Цаг үе
"Тавантолгой түлш" ХХК “Бүтээн байгуулалт, инновацийн салбарын оны онцлох байгууллага”-аар шалгарлаа
Арванхоёрдугаар сарын 31-ний үдэш болдог “Алтан сарнай” наадам 19 дэх жилдээ салбар салбарын шилдгүүдээ тодрууллаа. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос 2000 онд анх "АЛТАН САРНАЙ" наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед уг наадмыг залуусын дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор өдгөө Ерөнхий сайдын алба хашиж буй У.Хүрэлсүх санаачилж байсан байна. Харин өнөөдөр Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо улс орны өнцөг булан бүрт 70 мянга гаруй залуусыг нэгтгэсэн, үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болжээ.
Өнгөрсөн хугацаанд олонд танигдсан нэр хүндтэй олон эрхэмд “Алтан сарнай” наадмын цомыг гардуулсан бөгөөд тэд өнөөдөр салбар салбартаа манлайлж байна. “Алтан сарнай” наадам жилээс жилд өргөжин шагналын хүрээгээ тэлсээр байна. Энэ жилийн “Алтан сарнай” наадмын “Бүтээн байгуулалт, инновацийн салбарын оны онцлох байгууллага”-аар “Тавантолгой түлш” ХХК шалгарч "Алтан Сарнай- 2019" цомын эзэн боллоо.

Энэхүү цомыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Тавантолгой түлш” ХХК-ий ажилчдад гардуулан өгөв. Энэ үеэр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотыг утааг бодитой бууруулсан та бүхэндээ баярлалаа. Энэхүү шагналыг авахад танай байгууллагын олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, энэ жил гаргасан амжилтаа ирэх жилдээ ахиулан ажиллахыг хүсэн ерөөе” гэв.
Цаг үе
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Цаг үе
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжиж байна.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
Харин маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
.jpg?w=1000)
-
Цаг үе2026/02/02
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ...
-
Шударга мэдээ2025/10/27
АҮЭБЯ: Улаанбаатарт шатахуун түгээлт хэвийн үргэлжилж байна
-
Улстөр нийгэм2020/04/09
Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлнэ
-
Улстөр нийгэм2022/01/06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
