Цаг үе
Төрийн банк: 15 жилийн ойгоо угтан ахмадууддаа хүндэтгэл үзүүлнэ
Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтынхоо хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажилласаар ирсэн.
2024 оны хувьд Төрийн банкны 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд Сар шинийн босгон дээр хамгийн өндөр настай 15 ахмад харилцагчдадаа 1,500,000 төгрөгийн урамшууллыг олгох аж. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хүндэтгэлийн аян-2024”-ынхаа хүрээнд хоёрдугаар сарын 1,2-нд Улаанбаатар хот болон орон нутгийнхаа салбар нэгжээрээ дамжуулан өндөр настай 93 ахмадад хүндэтгэл үзүүлэхээр болжээ.
Мөн ахмад харилцагчдадаа зориулан Гялсбанк 3.0 шинэчлэгдсэн аппликэйшн дээр онлайнаар тэтгэврийн зээлээ хүссэн цагтаа хүссэн газраасаа 12 сараар хурдан шуурхай авах боломжийг бий болгож өгсөн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгаар болон Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
Дундаж давхаргыг дэмжигч – Үндэсний тэргүүлэгч Төрийн банк
Цаг үе
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Тээврийн прокурорын газраас 2026 оны 4 дүгээр сарын байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 302 хэргийг шүүхэд шилжүүлснээс 103 хэрэг нь явган хүний гарц дээр гарсан зам тээврийн осол байна.
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 4 хүний эрүүл мэндэд хөнгөн, 59 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 28 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 12 хүний амь нас хохирсон байна.
Үүнээс хүүхэд хохирсон 16 тохиолдол байгаагаас 1 хүүхдийн амь нас хохирч, 6 хүүхэд хүнд, 8 хүүхэд хүндэвтэр, 1 хүүхэд хөнгөн гэмтсэн нь хүүхдүүд зам тээврийн осолд өртөх хамгийн эрсдэлтэй болохыг харуулж байна.
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас өндөр настай 2 хүний амь нас хохирч, 5 хүний эрүүл мэндэд хохирол учирчээ. Мөн гадаад улсын 1 иргэн гэмтсэн байна.
Дээрх зам тээврийн ослын дийлэнх буюу 77.7 хувь нь өдрийн цагаар, үзэгдэх орчин чөлөөтэй үед гарсан байх бөгөөд жолооч явган хүний гарцын өмнө хурдаа сааруулаагүй, зам тавьж өгөөгүй, гэрлэн дохио үл тоомсорлосон, уулзвар, гарц дээр анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалан үйлдэгджээ.
Тодруулбал: Жолооч явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас 68, уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас 23, гэрлэн дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаагүй явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас 5, хориглосон гэрэл дохиогоор хөдөлгөөнд оролцсоны улмаас 7 хүнийг явган хүний гарц дээр мөргөсөн тохиолдол гарсан байна.
Осол гаргасан жолооч нарын 5 нь согтуугаар үйлдсэн бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч осол гаргаж явган зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулсан 1 тохиолдол байна.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар Жолооч нь зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн тохиолдолд заавал хурдаа хасах, зогсож явган зорчигчид зам тавьж өгөх, мөн зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчийг өнгөрөөх, хүлээх үүрэгтэй.
Тиймээс жолооч та бүхэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган хүний гарцын өмнө хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч, Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, соёлтой оролцохыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.

Цаг үе
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглэсэн хагас коксон түлшний үр дүнг хэлэлцсэн байна.

Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат агаар бохирдуулагч бодисууд өнгөрсөн оны мөн үеэс 54 хүртэл хувиар буурсныг онцолжээ.

Тодруулбал PM2.5 тоосонцор нь 9 мкг/м3 буюу 17 хувиар, азотын давхар исэл (NO2) нь 2 мкг/м3-ээр буюу 4 хувиар, PM10 тоосонцор нь 23 мкг/м3-ээр буюу 21 хувиар, хүхэрлэг хий (SO2) нь 36 мкг/м3-ээр буюу 54 хувиар бага гарсан талаар албаныхан танилцууллаа. Тэгвэл эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал “Бидний хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан гэж үзэж байгаа. Энэ бол ажлын үр дүн” гэдгийг тодотгосон байна.
Ташрамд дуулгахад 2025-2026 оны халаалтын улиралд гэр хорооллын айл өрхөд борлуулалтын 425 цэгээр 436.7 мянган тонн хатуу түлшийг нийлүүлсэн бөгөөд үүний 333.3 мянган тонн нь хагас коксон түлш байсан гэлээ.
Цаг үе
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 дугаар хороолол-2 бүсчлэлд байрлах 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь зоорьтой, хоёр давхар бүхий тэнхлэгээрээ 24.0 х 28.0 ам метр хэмжээтэй, нийт 1491.5 ам метр талбайтай барилга юм. Тус барилга нь цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаатай баригдана.
Өнөөдрийн байдлаар барилгын хоёрдугаар давхрын каркас угсралтыг хийж байна. Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна саравч, ногоон байгууламжийн ажлыг цогцоор нь шийдэх юм. гэж НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ-с мэдээллээ.





-
Цаг үе2025/05/27
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2022/05/30
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Цаг үе2022/12/06
Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангахыг үүрэг болголоо...
-
Шударга мэдээ2022/09/13
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, яндангаа хөөлөөрэй
