Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 816 хэрэг шалгагдаж байна

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 101 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 816 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мөрдөгчийн мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлэв.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “С” нь Сонгинохайрхан дүүргийн ...-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан гэх;
  • “А” нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • “Б” нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • “Ё”, “Д”, “М”, “Б” нар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн эрүү шүүлт тулгасан гэх;
  • БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын албан тушаалтан “Б”, “Ж” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт хохирол учруулсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

БНСУ болон Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Огноо:

,

Өнгөрөгч сард буюу 2025 оны 5 дугаар сарын 29-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд хамтын ажиллагааны арга замыг тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, мөн Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилготой түншлэлийг эхлүүлж байна.

Гарын үсэг зурсан талууд дараах үндсэн чиглэлүүдэд хамтран ажиллана:

1. Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх – Улаанбаатар хотын гэр хорооллын агаарын чанарыг сайжруулах бүсэд цэвэр эрчим хүчний технологи болон тогтвортой дэд бүтцийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд чиглэнэ. 

2. Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах зохицуулалтын механизмыг дэмжих – Үндэсний хууль тогтоомжид нийцсэн дүрэм, журмыг хамтран боловсруулж, батлан хэрэгжүүлнэ.

3. Институц болон техникийн чадавхыг бэхжүүлэх – Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн эх үүсвэрийг ашиглан олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, хоёр улсын тогтвортой хөгжлийн болон Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн (ҮТХН) зорилтуудад хүрэхэд дэмжлэг үзүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороод, ажлын хэсгүүдээс зохион байгуулах өнөөдрийн /2025.06.04/ хэлэлцүүлгийн товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг

Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсий бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг танилцуулах

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтарсан

Хаягдал үнсний ашиглалт, байгаль орчны нөлөөллийн талаар салбар дундын асуудал  

10.00

“Их Эзэн Чингис хаан”

 

 
 
 
 
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.06.04/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хууль зүйн байнгын хороо

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Их засаг”

2

Инновац, цахим бодлогын байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

14.00

“Их засаг”

 

 
 
 
 
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох