Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдөр /2023.11.15/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хууль зүйн байнгын хороо

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

 

2

Эдийн засгийн байнгын хороо

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

334 тоот

3

Хууль зүйн байнгын хороо

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Үндсэн хууль”

 

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

5

Төрийн байгуулалтын байнгын хороо

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 696 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 357 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 345 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан 6 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.  

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 106 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 30 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил тогтоогдсон 6 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 11 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын ХАСХОМ шинэчлэн бүртгүүлэх ажил үргэлжилж байгаатай холбогдуулан нийт 1052 мэдүүлэг гаргагчийг сургалтад хамрууллаа гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Хуванцаргүй COP17” уриалга дэвшүүллээ

Огноо:

,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг хуванцаргүй зохион байгуулах уриалга дэвшүүлж, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Энэхүү санаачилгын хүрээнд зочид буудал, аялал жуулчлалын салбарт: 

-Зочдын өрөөнд нэг удаагийн ариун цэврийн хэрэгслийг автоматаар байршуулахгүй байх;
-Зочны хүсэлтээр олгох, сонголтоор худалдаалах хэлбэрт шилжих;
-Дахин ашиглах боломжтой усны сав, байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх арга хэмжээг бодлогын түвшинд дэмжихээр зорьж байна.

Уг зохицуулалт нь хуванцарын хэрэглээ, хог хаягдлыг бодитойгоор бууруулахын зэрэгцээ тогтвортой аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсын ногоон хөгжил, байгаль орчны хамгааллын бодлого, олон улсын өмнө хүлээсэн амлалтыг бодит ажил болгоход чухал ач холбогдолтой юм.

Энэхүү санаачилга нь COP17 арга хэмжээний хүрээнд олон улсын зочид, төлөөлөгчдөд Монгол Улсын байгальд ээлтэй, хариуцлагатай жишгийг таниулах бодит алхам болно гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Багануур дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар “Багануур” ХК-д ажиллаж, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, санал хүсэлтийг нь сонсож, зарим шийдвэрийг гаргалаа.

Монгол Улсын Эрчим хүчний хэрэглээний 62 хувийг дангаараа бүрдүүлдэг “Багануур” ХК 762.8 сая тонн нүүрсний нөөцтэй. 2025 онд 4.8 сая тонн нүүрс олборлож, 268.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. 2010 оноос хойш нүүрс олборлолтын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа ч “Багануур” ХК санхүүгийн алдагдалтай ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Багануурын уурхай нь салбарын үнийн зохицуулалтаас болж алдагдалтай ажилладаг. Цаашид салбарыг шинэчлэх, үр өгөөжтэй ажиллуулах шаардлагатай. Багануурын дулааны станц өдгөө ямар нэг гэмтэл гарахад бэлэн байдалтай бөгөөд алдагдалтай ажиллаж байна. 150 МВт-ын дулааны станцын зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна. Дулааны станц зөвхөн дулаан үйлдвэрлэдэг тул өвлийн улиралд ажилладаг. Дулааны тариф бага учир алдагдалтай ажиллаж, төрөөс татаас авдаг, хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй байдаг. Харин цахилгаан, дулаан, батарей хосолсон үйлдвэр баривал хувийн хэвшил зардлаа гаргаад хийх боломжтой. Мөн станц цаашид биеэ даагаад ажиллах боломжтойгоос гадна урсгал зардлаа нөхөөд ашигтай ажиллах, эдийн засгийн үр өгөөжтэй байдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт энэ талаар судлахыг үүрэг болголоо” гэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Энэ жил дулааны аргаар боловсруулж, жигнэсэн хөх нүүрс хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 35 хувиас дээш хувиар буурсан. Цаашид Багануурын уурхайг түшиглээд үйлдвэр барьж хэрэглээгээ дотоодоос хангана. Багануурын уурхайн нүүрсний дундаж илчлэг 3300 ккал байдаг. Угааж, баяжуулснаар энэ үзүүлэлт 30 хувиар өсөх боломжтой. Нүүрс пиролизын үйлдвэр барих ажлыг “Эрдэнэс Монгол” хариуцаад хийж байна. Улаанбаатар хот жилд 450-500 мянган тонн нүүрс хэрэглэдэг. Цаашид нүүрсний хэрэглээг багасгаж, 2030 он гэхэд 200 мянган тонн нүүрс хэрэглэхээр төлөвлөсөн” гэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Энэ жил хөх нүүрсийг гаднаас авч түлсний үр дүнд Улаанбаатар хотын утаа багассан. Цаашид БНХАУ-аас өндөр үнэтэй хагас коксон шахмал түлшийг худалдаж авах уу, Багануурын уурхайг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулах уу гэдэг асуудалд шийдэл гаргахаар ажиллаж байна. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулснаар нүүрсний өртөг буурна. Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаж хагас коксон шахмал түлшний үйлдвэрийг яаралтай эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Мөн Багануурын уурхайг түшиглэсэн үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, үүнтэй холбоотой эрх зүйн орчныг сайжруулах талаар бид ярилцаж шийдлүүд гаргалаа. Алслагдсан дүүргийг аж үйлдвэржсэн дүүрэг болгох боломж байна” гэв.

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600 мянган тонн хөх нүүрс, 81.8 мянган тонн нам температурын давирхай үйлдвэрлэхээс гадна 40 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2026/01/28

Улаанбурхан өвчний дараагийн давлагаанаас сэргийлэх зорилгоор эрүүл ...

Улстөр нийгэм2026/01/28

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан ша...

Улстөр нийгэм2026/01/28

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Хуванцаргүй COP17...

Улстөр нийгэм2026/01/28

Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрч...

Улстөр нийгэм2026/01/28

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 ху...

Шударга мэдээ2026/01/28

Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг...

Шударга мэдээ2026/01/28

ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлө...

Улстөр нийгэм2026/01/28

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц ...

Цаг үе2026/01/28

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 ...

Цаг үе2026/01/28

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ...

Санал болгох