Цаг үе
Төрийн банк: “Хүнд ээлтэй хамт олон” талархал гардан авлаа

“Монголын эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллага НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран Худалдаа үйлчилгээний салбарт ажлын байрны дарамт, бэлгийн хүчирхийллээс ангид орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх "Хүндээ ээлтэй хамт олон” төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлж дуусжээ.
Уг төсөлд “Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк” оролцож 16 ажилтнаа сургагч багшаар бэлтгэж, 1100 гаруй ажилтанд ажлын байрны дарамт, бэлгийн хүчирхийллээс ангид байх мэдлэгийг олгон биет ба биет бус орчинд шинжилгээ хийсэн байна.
"Хүндээ ээлтэй хамт олон” төслийг дэмжин, манлайлан ажилласан Төрийн банканд төслийн хаалтын үеэр “Талархал” гардууллаа.Төрийн банкны ажилчид уг төсөлд хамрагдсанаар ажлын байрны дарамт, бэлгийн хүчирхийллээс ангид орчин бүрэлдэж байгаа бөгөөд бусад байгууллагуудад туршлагаасаа хуваалцах боломжтой болж байгаа юм.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 03-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Цаг үе
Нийтийн эдэлбэрийн газрын тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ
НИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхбаатар Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ хил заагийг тогтоох тухай асуудлыг танилцууллаа.
Нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Тэр хэрээр гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхээр нийтийн эдэлбэрийн газрыг нэмэгдүүлэх зорилгоор 2019-2024 онуудад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 удаагийн тогтоолоор нийт 308 байршлын 298.75 га газрыг нийтийн эдэлбэрийн газарт бүртгээд байна.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211, А/234 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон явган хүний зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх гараашнуудыг чөлөөлж газрын зөрчил арилгах арга хэмжээ авч ажилласан гэдгийг онцоллоо. Уг чөлөөлөлт хийсэн газар болон бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газрыг судалж Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтийн эдэлбэр газарт авахаар тусгажээ.
Үүнд:
- Баянгол дүүрэгт 16 байршлын 68 га
- Баянзүрх дүүрэгт 12 байршлын 80 га
- Сонгинохайрхан дүүрэгт 10 байршлын 95 га
- Сүхбаатар дүүрэгт 12 байршлын 95 га
- Хан-Уул дүүрэгт 2 байршлын 52 га
- Налайх дүүрэгт 1 байршлын 48 га
Цаашид нийтийн эдэлбэр газарт авсан байршлуудад зориулалтын дагуу хот төлөвлөлт, газрын менежментийн бодлогоор хөгжүүлж, ашиглалт, хамгаалалт тохижуулалтын асуудлыг шийдвэрлүүлэх саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх гэнэ. Нийтийн эдэлбэрийн газарт хийж буй ажлыг иргэд, олон нийтэд нээлттэй болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүрд мэдээлэх гэнэ. Мөн нийтийн эдэлбэрийн газрын тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг цаашид шат дараатайгаар авч хэрэгжүүлэх юм байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит IV хуралдаанд дээрх нийтийн эдэлбэр газарт хүүхдийн тоглоомын талбай, тохижилт бүхий ногоон байгууламж, авто машины зогсоол байгуулах зэргийг хэлэлцүүлэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Цаг үе
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 41 хувь нь зөвхөн долоодугаар сард бүртгэгджээ
Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн 7 сард амь насаа алдсан байна.
Мөн усны ослын хувьд 12 гол, 2 нуур болон тогтоол ус, хиймэл нууранд жилд дунджаар 2-с дээш удаа, бусад нэр бүхий 107 гол нууранд жилд нэг удаа усны осол бүртгэгдснээс 26 хувь нь Туул голд, 11 хувь нь Хэрлэн голд, 5 хувь нь Орхон голд осолджээ.
Гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарсан бол бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол хамгийн их бүртгэгдээд байна.
Харин улсын хэмжээнд он гарсаар зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 39 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 23 хүн амь насаа алдсаны 16 нь том хүн, 7 нь хүүхэд байгаа юм.
Тиймээс иргэд, аялагчид та бүхнийг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Цаг үе2023/08/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Улстөр нийгэм2023/03/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун хилд үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагч...
-
Цаг үе2019/06/05
Далайн гахай дэндүү чалчаа
-
Улстөр нийгэм2022/10/14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Ларс Клингбайлтэй уулзав...