашдын төлөвлөлт, үйл ажиллагаанд НЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Огноо:

,

Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
 
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ

Огноо:

,

Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.

2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Огноо:

,

Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
 
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох