Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 15. Сумъяа гараг. Тугчин одтой, долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр.
Өдрийн наран 6 цаг 44 минутад мандаж, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Цаг үе
Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч бүртгүүлжээ
Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
Монгол хэл бичгийн шалгалтын дэвтэр дээр хөх цэнхэр өнгийн үзгэн балаар бичнэ. Балаа өөрсдөө авчрахыг анхаарна уу. Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.Үүнд:
10-12 ангийн сурагчид
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ
Өмнөх оны төгсөгчид
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ./
Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.
Монгол хэл бичгийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут байна. Шалгалтын дүн оноог ажлын 15 хоногийн дараа нийтэд зарлана.
Цаг үе
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийг Толгойтоос Хүннү хот чиглэлд барина.
Хөнгөн төмөр замын тээвэр 102 км урт үргэлжилнэ. Нийт 17.3 км урт гүүрэн байгууламжтай, 16 буудалтай байна.
Галт тэргээр 70-100 км/цагийн хурдтай зорчих боломжтой. Хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх онцлогтой.
2022 онд Монгол Улсад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг бий болгох эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн билээ.
Цаг үе
Шороон болон цасан шуурганаас сэргийлэх зөвлөмж
Иргэд та бүхнийг хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы үед дараах арга хэмжээг хэрэгжүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Гадагш гарах шаардлагатай бол:
• Дулаан, хөнгөн бөгөөд сул чөлөөтэй хувцас давхарлаж өмсөх
• Малгай, бээлий, ороолт, нүдний шил хэрэглэж, нүүр, гар, биеэ хамгаалах
• Хүүхдүүдээ асран хамгаалагчтай үлдээх
Аюулгүй байдлаа хангахад:
• Төөрөх, осгохоос сэргийлж, нөмөр газар бараадах
• Салхинд хийсэж болзошгүй эд зүйлсээ сайтар бэхлэх
• Орон байр, байшин, гэрийн хаалга, цонхыг найдвартай хаах
Мэдээлэл тогтмол авах:
• Цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол сонсож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
• Онцгой байдлын байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагахыг сануулъя.
-
Цаг үе2020/03/04
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
-
Цаг үе2020/03/16
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариутгал, халдваргүйтэл хийнэ
-
Урлаг спорт2022/08/10
Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно...
-
Улстөр нийгэм2022/11/07
“Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа&rd...