Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ЦЕГ: 21 үхэр, 5 адуу хулгайлан, худалдан борлуулах гэж байхад нь илрүүллээ

Огноо:

,

Малчин түмний ажил мундахгүй их. Үүр хаяарахаас үдшийн бүрий хүртэл сааль сүүгээ базаах, хотоо цэвэрлэх, хадлан тэжээлээ бэлдэх, мал сүргээ  хариулах гэхчлэн хөлсөө дуслуулсан хөдөлмөрийн үр шимээр хэдэн малаа өсөхийг харах л тэдний жаргал гэлтэй. Эртнээс Монголчууд мал сүргээ үр хүүхэд лугаа хайрлан, нүдлэн өсгөдөг байсан уламжлал өдгөө ч хадгалагдсаар. Гэтэл чин шударга хөдөлмөрийн эсрэг туйлд тэвчишгүй хулгайн замаар амьдрагсад ч гэж байсаар...

Малчин өрхийн санхүүгийн гол эх үүсвэр нь мал сүрэг нь байдаг. Гэтэл хээлтэй малыг бэлчээр дээр нь нядалж, хэдхэн цаасны төлөө хөрш зэргэлдээ айл сахалтаа тонон дээрэмдэж, амьдралаа залгуулах ганц тугалтай үнээг нь нутгийн буурайгаас хулгайлах хүн чанаргүй үйлдэл өнөөдрийн хотонд орсон чоно лугаа хулгайчдаас гарсаар байна.

Манай сурвалжлах баг Төв аймгийн Шарын аманд намаржих нутгийн айлаар зочиллоо. Биднийг 20 тооны үхрийнхээ талыг нь алдаад хөлөө цуцтал хайсан буурай магнайгаа тэнийтэл баярлан хүлээж авсан юм. Учир нь цагдаагийн байгууллагаас хулгайд алдсан малыг нь олж тогтоон, бүрэн тоогоор нь хүлээлгэн өгсөн байжээ. Нээрээ л насаараа хураасан буяныг нь нэг л шөнө атгаг хулгайчид туугаад явсан байхдаа...

Тус хэргийг тодруулбал Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэр, нийслэл орчмын малчин иргэдийн 21 тооны үхэр, 5 тооны адууг үргэлжилсэн үйлдлээр хулгайлан Дархан-Уул аймагт худалдан борлуулах гэж байхад нь цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг 524 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 128 нэгжээр буюу 19,6 хувиар буурсан. Энэ нь гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдэд цагдаагийн байгууллагаас нэг бүрчилсэн хяналт тогтоон, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байгаатай холбоотой юм.

Мөн Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор "МАЛ МАХ" нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.

Тиймээс иргэд та бүхэн мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнийг төв суурин газарт худалдан борлуулах, тээвэрлэх тохиолдолд заавал мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ авах шаардлагатай, зарим тохиолдолд малын хулгайчид энэхүү гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдэх, энэ асуудлыг хариуцсан зарим албан тушаалтан хуурамч гарал үүслийн бичиг гаргаж өгч, малын хулгайчдыг өөгшүүлэх үйлдэл бүртгэгдэж байгаад тухайн орон нутгийн иргэд өөрсдөө давхар хяналт тавьж хамтран ажиллах шаардлагатай байна.

Түүнчлэн иргэд алдсан, олдсон малын зар мэдээллээ “Малчин лавлах-109” дугаарт үнэ төлбөргүй өгөх, малчин өрхүүд өөрийн өмчлөлийн мал сүргийг бэлчээрт олон хоног, удаан хугацаагаар эзэнгүй, хариулгагүй орхихгүй байх, сүүлийн үеийн шинэлэг техник тоног төхөөрөмж /чип, байршил тогтоогч, камер гэх мэт/-ийг ашиглах, орон нутгийн мал бүхий иргэд нэгдэх нөхөрлөл, бүлгэм үүсгэж мэдээ, мэдээлэл солилцох, цагдаагийн байгууллагатай байнга мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажиллах, малаа алдсан тохиолдолд хугацаа алдалгүй нэн яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна. Учир нь малчид эхлээд өөрсдөө хайж явсаар цаг хугацаа алддаг тал байгааг анхаарах хэрэгтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Малч ухааныг хулгайгаар биш хөдөлмөрөөр үргэлжлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2025.07.02 хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

· Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төсвийн байнгын хороо

· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2025.07.02/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

17.00

“Их засаг”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Намууд санхүүгийн хагас жилийн тайлангаа нийтэд мэдээлнэ

Огноо:

,

Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нам нь санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр, 34 дүгээр зүйлийн 34.1-т хандивын тайланг улирал бүр гаргаж нээлттэй өгөгдлийн санд байршуулан мэдээлэн, сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр заасан.

Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудад 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр албан бичиг хүргүүлсэн юм.

Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор намынхаа цахим хуудастаа байршуулж, цахим хуудасгүй бол өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулахаар хуульчилсан.

Түүнчлэн хандив өгсөн иргэний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, эсхүл хуулийн этгээдийн нэр, хандивын хэмжээ, хандивыг хүлээн авсан он, сар, өдрийн цахим хуудастаа хайт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал тутам байршуулж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх бөгөөд уг мэдээллийг намын санхүүгийн тайланд тусгайлан заах юм гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох