Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр цас орно.
2019 оны 12 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 21-26 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, говийн бүн нутгийн хойд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.
2019 оны 12 дугаар сарын 24-нөөс 12 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 27-ноос нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна.
Цаг үе
Бичил тээврийн хэрэгслийн осол хоёрхон сарын дотор 1235-д хүрчээ
Цаг үе
Сүүлийн 10 жилд усны ослоор 232 хүүхэд амь насаа алджээ
Сүүлийн 10 жилийн хугацаанд усны ослын улмаас 232 бага насны хүүхэд амь насаа алдсан байна. Усанд эндсэн шалтгааны дийлэнх нь эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унасан зэргээс үүдэлтэй байна.
Иймд:
- Гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг нэг хором ч хараа хяналтгүй орхихгүй байх,
- Гол мөрөнд ашиглах зориулалтгүй хийлдэг гудас, дугуй, хөвөгч тоглоом зэрэг хэрэгслээр хүүхдээ тоглуулахгүй байх,
- Гол, нуурын эрэг дагуу бууж амрах, майхан барихдаа тухайн газрын усны урсгал, гүн, эргийн тогтоц зэрэг нөхцөл байдлыг урьдчилан судалж, эрсдэлээ тооцоолон аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Цаг үе
"Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
"KHARKHORUM 360° visual art & music festival" төслийн талаар хэвлэлийн хурал 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр боллоо.
Өдгөө дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус фестиваль цаг хугацаа буюу TIME нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн хугацаанд тус төслийн хүрээнд хиртэлт буюу цаг хугацааны солбилцол, сүнс буюу дотоод ертөнц зэрэг агуулгын хүрээнд гурван бүлэг хийж, гурван жил завсарласан. Харин энэ жил үндэсний бахархалыг сэргээх, олон улсын түвшинд гарах зорилготойгоор ажиллаж буйг тодотгов.
"KHARKHORUM 360° visual art & music festival" төслийн багийнхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Өдгөө дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус фестиваль цаг хугацаа буюу TIME нэртэйгээр зохион байгуулагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд тус төслийн хүрээнд хиртэлт буюу цаг хугацааны солбилцол, сүнс буюу дотоод ертөнц зэрэг агуулгын хүрээнд гурван бүлэг хийж, гурван жил завсарласан. Харин энэ жил үндэсний бахархалыг сэргээх, олон улсын түвшинд гарах зорилготойгоор ажиллаж буйг тодотгов.
Энэ жилийн онцлог нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайзыг бүтэн тойрсон 12 метр өндөр, 300 метр урттай 360 градусын дэлгэц байрлуулах юм. Уран бүтээлч бүрт зориулан бүтээсэн дижитал контент тус дэлгэцээр тасралтгүй дүрслэгдэж, үзэгчид тоглолтыг зөвхөн сонсох бус, орчинд нь бүрэн автан мэдрэх боломжтой байна. Мөн дуугаралтын хувьд Cinematic Orchestral системийг ашигласнаар хөгжмийн орон зайн мэдрэмж, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү бодитоор хүргэхээр төлөвлөжээ. Ингэснээр амьд хөгжмийн тоглолт, дижитал дүрслэл, орон зайн дуугаралт нэгэн зэрэг хослуулах юм.
Тус фестиваль наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэхүү тоглолт нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ урлаг болох visual art буюу таван мэдрэхүйн урлагийн хөгжлийг гайхуулах хөгжмийн үдэшлэг юм. Энэ жил TIME буюу Хүннүгийн үеэс хойших таван томоохон үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар харуулж, үзэгч сонсогчдыг 2000 гаруй жилийн цаг хугацаагаар аялуулахаар төлөвлөжээ.
Мөн COP17 хурал Монгол Улсад зохион байгуулагдаж буйтай холбогдуулан "Нэг тасалбар -Нэг мод -Нэг өв" санаачилгыг эхлүүлсэн байна. Санаачилгын хүрээнд Хархорум төгөл бүтээх аж.
Фестивалийн хүрээнд нийт 12 өдрийн арга хэмжээ зохион байгуулахөөр төлөвлөсөн байна. Үүний нэг болох бүтээлч соёл, түүх, худалдаа наймааг агуулсан Bazaar төсөл маргааш буюу наймдугаар сарын 11-нд эхэлнэ. Уг арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы дэргэд 10 өдрийн турш үргэлжилнэ. Өдөр бүр өөр агуулгатай байх аж.
-
Цаг үе2021/01/05
Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн
-
Цаг үе2022/08/19
Цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх байрын засварын ажлын явцыг шалгалаа
-
Шударга мэдээ2021/10/26
Өнөөдөр 4148 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
-
Цаг үе2024/10/07
Гамшгийн хор, уршгийг арилгахад зориулж 100 сая төгрөгийг шийдвэрлэлээ


