Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

АМГТГ: Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 27 хоногийн нөөцтэй байна

Огноо:

,

Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нийт 85,073 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,510 тн, АИ-92 автобензин 27,164 тн, АИ-95 автобензин 6,466 тн, Дизель түлш 44,272 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 15 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 33 хоног, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 8,076 тн, Хангайн бүс 4,377 тн, Төвийн бүс 14,009 тн, Зүүн бүс 3,533 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,021.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 20.5 мян.тн, АИ-92 автобензин 575.1 мян.тн, АИ-95/98 автобензин 16.3 мян.тн, Дизель түлш 1,100.6 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 49.4 мян.тн, Жет А-1 түлш 41.0 мян.тн, бусад бүтээгдэхүүн 218.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна гэж АМГТГ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3.2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ

Огноо:

,

-"Эрдэнэс Тавантолгой” компанийн Цанхийн хэсэгт шинэ уурхай ашиглалтад орж, сайн чанарын коксжих нүүрс олон улсын үнээр борлуулах боломж бүрджээ- 

Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан. 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” компанид өнөөдөр ажиллалаа. Онцгой дэглэмийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн  танилцууллаа. Энэ хугацаанд,

-Гацсан байсан биржийн арилжааг сэргээж 75 удаагийн арилжаагаар 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая ам.долларын орлого олсон.

-Гэрээнүүдийг гацаанаас гаргаж, нүүрс тээврийг сарын 1.7 сая тонноос 2.8 сая тоннд хүргэж 1.6 дахин нэмэгдүүлсэн.

- Техникийн бэлэн байдал 56 хувиас 81 хувьд хүрсэн.

-Dashboard систем нэвтрүүлж, олборлолт, тээврийг шууд хянах боломжтой болсон.

-Засгийн газар, компанийн хамтын ажиллагаагаар 2026–2029 оны дунд хугацааны стратеги боловсруулсан.

 -2025.10.06-нд Цаофэйдянь нөхцөлтэй арилжаа зарлаж, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч орны зах зээлд нэвтрэх эхлэлийг тавилаа.

-Цанхийн хэсэгт шинэ уурхай ашиглалтад орж, сайн чанарын 1/3 коксжих нүүрсийг олон улсын үнээр борлуулах боломж бүрдсэн. Нэгж бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашиг 40 хувиар нэмэгдсэн зэрэг мэдээллийг өгч байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны наймдугаар сард 2,7 сая тонн нүүрс, экспортолсон бол есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолжээ. Есдүгээр сарын нүүрсний экспорт тус компанийн бүх цагийн үеийн экспортын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Онцгой дэглэмийн хугацаанд улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэрлэх, ачих, хил нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, компанийн үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багт даалгасан. 

Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг амжилттай биелүүлж, эдийн засгийг сэргээх, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүллээ гэдгийг Ерөнхий сайд онцлоод бодит үр дүн гарган ажилласан БЭТ-ийн баг болон компанийн хамт олонд талархал илэрхийллээ. Бүрэн эрхт төлөөлөгчийн багийг үргэлжлүүлж ажиллах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэлээ. 

Манай улсын эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрэхэд тус компани онцгой үүрэг гүйцэтгэлээ. Үлдсэн арав, арваннэг, арванхоёрдугаар сард биржийн арилжаа, борлуулалт нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэж, төсөв ашигтай гарах нөхцөл бүрдэж байна гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Мөн цаашид “Эрдэнэс Тавантолгой” компанийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулах, технологийн шийдлийг ашиглаж дотоод худалдан авалт, гэрээний ил тод байдлыг хангах, ил тод, олон нийтийн оролцоотой нээлттэй хувьцаат компани болгох, компанийн үнэлгээ болон хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэн Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах ёстойг хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Өсвөр насны хүүхдүүдийн "бужигнаан"-ыг шалгаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 3-ны 18:55 цагт "БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт хүүхдүүд бүлэг бөөгнөрөл үүсгэн зодоон хийх гээд байна" гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу насанд хүрээгүй оролцогч нарын хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч, өмгөөлөгч нарыг оролцуулан хуульд заасан шалгах ажиллагааг явуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа

Огноо:

,

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан.
 
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 7 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг 8 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн тус тус баталсан.
 
Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан.
 
Банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2025 оны 9 дүгээр сарын ээлжит хүү болох 8.6 тэрбум төгрөгийг санд хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг дахин арвижууллаа. Өмнө нь 5, 6, 7, 8 дугаар сарын хүү болох 35.0 тэрбум төгрөгийг хүлээн авсан ба одоогийн байдлаар нийт 43.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг санд хүлээн аваад байна. Энэхүү хадгаламжийн хугацаанд нийт 105.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох юм гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох