Шударга мэдээ
“Дорнод Монголын хээр”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэхэд ЮНЕСКО-той хамтран ажиллана

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) шинжээч ноён Тарек Абулхава, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Дэлхийн өвд нэр дэвшүүлж буй Дорнод Монголын хээрийн экосистемийн үндэсний цуврал өвүүдийг танилцуулж, мөн ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс мөн орон нутгийн байгууллагууд бүх талаар дэмжин, хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2014 онд нийт 12 газрыг Дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан урдчилсан жагсаалтад оруулсны нэг нь Дорнод Монголын хээр буюу Дорнод Монголын дархан цаазат газар, Тосон хулстайн байгалийн нөөц газар, Яхь нуурын байгалийн нөөц газар, Баянцагааны тал байгалийн нөөц гакар, Жаран тогооны тал байгалийн нөөц газар зэрэг газар нутгууд юм.
Дорнод Монголын хээр нь нүүдэлчин ахуй оршин тогтнох соёл уламжлалын өлгий төдийгүй дэлхийд цөөн, Евразийн хялганат хээрийн Төв Азийн хэсгийг төлөөлдөг экосистем бөгөөд биологийн олон янз байдал нь харьцангуй цогц төдийгүй экологи, эволюцийн хувьд маш чухал түшиц нутаг юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.


Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Шударга мэдээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Шударга мэдээ
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ
Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.
2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.
Шударга мэдээ
Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
